Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-21 нд нийтлэгдсэн байна.

Э.Түвшинтөгс: Циркийн урлагийнхныг Монгол Улс тоохоо больсон. Хэдэн жүжигчид нь гадны хүмүүс шиг л байдаг

4/ 21/ 2023    6 цаг 40 минут

Мэргэжлийн морин циркийн жүжигчин, морьт циркийн сургагч багш Э.Түвшинтөгстэй ярилцлаа.

-Сайн байна уу, Та манай уншигчдад өөрийгөө танилцуулааач. Циркийн урлагтай хэрхэн холбогдсон юм бэ?

-Сайн байна уу, Намайг Энхжаргалын Түвшинтөгс гэдэг. Би морин циркийн мэргэжлийн жүжигчин бэлтгэдэг багш. 20 жил циркийн урлагт зүтгэж байна. Цирктэй холбогдсон түүх гэвэл би багадаа хурдан морь унадаг байсан юм. Нэг өдөр циркийн группийнхэн хурдан морь унадаг айлд маань ирээд бэлтгэл хийсэн юм. Тэгсэн би өөрийн мэдэлгүй дунд нь орчихсон гүйж явсан. 9 настай байсан юм. Дараа нь хотод ирж циркэд шалгуулаад тэнцсэн. Морин циркт татагдсан гол шалтгаан нь миний хувьд Солонгос руу явах байсан юм. Циркийн жүжигчин гэдэг чинь хүүхдийн хувьд маш гоё зүйл шүү дээ. Манайх жаахан ядруу амьдралтай байсан учраас би Солонгос яваад их мөнгө олох юм бол манай гэрийнхэн гоё амьдарна гэж бодсон. Ер нь, Солонгост очоод бөөн мөнгө олно гэсэн бодолтой жаахан хүүхэд анх орж циркт орсон юм.

-Хэдэн настайдаа Солонгос  руу явсан юм бэ?

- Солонгос руу 10 настайдаа явсан. Анх очоод морин дээр нуруугаараа хэвтээд хөлөө өргөдөг ганцхан үзүүлбэр хийдэг байлаа. Анхны мэдрэмж их сонин. Нүүр хагараагүй, ичимхий хүүхдийг циркийг хөшгийг онгойлгоод л “За, зааж өгсөн юм хий” гээд гаргасан даа. Үзэгчдийн өмнө гараад би огт өөр хүн болдог гэдгээ тэр үед л мэдэрсэн. Тоглолтоо дуусгаад гарч ирээд үзэгчидтэй зургаа даруулдаг юм. Хамгийн жижиг жүжигчинтэй зураг авхуулахаар эмээ өвөө нар ирнэ шүү дээ. Нууцаар гарт мөнгө атгуулна. Их мөнгө өгдөг байсан /инээв/.

-Морин циркийн жүжигчдийн гол хамтрагч нь мэдээж морь. Морио яаж сонгож, ямар хугацаанд сургадаг юм бэ?

-Морио сонгоно гэдэг янз бүр л дээ.  Нядалгааны газраас ч адуу авч ирнэ. Зарим газруудад хэдэн 100 саяын үнэтэй адуу ч байна. Үнэтэй адууны хөлийг бэртээж болохгүй, нурууг нь авч болохгүй гэдэг. Морио амьтан яаж сургадаг билээ яг тэрүүгээр л сургадаг. Морь хүн хоёр нэгдэж, нэгнээ мэдэрнэ гэсэн үг. Морь хүртэл намайг мэдрэх ёстой. Морь давхиж байхад жүжигчин унах гэж байвал морь доороос ивдэг. Трюк хийх гэж байгааг морь мэдрээд чигээрээ давхих жишээтэй. Морь хүнийг бүрэн мэдэрдэг .

-20 жилийн хугацаанд цөөнгүй морь сургаж, үзүүлбэр үзүүлсэн байх. Санаанаас гардаггүй сэтгэлд тод үлдсэн мориныхоо тухай дурсвал?

