Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-24 нд нийтлэгдсэн байна.

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн францчууд ажил хаялт зарлалаа

3/ 24/ 2023    8 цаг 13 минут

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуультай холбоотой эсэргүүцлийн давлагаа манай улсад нэлээд хүчтэй өрнөсөн. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дээр дурдсан хууль, түүнийг дагалдах дөрвөн хуульд хориг тавьсан байдаг. Тэгвэл Францад мөн адил тэтгэврийн шинэчлэлийн хуулийг эсэргүүцсэн үйл явдал болж байна. Гэхдээ Францад өрнөж буй эсэргүүцлийн давлагаа манай улсынхнаас эрс өөр. Нэгдүгээрт, францчууд бидэнтэй адил олон нийтийн сүлжээнд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, иргэний нийгмийн байгууллагууд хуульд хориг тавих шаардлага хүргүүлснээр хязгаарлагдсангүй.

Засгийн газраас нь тэтгэврийн тогтолцоог шинэчлэхээ зарласан цагаас буюу энэ оны нэгдүгээр сарын 19-нөөс Францын иргэд эсэргүүцлийн жагсаал хийж, ажил хаялт зарласан юм. Үүнээс хойш тэд хоёр сар гаруйн хугацаанд тууштайгаар жагсаж, хуулийн шинэчлэлийг эсэргүүцсээр байна. Үүнээс харахад жагсаалын цар хүрээ, үргэлжилсэн хугацаа, өдөр тутмын орлогоос илүү тууштай байхыг чухалчилж ажил хаялт зарласан зэргээрээ Францын жагсаал манай улсад өрнөсөн жагсаалаас хэд дахин илүү хүчтэй байна. Тиймээс Францад өрнөсөн жагсаал, ажил хаялтын шалтгаан болоод явцын талаар тоймлон уншигчдадаа хүргэж байна.

Францын иргэд жагсаал болоод ажил хаялтын талаар ингэж ярилаа

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн онд хоёр дахь удаагаа сонгогдохдоо тэтгэврийн тогтолцоог шинэчлэхээ зарласан. Тодруулбал, Францын Засгийн газар тогтолцооны өөрчлөлт хийж тэтгэврийн насыг 62 байгааг 64 болгон нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн бариад байгаа юм. Дээр дурдсанчлан үүнийг эсэргүүцсэн жагсаал хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж байна. Гэхдээ тус хуулийн төслийг парламентын гишүүдийн олонх нь дэмжээгүй байхад батлуулах гэж Францын Ерөнхий сайд Элизабет Борн зүтгэсэн нь олон нийтийн бухимдлыг ихээр хүргэж, жагсаал эрчээ авахад хүргэсэн юм. Иргэдийн зүгээс гүйцэтгэх эрх мэдлээ давуулан ашиглаж хуулийг хүчээр батлах гэж оролдсон нь ардчиллын суурь зарчмыг зөрчсөн хэмээн үзэж байгаа юм. Үүнтэй холбоотой гэнэтийн хүчтэй эсэргүүцлийн жагсаал өнгөрөгч пүрэв гарагт Парис хотод болсон. Тэгвэл энэ мягмар гарагаас тэтгэврийн насны нэмэгдлийг эсэргүүцсэн ажилчид  ажил хаяж эхлээд байгаа юм.

Жагсагчид болоод цагдаа нарын дунд мөргөлдөөн үүссэн нь жагсаалын цар хүрээ хэр өргөн байгааг илтгэж байна. Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр бямба гарагийн жагсаалын үеэр 169 хүнийг баривчилсан бол даваа гарагийн ажил хаялтын жагсаалын үеэр 70 хүнийг баривчилсан гэж цагдаагийн эх сурвалж “CNN”-д ярьжээ.

Ажил хаялтад “TotalEnergie” газрын тосны компанийн ажилчдын 40 хувь нь нэгджээ. Мөн хот тохижилтын газрын ажилчид хоёр долоо хоногийн турш ажил хаялт зарлаж байгаагаа илэрхийлсэн тул Парисын гудамжинд 10 мянга гаруй тонн хог хуримтлагдсан байна. Үйлдвэрчний эвлэлүүд ч ажилчдаа жагсаал, ажил хаялтад нэгдэхийг өнгөрөгч пүрэв гарагаас уриалж эхэлсэн юм. Энэ үеэр 1.2 сая хүн Францын өнцөг булан бүрт жагссан гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдээлэв.

