Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сард БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Соёлын сайд Ч.Номин БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гёнтой гарын үсэг зурсан. Энэ хүрээнд хөгжмийн салбарт мэргэжилтэн, уран бүтээлчдийг харилцан сургах, солилцох, хамтын бүтээл туурвих, туршлага солилцох, хоёр улсад зохион байгуулагдах олон улсын урлагийн наадам, симпозимум, семинар болон бусад үйл ажиллагаанд уран бүтээлч, төлөөлөгчдийг харилцан оролцуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн аж.
Тэгвэл МУГЖ дуучин Т.Ариунаа “Монгол уран бүтээлчдэдээ хөлс мөнгө өгч чаддаггүй төсөвгүй гэдэг төр засгийн бодлогыг хэрэгжүүлэгч яамнууд маань маань гаднын харийн уран бүтээлчдийн тоглолтыг хийж өгнө гэнэ. Энэ цагт дэлхий даяар жижиг улс үндэстэн даяаршлаас хэрхэн ондоошиж өөрсдийн өв соёлоо авч үлдэх вэ? Монгол Улсын тусгаар тогтнол болох таван тусгаар тогтнолын гол тулах хүч тулгуур нь хэл, соёлын тусгаар тогтнол юм. Залуустаа хэрхэн өвлүүлэх вэ? Хэл соёлын тусгаар тогтнолоо хэрхэн яаж хамгаалж хадгалж, өвлүүлж, үлдээх вэ!!! гэж хичээн зүтгэж яваа, Монголын маань үе үеийн уран бүтээлчид бүтээлч үйлдвэрлэлийг, бор зүрхээрээ гоншигнолгүйгээр, гомдоллолгүйгээр, ачаагаа үүрч, үүргээ гүйцэтгэсээр ч талбарыг хөгжүүлсээр ч ирсэн, бүтээлч үйлчлэлээ хийсээр хөдөлмөрлөсөөр л одоо ч ажилласаар л байна…
Солонгос хамтлаг авчирч, Солонгос К-поп наадам хийнэ, хамтлаг дуучдыг нь авчирч тоглуулна гэнэ. Олны танил дуучин өөрөө сурталчилж, яриад дэмжээд зогсож байх юм. Юу гэж ойлгох вэ #Кпоп биш #Монголпоп #Монголдуу, монгол урлаг, монголын залуусын зүрх сэтгэлд сийлэгдэж, хадгалж хамгаалагдан тэд түүчээлэн авч явах ёстой. Өөрсдийн урлаг соёлоо, энэ томоохон талбарын хөгжүүлэлд, яам нь нэг цонхоор ажилладаг үүд хаалга нээгдэх болтугай. Эхлээд өөрсдийн урлагаа өөд нь татацгаая аа Монгол аялгуу, монгол цэвэр яруу тансаг хэл бидний хэдхэн уран бүтээлчээр, сайхан дуу, аялгуу, бүтээл туурвил нь дуусах вий. Солонгос хэл, хэлбэр, дүрс, шинж, чанарт, дурлахаар Өөрсдийн үнэт зүйл, үнэ цэнэ ээ мэдэж, алсын хараагаа, ул суурьтай тэнцвэртэй бодлогыг хэрэгжүүлээсэй. Гаднын сайхныг харж сурч мэдэж болох ч, туйлшрахаас хамгаалж , Өөрсдийн сайхныг харж, хийж бүтээж байгаа бүтээлч, уран бүтээлчдээ, бидний хойч үе болох залуу уран бүтээлчдэдээ төр нь яам нь бодлогоор дэмжиж, ажиллаасай, Монгол хэл, соёл, урлагийн бүх талбар, хамгаалагдаж, хадгалагдаж, хөгжин цэцэглэх болтугай, ерөөж байна. Та бүхэн минь мэргэн ухаандаа тунгаан бодоорой” хэмээн шүүмжлэв.
Сэтгэгдэл (2)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Эгч бас та дуу авшай шүү. Бундан зүрхийн буржгар толгой цагаан цээж бол эодүүр нь ханасан эрийн доор гийнаж баймаар
Маш зөв .