-Чэжүгийн “The Ma Park” 60 морьт гэдэг газар байдаг. Тэнд нядалгааны газраас хэдэн адуу ирээд надад нэг морь өгсөн юм. Нядалгааны газрын бөөн шавар болчихсон морь ирсэн. Нөгөө морио гурван удаа угаатал цагаан өнгийн зүс гарч ирдэг юм. Тэгсэн хээр алаг адуу. Даага байсан юм, хөөрхий нялх амьтан. Хамаагүй ачаалал өгч болохгүй. Мориноос буудаг трюк хийгээд татахаар уначих гээд /инээв/. Болжмор гэж нэрлэсэн. Сайндах үедээ сайндаад, муудах үедээ муудаад яг л найзууд шиг байлаа. Тэр морь маань сэтгэлд хамгийн тод үлдсэн.

-Циркийнхэн маань өнөөдөр хаана бэлтгэлээ хийж байна. Циркийн урлаг,  циркийн байрны талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Би гэлтгүй манай циркийн урлагийн бүх залуучуудын чин хүсэл Монголдоо цирктэй болох юм. Циркийн байрыг буцааж авах гэж их үзсэн. Ерөөсөө болохгүй, дийлэхгүй байгаа. Өнөөдөр манай циркчид бэлтгэл хийх заалгүй учраас түрээсэлж бэлтгэлээ хийж байна. Циркийн урлагийнхныг Монгол Улс тоохоо больсон. Бид гадны хүмүүс шиг л байдаг.

- Монголын морин циркчид олон улсад хэр зэрэг нэр хүндтэй вэ?

- Монголын морин циркчдийг гаднынхан Чингис хаан гэдэг нэрээр хүлээж авдаг. Чингисийн баатрууд санаанд нь буудаг юм болов уу. Морин циркийнхэн гадаадад нэр хүнд сайтай. Манай дээд үеийн ах нар мундаг байсны ач гавьяанд бид ажилтай, нэр хүндтэй яваа. Гадаадын морин циркчидтэй энэ тэнцүү үзүүлбэр үзүүлж байна. Хамгийн их алга ташилт хүлээж авдаг номер бол морин циркийнхэн. Унтаж байгаа хүмүүсийг сэртэл нь гарч ирнэ шүү дээ.

-Гэмтэл бэртэл их авч байв уу?

-Морь маань давхиж байснаа гэнэт зог тусаад урагшаа шидүүлж байсан. Хоёр давхар байшин шиг өндрөөс унасан гэсэн үг. Манай циркийн урлагийнхан чинь хөл, гараа хугалж, бэртэл гэмтэл авсан ч хугархай гараа өргөөд ёсолдог. Хэчнээн өвдсөн ч тоглолтоо аварч үлддэг гэсэн үг.

-Та  залуучуудыг морин циркийн мэргэжлийн жүжигчнээр бэлтгэдэг гэсэн?

-Би 17 настайгаасаа  морин циркийн мэргэжлийн жүжигчдийг сургаж байна. Одоогийн байдлаар 500 хүүхэд сургажээ. Манай “ZHZ” компани морин циркийн мэргэжлийн жүжигчдийг бэлтгэж, циркийн манеж дээр гаргадаг. Миний хувьд өөрийнхөө мөрөөдлийн хамт олныг бүрдүүлэх зорилго тавьсан. Удахгүй Хөлөнбуйр руу 45 хүний бүрэлдэхүүнтэй явах гэж байна.

-Хөдөлмөрийн үнэлгээ нь ямар байдаг вэ?

-Дөнгөж эхэлж буй хүүхдүүд цалингийн хамгийн доод хэмжээ буюу 1.5 сая төгрөг авдаг. Чадвараа дээшлүүлээд 5-7 сая төгрөгийн цалин авдаг хүмүүс ч байна.

-Циркчид маань Монгол Улсаа олон улсад сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгодог?

-Тиймээ, жишээ нь Солонгост байлаа гэж бодъё. Өдөрт 3 тоглолтод орно. Гурван тоглолтыг 365 хоногт үржүүлэхэд жилд хэдэн тоглолтод оролцдог нь гарч ирнэ. Нэг тоглолтыг 1000-2000 хүн үзнэ. Би гэхэд 20 жил тоглосон байна. Манай циркийн урлагийнхан бүгдээрээ Монгол орноо ингэж сурталчилдаг. Намайг хараад энэ Э.Түвшинтөгс байна гэхгүй. Гаднын хүмүүс хараад Монгол гэж ярина. Тэгэхээр нэрээ сайн бодохгүй бол болохгүй.

