Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-24 нд нийтлэгдсэн байна.

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно

3/ 24/ 2023    8 цаг 22 минут

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 63 их, дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй оюутныг хамруулсан “Student day” өдөрлөгийг өнөөдөр МУИС-д зохион байгуулав. Тус өдөрлөгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцож “Шинэ Сэргэлт-Шинэ Мянган” сэдвээр илтгэл тавилаа.

Монгол Улсын Их сургуулийн ашиглалтад ороод удаагүй байгаа “Багш, оюутны хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг МУИС-ийн захирал Д.Бадарч Ерөнхий сайдад танилцуулсан юм. Мөн төрийн өмчит зургаан их сургуулийн захирал, удирдлагуудтай уулзаж, санал солилцсон.

Оюутнуудтай уулзахдаа Ерөнхий сайд оюутны хөгжлийн талаарх төр засгийн бодлого, ялангуяа,  Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын ач холбогдол, ковидын өмнөх болон дараах гадаад, дотоод хүчин зүйлс, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулаад тэдний өмнө тулгамдаж буй асуудал бүрд чиглэсэн шийдлүүдийн хүрээнд сонирхсон асуултад нь хариулж, илэн далангүй ярилцав.

Манай улсын хүн амын 42 хувь нь 15-22 насныхан байдаг. Дэлхий даяар 1995 оноос хойш төрсөн Gen Z үеийнхэн буюу шинэ мянганы залуучуудын хандлага, сэтгэхүй, үзэл бодол хувьсан өөрчлөгдсөн энэ цаг үед Монгол Улсын хөгжлийг түүчээлэх, ирээдүйн боловсон хүчин болох залуу үеийнхний хүсэл, сонирхлыг байнга сонсож, тэдний дуу хоолойг төрийн бодлого, үйл ажиллагаандаа тусгахыг зорьдог хэмээн Ерөнхий сайд онцолсон. Тэрбээр, “1980 онд төрсөн залуу Ерөнхий сайдын хувьд шинэ үе, шинэ мянганы залуучууддаа гүүр нь байх болно” гэсэн юм.

Интернэт, техник, технологийн дэвшлүүдтэй хамт өсөж, торнисон учраас өнөөгийн оюутнууд буюу Gen Z, шинэ үеийн залуучуудын гол онцлог нь хүлээлтэд нийцэхгүй тохиолдолд  дүгнэлт, шийдвэрийг маш хурдан гаргахаас гадна бизнес, брэндүүд, аливаа зүйлд өөрөө үнэнч байхаас илүү өөрт нь үнэнч байгаасай гэж хүсдэг тэмүүлэл өндөртэй болохыг олон судалгаа нотолсон байдаг. Тиймээс манай улсын тухайд ч ОЮУТНЫ ХӨГЖИЛ гэдэг ойлголт төрийн бодлого, сургалтын агуулга, сургуулийн орчин гээд бүх талд цогцоороо хөгжих шаардлагатай. Тэр дундаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд ойрын жилүүдэд 39 мянган инженер шаардлагатай байгааг Ерөнхий сайд илтгэлдээ дурдсан.    

Оюутнууд эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдах, “Оюутан цэрэг”-т хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх, автобусны хөнгөлөлтийн картын үнийг бууруулах, дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг нээлттэй болгох, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг тулгамдаж буй 10 асуудлаа эрэмбэлж, Засгийн газраар шийдүүлэхийг хүссэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр асуудал бүртэй холбоотой Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч,  заримыг нь газар дээр нь шийдвэрлэв. Тухайлбал, өдгөө төрийн 67 байгууллагын 747 үйлчилгээг нэг дор нэгтгээд байгаа “Е Mongolia” цонхонд “E student” цэсийг нэмж холбох байдлаар оюутнууд боловсрол, эрүүл мэнд, иргэний бүртгэл зэрэг төрийн бүх цахим үйлчилгээг гар утсаараа авах боломж тун удахгүй бүрдэнэ гэсэн юм. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Засгийн газраас УИХ-д өргөн барьсан, хаврын чуулганаар хэлэлцэх гэж байгаа Боловсролын багц хуулийн шинэчлэлээр олон асуудал шийдэгдэнэ гэдгийг хэлээд улсын шалгалтын үеэр их, дээд сургуулийн номын санг 24 цагаар ажиллуулахыг төрийн өмчит зургаан сургуулийн захирлуудад үүрэг болгосон юм. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн даатгалгүй оюутнуудыг нэг удаа эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах боломжтой гэж мэдэгдэв. Мөн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналаа ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт үүрэг болголоо. 

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдрийн уулзалтын үеэр албан ёсоор зарласан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд оролцох шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Ерөнхий сайдын тэтгэлгийн хамрах хүрээ, хэмжээг өнөө жил нэмэгдүүлж, дотоодын их, дээд сургуулийн 2-3-р дамжааны 50 оюутанд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Гадаадад суралцах магистр, докторын 50 хүртэл оюутанд төлбөрийг нь бүрэн хариуцна. Мөн Боловсролын зээлийн сангийн шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудад зээл олгодог байсан бол Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг энэ удаа буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдоно.

Орон даяар эхлүүлсэн уг тэтгэлэгт хөтөлбөрийг ирэх зургаадугаар сарын 02-ны өдрийг хүртэл зарласан бөгөөд нийт их, дээд сургуулийн оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд уриалав.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг10 секундын өмнөД.Амарбаясгалан: Төрийн албан хаагчдыг цомхотгох биш суларсан орон тоог царцаах маягаар цөөлнө5 минут 16 секундын өмнөАТҮТ-тийн дэд захирал асан Х.Баярхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэв14 минут 52 секундын өмнө"Үндэсний зөвлөл 14 хоногийн өмнөх хурлаараа А.Бүрэнбаатарыг огцруулчихаад, өчигдөр дахин томилсон үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна"27 минут 27 секундын өмнөАудит: Төсвийн тодотголоор нэмэгдэж байгаа зарлага нь байнгынх учраас орлого тасралтгүй байх боломж нь эрсдэлтэй гэж үзэв34 минут 34 секундын өмнөЗ.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ41 минут 17 секундын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна45 минут 11 секундын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...1 цаг 16 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ1 цаг 38 минутын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн1 цаг 56 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй2 цаг 18 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу2 цаг 49 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ3 цаг 3 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ3 цаг 20 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ3 цаг 22 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна3 цаг 23 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү3 цаг 31 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов4 цаг 11 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ4 цаг 17 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ4 цаг 31 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо4 цаг 45 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно4 цаг 52 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй5 цаг 7 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна5 цаг 32 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж5 цаг 50 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо6 цаг 37 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн6 цаг 47 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо6 цаг 47 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан6 цаг 52 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан6 цаг 57 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34
 Facebook Twitter Youtube