Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-24 нд нийтлэгдсэн байна.

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг 2024 онд ашиглалтад оруулна гэв үү

3/ 24/ 2023    8 цаг 30 минут

Нийслэлийнхэнд утаа, түгжрэл хоёр толгойны өвчин болоод удлаа. Түгжрэлийг бууруулах тухай олон жил яригдсан ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдлээ олоогүй, түгжрэл буураагүй, улам нэмэгдсэн байна. Аргаа бараад түгжрэл бууруулах сайдтай болоод ч асуудал хэвээрээ.

Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх, нийгэмд эдийн засгийн үр ашгаа өгөх томоохон төслөөс цаасан дээрээс цааш гавиагүй нь олон. Жишээ нь “Агаарын дүүжин тээвэр”-ийн төсөл. Улаанбаатар хотод анх удаа “Агаарын дүүжин тээвэр нэвтрүүлнэ" гэж Шадар сайд С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга байх үедээ танилцуулаад энэ төсөл замхарсан, алга болсон гэхэд нэг их хилсдэхгүй болов уу.

С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга байхдаа “2021 оны зургадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4 дүгээр хороолол чиглэлд ашиглалтад орно" хэмээн хэлж байв. Гэвч өнөөдөр 2023 он гарч, агаарын дүүжин тээврийн бараа байсангүй.

2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгасан билээ. Өчнөөн хөрөнгө мөнгө санхүү, ажилчдын цалин хөлсийг төлж байснаа гэнэт татан буулгасан. Нөгөө л татвар төлөгчдийн мөнгийг салхинд үрэн таран хийлээ гэсэн шүүмжлэл их гарсан. Хоёр жилийн нүүр үзээгүй татан буугдсан болохоор дээрх төсөл зогссон гэж ойлгож байв. Гэвч Шадар сайд С.Амарсайхан үгүйсгэж “Агаарын дүүжин тээвэр төсөл цаашид үргэлжилнэ” гэх тайлбар өгсөн.

Тэрбээр “Энэ төсөл цаашид үргэлжлэх ёстой. Зогсч байна гэж ойлгохгүй байна. Өмнө нь байгуулсан төслийн ажлын хэсэг, нэгж, зохион байгуулалтыг өөрчилж шинэчилж байна гэж ойлгосон. Өмнө нь НИТХ-ын тогтоолоор батлагдаж байсан бол Сангийн яамны шийдвэрээр өөрчилж яам, нийслэлтэй хамтран үргэлжлүүлнэ” гэсэн юм.

Энэ талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Агаарын дүүжин тээврийг цаашид үргэлжлүүлнэ. Гэхдээ хэзээнээс хэрхэн хэрэгжих тухай гуравдугаар сарын сүүлчээр тодорхой болно. Одоогоор бүтэц зохион байгуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна. Цар тахлын улмаас гадаадаас ажиллах мэргэжилтнүүд болон дүүжин тээврийг оруулж ирээгүй” гэж ярьсан удаатай. Францын талаас агаарын дүүжин тээвэр нэвтрүүлэх төслийг санал болгосны дагуу хэрэгжүүлэхээр болсон уг төслийг чиглэл мөн л тодорхойгүй байгаа.

Тэгвэл удаан хугацаанд яриад гацсан төсөл болох дүүжин тээврийн ирэх 2024 онд ашиглалтад оруулна гэдгийг өчигдөр Хотын сайд Ж.Сүхбаатар хэлжээ.

Тэрбээр “Удаан хугацаанд яриад гацсан төсөл нь дүүжин тээвэр. Миний хувьд дүүжин тээврийн төслийг Францын талтай тохирсон. 2024 оны зургаадугаар сараас өмнө дүүжин тээврийн эхний шугамыг ашиглалтад оруулна. Төслөө хэрэгжүүлнэ, ажлыг урагшлуулж байна. BRT хамгийн хурдан хугацаанд хэрэгжих боломжтой төсөл. Санхүүжилтийн эх үүсвэр ерөнхийдөө шийдэгдсэн. УИХ-аар батлуулахаар оруулах асуудал байгаа юм. Тусгайлсан эгнээ бүхий автобус буюу BRT-г Энхтайваны өргөн чөлөө юмуу Ард Аюушийн өргөн чөлөөний аль нэгээр явуулна. Төлөвлөсөн ёсоор ирэх жилээс ажил нь идэвхжих дүр зурагтай. Дүнжингаравын орц, гарцын асуудал хөрөнгө, мөнгөний асуудлаас удааширч буй. Ойрын үед Гурвалжин, Хархорин захад ажиллана. Алтай хотхонд ч очиж хийгдэх бүтээн байгуулалтын нөхцөл байдлыг судална" гэжээ.

Уг нь 2021 онд ашиглалтад орох ёстой агаарын дүүжин тээвэр 2024 он болтлоо хойшилсон. Орж ирэх ёстой хугацаандаа орж ирээгүй шалтаг шалтгаан нөхцөл цар тахал байжээ. Одоо ямар нэгэн цар тахал нийгмийн асуудал байх биш, хэлсэн ёсоор ирэх 2024 онд ашиглалтад оруулж, Нийслэлчүүд агаарын тээврээр зорчиж, авто замын түгжрэл буурахыг л харах цаг үлджээ.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ барилдаанд Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа8 цаг 54 минутын өмнө“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болголоо4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26
 Facebook Twitter Youtube