-Гадаадын хүмүүст морин циркийн үзүүлбэр зааж байв уу?

-Бид гадаад хүнд морин циркийн үзүүлбэр зааж өгдөггүй. Хятад хүнд морь унахыг, морин циркийн үзүүлбэр хийхийг зааж өгвөл хүмүүс намайг үзэн ядна шүү дээ. Би бол жаахан үндсэрхэг хүн бололтой. Хэчнээн гадаад руу явдаг ч гэсэн Монгол орондоо хайртай.

-Ярилцсанд баярлалаа.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ7 цаг 45 минутын өмнөШадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа8 цаг 15 минутын өмнөСэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ8 цаг 38 минутын өмнөНийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ8 цаг 43 минутын өмнөБоомтуудын 9, 10 дугаар саруудад ажиллах болон түр хаах цагийн ХУВААРЬ9 цаг 41 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно9 цаг 59 минутын өмнөНүүрсний хулгайн хэрэгт шалгагдах явцдаа оргон зайлсан гэх Д.Наранхүүг АТГ-аас саатуулан шалгаж байна9 сар 27. 10:20М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүлжээ9 сар 27. 10:05 Испанийн эрх баригчид Шакираг татварын хэрэгт буруутгаж байна9 сар 27. 10:04ЖҮДО: ОУХМ Б.Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ9 сар 27. 9:30ЖҮДО: А.Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ9 сар 27. 9:23Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж хөдөлгөөнд саад учирч байна9 сар 27. 9:08Монгол Улсад телевиз үүсэж хөгжсөн түүх9 сар 27. 9:04Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна9 сар 27. 8:52Хар тэнгисийн флотын "нас барсан" командлагч Оросын БХЯ-ны коллегийн  хуралд оролцов 9 сар 27. 8:50Вагнерын Беларусь дахь "аялан тоглолт" өндөрлөж байна9 сар 27. 7:30Экспортыг хориглосон ч ОХУ-д бензин шатахууны биржийн үнэ дахин өсөв9 сар 27. 7:25Цаг агаар: Завханы нутгаар их цас орно9 сар 27. 7:00Хотын дарга Д.Сумъяабазар гурваас уруудсан дүн авч, “Түгжрэл”-ийн сайдтай хамт “таалагддаггүй”, “сонгохгүй” жагсаалтад оров9 сар 27. 6:53Зурхай: Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн9 сар 27. 6:45БНСУ-тай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ9 сар 26. 17:53"Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нарын 52 хувь нь урамшуулал авна"9 сар 26. 17:51ЗАР: Шинэ алтай хотхонд 55.18 мкв 2 өрөө орон сууц худалдана9 сар 26. 17:30Ирэх сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллана9 сар 26. 16:57Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина9 сар 26. 16:10Л.Энх-Амгалан: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл бол төрийн бус байгууллага. Засгийн газартай хэлэлцээрт ордог байгууллага биш9 сар 26. 15:54НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа9 сар 26. 15:35ЗГ: Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцална9 сар 26. 15:32Өчигдөр 106 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ9 сар 26. 14:59Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар бүртгэхээс татгалзаж өгнө үү гэх гомдол ирүүлжээ9 сар 26. 14:27Жүдо: О.Хүслэн хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо9 сар 26. 13:43С.Эрдэнэбат: Цалин хөлсийг ойрын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна9 сар 26. 13:37П.Сайнзориг: Б.Бадарч допинг хэрэглэсэн нь нотлогдож, батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд ярина9 сар 26. 13:28Цоохор ирвэс айлын хотонд орж мал барьжээ9 сар 26. 13:15Жүдо: Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана9 сар 26. 13:06Тархины саатай хүүхдийн ризотоми мэс заслыг нутагшуулахад Японы эмч нартай хамтран ажиллалаа9 сар 26. 12:48ШШГЕГ-ынхан "Цагаан захтнууд"-ын орыг дэвсэж өгөхөө хэзээ болих вэ...9 сар 26. 12:36Т.Мөнхсайхан: Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа9 сар 26. 12:22Жүдо: Б.Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа9 сар 26. 11:56Төмс хураалт 39.8 хувьтай байна9 сар 26. 11:54
 Facebook Twitter Youtube