Хог ачдаг машинаа ажил хаялт зарласан хүмүүсийн хаалтны ойролцоо байршуулсан 49 настай иргэн Ренауд “Ерөнхийлөгч Макрон бидний уур бухимдлыг тоож сонсохгүй байгаа мэт санагдаж байна. Ямар ч ардчилсан нийгэм энд алга. Өдрийн орлогоо алдахгүйн тулд ажил хаялтад оролцохгүйг хичээсэн. Гэсэн ч парламентын гишүүдийн саналыг авахгүйгээр эрх мэдлээ ашиглан тэтгэврийн насыг 64 болгох гэж байгаа нь дургүйцлийг хүргэсэн. Мөн үнийн өсөлтөөс болж бид шаналж байна. Нэмэлт орлого олохын тулд мужаан, барилгачин гээд чадах бүхнээ хийж байна” гэж “The Guardian” агентлагт ярьжээ. Тэрбээр 22 жил ачааны машин барьж байгаа юм.

Орон нутгийн Засаг захиргаанд ажилладаг 53 настай эмэгтэй Селин “Олон хүн жагсаалд нэгдэж байна. Тэр дундаа залуучууд олноороо нэгдэж байгаа нь Засгийн газрыг айлгаж байгаа нь тодорхой. Ардчиллаас ухарсан үйлдэл боллоо. Макрон тэргүүтэй эрх баригчдыг сонстол нь бид тэмцэнэ” гэж ярьжээ. Харин 48 настай Акли “Энэ бүхнийг үнэхээр тэвчихгүй нь. Бид дан ганц тэтгэврийн шинэчлэл бус улс төрийн тогтолцоогоо эсэргүүцэн жагсаж байна. Гүйцэтгэх эрх мэдэл ерөнхийлөгчид байдаг эсэх талаар дахин нэг бодож үзэх ёстой” гэв.

Селиний ярьсанчлан энэ удаагийн жагсаалд оюутан, залуус олноороо оролцжээ. Тэдний төлөөлөл Парисын их сургуулийн хуулийн ангийн оюутан, капиталистуудын эсрэг хувьсгалын холбооны гишүүн Ариане “Их сургуулиудын оюутнуудыг гаргахгүйн тулд хаалт хийснийг эсэргүүцэж байна. Тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төслийг хүчээр батлах гэж зүтгэснээс болж олон залуу хүн жагсаалд нэгдэж байна. Бидэн рүү цагдаа хүчээр халдаж байсан тохиолдол олон бий. Үүний төлөө ч тэмцэнэ” гэв.

Мөн 19 настай сурагч Амина “Хүмүүсийг хүчээр тараахаа болих хэрэгтэй. Цагдаа нарын түрэмгийллээс айж байгаа ч бүхэл өдрийн туршид жагсаалд нэгдэнэ. Би сонгуульд саналаа Макронд өгсөн ч түүний шийдвэр бүрийг дэмжихгүй. Тэтгэврийн шинэчлэл бол тэгш бус” гэж ярьсан байна. Түүнтэй чацуу Бахиа “Миний ээж ажлаасаа халагдсанаас болж хэчнээн их шаналсныг би мэднэ. Парламентын гишүүдийн саналыг авахгүйгээр гүйцэтгэх эрх мэдлээ ашиглан хэчнээн хууль баталсан бол гэдэг нь бүхэл бүтэн ардчиллын системтэй холбоотой. Энэ үйлдлийг хараад ардчиллын зарчмыг зөрчсөн мэт санагдаж байна” гэв.

“IFOP” судалгааны төвөөс явуулсан санал асуулгаар 18-24 насны залуусын 83 хувь нь, 35-аас дээш насныхны 78 хувь нь тэтгэврийн насыг нэмэгдүүлэх хуулийн төслийг буруу, утга учиргүй өөрчлөлт хэмээн хариулжээ.

Өөрчлөхгүй  бол тэтгэврийн сангийн алдагдал 13 тэрбум ам.долларыг давна

Францын тэтгэврийн одоогийн систем нь манай улстай төстэй. Одоогийн ажиллах хүчний татвараар тэтгэврийн насны хүмүүсийнхээ халамжийг өгдөг. Гэвч үүнийг Засгийн газар нь орчин үед тохирохгүй систем гэж үзэж, өөрчлөхөөр шийдвэрлэсэн юм. Энэ талаар Хөдөлмөрийн сайд Оливие Дассопт “Хэрэв яаралтай өөрчлөлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдал 2027 он гэхэд жилийн 13 тэрбум ам.долларыг давна. Хэрэв бид шинэчлэлийг зогсоовол алдагдал дагаад зогсоно гэж үү” хэмээн “CNN”-д ярьжээ.

