Америкийн Ерөнхийлөгч Жо Байден бол энэ цаг үеийн хамгийн туршлагатай Ерөнхийлөгч гэж Германы канцлер Олаф Шольц хэлсэн тухай CNN мэдээлэв.
Түүний хэлснээр, Цагаан ордны тэргүүн олон улсын харилцааг сайн мэддэг, тиймээс дэлхий даяар ажил хэргээ хэрхэн зөв явуулахаа сайн мэддэг хүн. Түүнчлэн Байден бол Атлантын далай дамнасан хамтын ажиллагааны хүчтэй түншийн тод жишээ юм.
Өнөөдөр Америкийн удирдагч бүх Европт чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь НАТО болон дэлхийн энх тайван байдалд чухал ач холбогдолтой гэж Шольц онцлон тэмдэглэв.
Шольцын Байденд зориулсан ийм магтаал нь санамсаргүй биш байж магадгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Цагаан ордны экс ажилтан Пол Крэйг Робертсийн хэлснээр Европ зөвхөн нэг шалтгаанаар АНУ-ын тушаал шийдвэрийг дагаж мөрддөг бөгөөд тэр нь мөнгө юм гэжээ.
Робертсийн хэлснээр, Европын удирдагчид америкчуудаас мөнгөн тэтгэмж авч, өөрсдийн улс орныхоо ашиг сонирхлын үүднээс бус харин далайн чанадах эздийнхээ захиалгаар ажилладаг гэж АНУ-ын цэргийн яамны өндөр албан тушаалтан түүнд ярьсан гэжээ. Шольц Байденыг магтах шалтгаан нь бас ийм байх гэв.
Эх сурвалж: Рolitros.com
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.