Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-13 нд нийтлэгдсэн байна.

Г.Үнэнбат:Хавдрын тэргүүн шалтгаан бол элэгний В, С дельта вирус

4/ 13/ 2023    8 цаг 30 минут

 Монгол Улсын хувьд хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд хоёрт ордог байна. Харин элэгний хорт хавдраараа дэлхийд тэргүүлж байна. Араас нь ходоодны хорт хавдар, улаан хоолой, умайн хүзүүний гэх мэт хорт хавдар удаалж байна. Харин нэг жилд Монгол Улс 4600 гаруй иргэнээ хавдраар алддаг бол олонхи нь +45 аас дээш насныхан буюу ид хийж бүтээх насны үнэт капиталууд ажээ. Ингээд элэгний хорт хавдрын шалтгаан нөхцлийн талаар Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс нойр булчирхайн тасгийн эрхлэгч, мэс заслын эмч Г.Үнэнбаттай ярилцлаа.

-Манай улс элэгний хорт хавдраараа дэлхийд тэргүүлдэг юм байна. Иргэд элэгний хавдраар өвчлөх шалтгаан юу байна вэ?

-Элэгний хорт хавдар дэлхийн улс болгонд байгаа. ДЭМБ-аас гаргасан судалгаараа Ази Номхон далай Европ, Африк гэсэн дөрвөн тивд өөр өөр шалтгаантай байгаа. Бид бол Ази Номхон далайн бүсийн орондоо харьяалагдаж байгаа бөгөөд Хятад, Солонгос, Япон гэсэн улсуудтай адилхан шалтгаанаар элэгний хорт хавдар үүсгэгдэж байгаа. Хавдрын тэргүүн шалтгаан бол элэгний В, С дельта вирус. Азид тархалт өндөртэй. Тэрнээс болж элэг гэмтэж элгэнд циррозын өөрчлөлт орж, энэ нь хүндрэхээр элэгний хорт хавдар болж байна. Манайд элэгний хорт хавдрыг элэгний вирус дангаараа үүсгээд байгаа юм биш хоёрдугаарт архины шалтгаант, архи болон химийн бодисуудын хүнд үзүүлж байгаа нөлөө нь элгийг гэмтээж байна. Гэхдээ дан ганц архи биш хүнд металуудтай холбоотой химийн бодисууд шатахуун, архинаас гадна янз бүрийн хортой шингэн зүйлсээр биеэ хордуулах нь эргээд элгийг гэмтээгээд хавдар үүсч байна. Гуравдугаарт таргалалтаас шалтгаална, хэт таргалснаас болж элэг өөхлөх, архины бус шалтгаант вирусийн бус шалтгаант зүйлс хорт хавдар үүсгэдэг. Манайд бага ч гэхдээ сүүлийн үед ихсэж байгаа.

-Сүүлийн үед эмийн зохисгүй хэрэглээнээс үүдэж элэг гэмтдэг улмаар хорт хавдар үүсгэх шалтгаан нөхцөл болоод байна гэж яриад байгаа. Энэ хэр үндэслэлтэй вэ. Жишээлбэл цитрамон гэдэг эмийг хоол шиг хэрэглэдэг хүн бий?

-Цитрамон гэдэг эм парацимол кайпентэй толгойны өвчний эм. Парацимол их тунгаар уувал элэг шууд гэмтээдэг. Тэгэхээр эмийн зохистой хэрэглээг нутагшуулах нь маш чухал.

-Хорт хавдраар өвчлөхгүй байхын тулд урьдчилан сэргийлэлт маш чухал гэдэг. Гэтэл манайхан их хэнэггүйгээс болж хавдраа бүр хожуу шатандаа оруулж хүндрүүлсэн байдалтай эмнэлэгт ирдэг?

-Хорт хавдраас шууд урьдчилан сэргийлж чадахгүй. Урьдчилан сэргийлэлт гэдэг бол хүнийг айдаст автуулж байгаа шинж. Хэн ч хэзээ ч хорт хавдар тусахаа хэлж мэдэхгүй. Гэхдээ тусах эрсдлийг хувь хүн бууруулж чадна. Бүх төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Тухайлбал эрүүл амьдралын хэв маягийг бий болгох, гэхдээ ганц өдөр эрүүл амьдралын хэв маягийг дагахыг эрүүл амьдрал гэж хэлэхгүй. Хамгийн гол нь хорт зуршлаас татгалзах, хөдөлгөөнтэй байх, зөв зохистой хэрэглээг дадал болгох нь чухал юм. Өдөр тутамдаа зөв зохистой үйлдлийг дадал болгож хэвшүүлэх л хэрэгтэй. Хоол ундаа тохируулах, ажил амралтаа зохицуулаад сурчих юм бол ямар нэгэн хорт хавдраас тусах эрсдлийг бууруулж байдаг. Түүнээс урьдчилан сэргийлнэ гэж байхгүй. Хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн том арга бол тогтмол эрүүл мэндин үзлэгт хамрагдаж оношилгоо шинжилгээ хийлгэж байх.

-Хавдар туссан л бол эмчилгээгүй гэх ойлголт байдаг. Эрт үедээ оношлогдвол хавдар эмчлэгдэх боломжтой юу?

-Хавдар 1,2 дугаар шатандаа оношлогдох юм бол бүрэн эмчлэгдэх боломжтой байдаг. Гэтэл Монголд нийт хавдрын 70-80 хувьд хожуу шатандаа оношлогдож, үлдсэн 20 орчим хувь нь эрт үедээ оношлогдож байна. Хожуу үедээ оношлогдох тусмаа эдгэх магадлал буурч, амьдрах чадамж багасдаг. Иргэдийн дунд нэг буруу ойлголт яваад байдаг. Хавдрын хэмжээ том байлаа гээд хожуу үе биш байж болно. Мөн хавдрын хэмжээ жижиг мөртлөө олон жижиг үсэрхийлснээс, эсвэл өөр эрхтэнд нөлөөлснөөс хожуу үедээ байж болно.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube