Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулжээ. Тус ажлын хэсэг улс төрийн намууд болон судлаачдаас санал авч сонгуулийн холимог системээр явуулах, ингэхдээ нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хувилбартай төсөл боловсруулж Засгийн газарт танилцуулахаар хүргүүлсэн аж.
Засгийн газраас Сонгуулийн хуультай холбоотой саналаа ирүүлсний дараа албан ёсоор УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Одоогоор УИХ-ын гишүүдийн тоог 76 байхаар төслийг боловсруулсан гэхдээ хэлэлцүүлэг явцад өөрчлөгдөж магадгүй аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.