Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-07 нд нийтлэгдсэн байна.

Л.Энх-Амгалан сайд аа, хоёроос дээш сая төгрөгийн цалин авдаг багш байгаа гэдэг үгэнд чинь итгэхгүй байна

4/ 7/ 2023    10 цаг 38 минут

Төв талбайд боловсролын салбарын багш ажилтнууд болон МҮЭХ, сургуулиудын үйлдвэрчний эвлэлийн холбоодын төлөөлөл хамтран багш, шинжлэх ухааны салбарынхны цалинг нэмэхийг шаардаж өчигдөр жагслаа. Тэд төрийн өндөрлөгүүд болон Засгийн газар, салбарын сайдад шаардлага хүргүүлэв. Шаардлагынхаа хариуг ирэх долоо хоногт авахаар товлов. Хэрвээ нааштай хариу өгөхгүй бол ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн юм. Цуглаж жагссан багш нар бодит байдал, үнэнийг өгүүлснийг бид өчигдөр хүргэсэн. "Авдаг цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй, өр зээлээ төлөөд гар дээрээ ямар ч мөнгөгүй үлддэг.  Ажлын байран дээрээ өрийн сүлжээ үүсгэдэг, хоол цайны газартаа өр тавьж, өдрийн цайгаа уудаг" гэх мэт зовлон тоочсон багш олон байв. Тэд бусад багшийгаа төлөөлж талбайд ирсэн ч үнэндээ ЕБС-иудын багш нар тэр дундаа залуу багш нарт зовлон их байна. Дээр нь ажлын ачааллаас болж ажлаасаа халшрах хам шинжинд их өртөж байгаа талаар ярьсан. Монгол улсын өнцөг булан бүрт багшийн орон тооны хомсдол үүсчихсэн. Хэдий төрийн байгууллагад ажилладаг нэртэй ч “цалин нь оров халин одов” уриатай лоозон барьж зогссон тэд шударга үнэмлэмжийг нэхэв.

Салбарын сайд Л.Энх-Амгалангийн олон нийтийн хэрэгслээр ярьж байгаа, ярьдаг сайхан сайхан зүйлс нь бүгд худлаа амлалт хоосон яриа, биелэгдэшгүй мөрөөдөл гэдгийг захын нэг багш нотлоод хэлээд өглөө. Багш нарын ярьснаар "Тэд хангалттай цалин авч чадахгүй байна. Дээрээс нь ажлын ачаалал, бичиг цаасны ажил ихтэйгээс болж хүүхдүүдтэйгээ тулж ажиллах боломж хомс. Стандартаараа бол нэг ангид 20-30 сурагч суух ёстой. Гэтэл өнөөдөр аль ч сургуулийн ангийн ачаалал хэрээс хэтэрч нэг багшид 50-60 сурагч оногдож байна". Ийм олон хүүхэдтэй ганц багш яаж  ажиллах вэ. Тэгээд авдаг цалин нь гэж бага. Ийм байхад сургалтын чанар хариуцлага нэхээд байж болохгүй биздээ, Салбарын сайд аа.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан та өчигдөр хэвлэлийнхнийг өмнө гарч ирээд “ Хоёр саяас дээш цалинтай 7000 багш бий. Гэрээний үүргээ биелүүлж, багш нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн. Багш нар сард 1.050.000-2.800.000 төгрөгт хүрсэн. Ур чадвар гүйцэтгэл дээр тулгуурлаж 10-25 хувийн урамшуулал олгодог. Харин 5-6 дугаар түвшинд үнэлэгдсэн бол урамшуулал олгодоггүй. Чадвартай байж өндөр цалин авах тэмүүлэлтэй байх ёстой” гэж ярьсан. Гэтэл багш нар таны үгийг худлаа гэж байна. 25 жил ажилласан, багшийн авдаг урамшуулал нэмэгдлийг бүгдийг нь шахуу авдаг ахмад багшийн цалин 1.7 сая байна. Гар дээрээ 1.3 сая орчим төгрөг авч байна. 

Гэтэл та, Төрийн ордонд олон сэтгүүлч зураглаачийн өмнө их сайхан боломжтой мэтээр худлаа ярих юм. Үүний оронд гадаа жагссан багш нар дээр гарч ирээд бодит байдлыг нь тулгамдаж байгаа асуудлыг нь сонссон бол үнэнд нийцэх байсан. Та багш нарын цалин даблдана, багш нар зөвхөн хичээлээ заана, илүү цагийн мөнгөө авна, элдэв бичиг цаастай зууралдахгүй, багшийг хөгжүүлнэ, ар гэртээ гаргах цаг завыг нь нэмэгдүүлнэ гэж байнга ярьдаг.  Гэтэл энэ яриа чинь хөрсөн дээрээ буухгүй байна, хэрэгжихгүй байна гэдгийг олон багш нар хэлж байна. Тэд хангалттай цалин авч, цаг нартай ажиллабал ядаж ар гэрийнхэндээ цаг зарцуулж, ажлаасаа шантрахгүй халшрахгүй хийх урам зоригтой болно биздээ. Тиймээс та худлаа попорч байхын оронд багш нараа сонс, багш нартайгаа уулз бодит байдлыг нь нүдээрээ хараад зөрүүтэй мэдээллийнхээ зөв бурууг шүүгээрэй гэж хэлье.

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.179.35Зочин   • 2023, 4 сарын 9. 15 цаг 56 минут

Маргаад яахав. НД дэвтрийг нь харчих. Байна шүү.

192.82.72.156Профессор   • 2023, 4 сарын 8. 20 цаг 05 минут

Монголд шинжлэх ухаан, оюуны бүтээлийн үнэлэмж маш доогуур байдаг. Ихэвчлэн булчин шүтнэ. Хийрхэл хөвж яваа сошиалаар бодлого боловсруулдаг, үүнийгээ хэрэгжүүлэх гэж оролддог улс хөгжлийн тухай яриа байхгүй шүү дээ.

64.119.21.144Зочин   • 2023, 4 сарын 7. 11 цаг 04 минут

үнэхээр поп хүншүү манай ***** энхээ



ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube