Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-23 нд нийтлэгдсэн байна.

Цар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ

3/ 23/ 2023    15 цаг 36 минут

Японд интоорын мод цэцэглэх үед хэдэн долоо хоногийн турш улс ягаан, цагаан өнгөнд будагдана. Сакура цэцэгс хэдхэн хоног гоо үзэсгэлэнгээ гайхуулчхаад дэлбээгээ гээж, өнгөө хувиргадаг. Энэ нь дэлхий дахины анхаарлыг татахуйц сонирхол болж, Японы эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, ойролцоогоор 63 сая хүн модод цэцэглэж буйг үзэхийн тулд Япон улс болон бусад хот руу нь аялдаг бөгөөд үүнд 2.7 тэрбум доллар зарцуулдаг гэнэ.

Энэхүү анхилуун үнэрт гайхамшигт цэцэг нь яг л далайн давлагаа мэт жил бүрийн гуравдугаар сарын сүүлчээр нутгийн өмнөд хэсгийн Кюсю мужаас эхлэн цэцэглэж дөрөвдүгээр сарын эхэн гэхэд Токио хотоор дамжин тавдугаар сар гэхэд Хоккайдо аралд цэцэглэн дуусдаг. Энэ жил гуравдугаар сарын 14-нд цэцэглэж эхэлсэн бөгөөд Токио хотын шинто шашны Ясүкүни сүм дэх "тусгай хяналтад” байдаг модонд анхны цэцэг дэлбээлжээ. Цаг уурчдын мэдээлснээр, энэ оны хувьд нийслэл Токио хотод сакура цэцэглэх улирал жилийн дунджаас 10 хоногийн өмнө эхэлсэн гэнэ. Тус улс 1953 оноос ийм статистик хөтөлж эхэлснээс хойш цагаасаа эрт цэцэглэсэн гурван жилийн (2020, 2021 он) нэг болжээ.

Энэ жил коронавирусийн халдварын тархалт Японд намжсан гэж үзсэн тул сакура цэцэглэдэг хүрээлэнгүүдэд хязгаарлалт тогтоохгүй байх аж.

Ковид-19 тахлын өмнөх 2019 онд 31.8 сая жуулчин ирж рекорд тогтоосон.

Японд интоорын цэцэгсийг харуулсан 1000 гаруй байршилтай тул хамгийн тохиромжтой цэгийг сонгох нь маш хэцүү байдаг гэнэ.

Кансай их сургуулиас хийсэн судалгаагаар 63 сая орчим хүн цэцэглэхийг үзэхийн тулд Япон руу аялдаг бөгөөд энэ үйл явцад ойролцоогоор 2.7 тэрбум доллар зарцуулдаг гэнэ. Сакура нь соёлын хувьд маш их ач холбогдолтой. Тухайлбал, Үэногийн цэцэрлэгт хүрээлэнд Эдогийн үеэс “ханами” буюу сакура мод үзэх баярыг тэмдэглэж ирсэн. Ханами нь Японы дээр үеэс тэмдэглэж ирсэн хаврын баяр юм. Япончуудын хувьд сакура бол гоо үзэсгэлэнг билэгддэг төдийгүй энэ насны амьдрал богинохон гэдгийг сануулдаг аж.

Японы үндэсний аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр 2018 оны 3, 4-р сард дэлхийн өнцөг булан бүрээс 5 сая орчим жуулчин ирсэн байна. Зөвхөн Өмнөд Солонгос, Хятадаас гэхэд хоёр сая гаруй хүн ирдэг. Харин дэлхийн бөмбөрцгийн баруун хагасаас ирсэн жуулчид хамгийн их хувийг бүрдүүлдэг аж. Кансай их сургуулийн профессор Кацухиро Миямотогийн тооцоолсноор сакура цэцэглэснээр нийт эдийн засагт үзүүлэх нөлөө нь ойролцоогоор 5.8 тэрбум доллар гэнэ.

Сонирхолтой нь, интоорын цэцэгсийн давлагаа Японд хязгаарлагдахгүй. Жишээ нь, Вашингтон ДС хотод зуу гаруй жилийн өмнө Япон улсын бэлэглэсэн интоорын модод цэцэглэлтийн оргил үедээ хүрч, жуулчдын сонирхлыг татдаг. Илүү олон мод харахын тулд Жоржиа муж улсын төв хэсэгт орших Макон хотыг зорьж болно. Тэнд 300,000 гаруй интоорын мод байдаг аж. Харин Солонгост дөрөвдүгээр сарын эхний өдрөөс Жежү аралд цэцэглэж эхлээд тус сарын дунд хүртэл арлыг бүрхдэг байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

З.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ6 минут 21 секундын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна10 минут 15 секундын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...40 минут 21 секундын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ1 цаг 4 минутын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн1 цаг 21 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй1 цаг 43 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу2 цаг 14 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ2 цаг 28 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ2 цаг 46 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ2 цаг 48 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна2 цаг 48 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү2 цаг 56 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов3 цаг 36 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ3 цаг 42 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ3 цаг 56 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо4 цаг 10 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно4 цаг 17 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй4 цаг 32 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна4 цаг 57 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж5 цаг 15 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо6 цаг 2 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн6 цаг 12 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо6 цаг 12 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан6 цаг 17 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан6 цаг 22 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28ЭМД-ын санг хохиролгүй болголоо6 сар 8. 14:27Х.Булгантуяа: Цалин тэтгэврийн мэдээлэл нь олдохгүй 161 мянган хүн, НДШ сайн дураар бага хэмжээтэй төлсөн, нөхөж төлсөн хүмүүсийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэхгүй6 сар 8. 14:08
 Facebook Twitter Youtube