Тэтгэврийн тогтолцооны өөрчлөлтийн талаар Францын Засгийн газар анх нэгдүгээр сард нийтэд зарласан. Энэ үеэрээ хэрэв өөрчлөлт хийж чадвал алдагдал 2030 онд хэвийн түвшинд хүрч, илүү гарсан олон тэрбум  ам.долларыг эрт тэтгэвэрт гарах шаардлагатай, хортой нөхцөлд ажилладаг хүмүүст зарцуулна гэж мэдэгдэж байв. Үүнийг  Төсвийн сайд Габриел Аттал бататгаж “Шинэчлэлийг одоо хийхгүй бол ирээдүйд хүнлэг бус арга хэмжээ авах зайлшгүй шаардлага гарна” гэж “France Inter” радиод өнгөрөгч баасан гарагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Уг нь аж үйлдвэржсэн орнуудаас Франц тэтгэврийг насыг багаар тогтоосон улсын нэгт тооцогддог. Ихэнх оронтой харьцуулахад эдийн засгийн төсвийн 14 хувиас илүүг тэтгэвэрт зарцуулдаг гэж Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага мэдээлсэн байна.

Харин “Sciences Po” их сургуулийн улс төр судлаач Паскал Перринау “Тэтгэврийн шинэчлэл хийхгүй байх нь Францад тустай. Учир нь энэ шинэчлэлийг олон нийт үргэлж эсэргүүцсээр ирсэн. Хуулийн төсөл алхам алхмаар шат ахисаар батлагдсан ч иргэд үүнийг хүлээж авахгүй. Засгийн газрын гол алдаа нь хуулийн төслөө иргэддээ сайн сурталчилж чадаагүй юм” гэж ярьсан байна.

Түүний ярьж байгаа шиг тэтгэврийн шинэчлэл Франц улсад шинэ сэдэв биш. Анх 1995 онд төрийн албан хаагчдын тэтгэврийн тогтолцоог шинэчлэх Засгийн газрын төлөвлөгөө хэдэн долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалыг өдөөж байсан юм. Үүний дараа 2010 онд одоогийн 62 насыг хоёроор нэмэгдүүлэхийг эсэргүүцэж сая сая Франц иргэн гудамжийг дүүртэл жагсаж байлаа. 2014 онд ч мөн олны хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулсан. Франц дэлхийн II дайны дараа төрийн санхүүжилтээр тэтгэвэр олгож, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эрхийг баталгаажуулсан тогтолцоотой болсон билээ.

Үндэсний Ассамблей тэтгэврийн шинэчлэлийг батлахад 287 санал хэрэгтэй. Үүнд есөн санал дутсан юм.Санал хураалттай холбоотойгоор тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн хоёр жижиг бүлэг парламент дотор байгуулагджээ. Коммунист намын парламентын бүлэг дахь дарга Матилде Панот “Ерөнхий сайд тэтгэврийн шинэчлэлтэйгээ хамт огцрох ёстой” гэв.

Иргэд болоонд сөрөг хүчнийхэн Францын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж байна. Тус цэц хуульд бүхэлд хориг тавиах эрхтэй дээд байгууллага  юм. Үндсэн хуулийн цэц хуулийг нэг сарын хугацаанд хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргадаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 60 (7045)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг28 минут 52 секундын өмнөД.Амарбаясгалан: Төрийн албан хаагчдыг цомхотгох биш суларсан орон тоог царцаах маягаар цөөлнө33 минут 58 секундын өмнөАТҮТ-тийн дэд захирал асан Х.Баярхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэв43 минут 34 секундын өмнө"Үндэсний зөвлөл 14 хоногийн өмнөх хурлаараа А.Бүрэнбаатарыг огцруулчихаад, өчигдөр дахин томилсон үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна"56 минут 9 секундын өмнөАудит: Төсвийн тодотголоор нэмэгдэж байгаа зарлага нь байнгынх учраас орлого тасралтгүй байх боломж нь эрсдэлтэй гэж үзэв1 цаг 4 минутын өмнөЗ.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ1 цаг 10 минутын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна1 цаг 14 минутын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...1 цаг 44 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ2 цаг 7 минутын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн2 цаг 25 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй2 цаг 47 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу3 цаг 18 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ3 цаг 31 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ3 цаг 49 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ3 цаг 51 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна3 цаг 51 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү3 цаг 59 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов4 цаг 39 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ4 цаг 45 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ5 цагийн өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо5 цаг 13 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно5 цаг 21 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй5 цаг 36 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна6 цаг 1 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж6 цаг 19 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо7 цаг 6 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн7 цаг 16 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо7 цаг 16 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан7 цаг 20 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан7 цаг 26 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34
 Facebook Twitter Youtube