Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-25 нд нийтлэгдсэн байна.

Хийрхэлээс гуйранчлал хүртэл

4/ 25/ 2023    6 цаг 57 минут

Хоцрогдсон орнууд байгалийн баялгаасаа болж улам ядуурдгийн гол шалтгаан нь тэд юм үзээгүй, туршлага дутмаг байхын зэрэгцээ удирдлага нь авлигад идэгдсэн байдаг тул олон улсын жишгийг нулимж өөрт нь ашиг­тай гэж ойлгосон өөрийн дүрмийг ард түмэндээ сайхан сонсогдох хэлбэрээр гаргаж ирдэг аж. Тэдэнд бирж дээр мөнгө босгох нэр хүнд, шууд хийх хөрөнгө оруулалтын мөнгө, үйлдвэрлэл явуулах менежмент аль аль нь үгүй мөртөө “төрдөө буюу улсдаа хамаг юмыг авна” гэж дайрцгаадаг. Төр бол үйлдвэрлэгч буюу ашгийн байгууллага биш гэсэн үндсэн зарчим хаягддаг учир олж долоосон жаахан нь бэлэнгээр тараагдана, хөшөө дурсгал болон ёрдойж хоцорно, өртөг өндөртэй ашиглалт багатай дэд бүтэц болно, ихэнх нь ард түмэндээ хайртай эх орончдын орлого болж гадаадын найдвартай банкинд бэлэн валют болон хадгаламжийн хэлбэрийг олно. Төр төлөөлөгчид нь олон улсын жишгээс гажин уралдаанч уяач дарга нар нь гэдсээ цэрийтэл баяжиж, харин угийн хийрхэх дуртай ард түмэн нь хоосорч, ядуурлын ангал руу шигдэгдмой.

 

ХИЙРХЭЛЭЭС ГУЙРАНЧЛАЛ ХҮРТЭЛ

Ерээд оны эхээр гэнэт тэмээний тавхай үнэ орлоо. Тавхайны үнэ бүтэн тэмээнээсээ үнэтэй болж. Олон ч тэмээ тавхайнаасаа болж тэнгэрт халилаа. Гэхдээ хэн ч тавхайг нь аваад бусдыг нь хаяж байсангүй. Дэлгүүрт давснаас өөр юмгүй болсон тэр үед монголчууд малын буянаар өлсөж үхэлгүй тэр хүнд үеийг давсан, тэмээний мах энд их үүрэг гүйцэтгэсэн. Харин тавхай яагаад үнэ хүрэх болов? Монголын тэмээг устгах Бээжингийн төлөвлөгөө гэнэ. Тэмээг нь устгаад дараа нь хүнийг нь хүйс тэмтрэх зорилготой гэнэ. Тэмээгүй болчихвол Монгол улс сөнөх гэнэ. Тэмээгүй Монгол гэдэг тайган эр л гэсэн үг. Ингээд “Тэмээ хамгаалах хууль” УИХ-аар батлагдан гарлаа. Тэмээний тухай олон ном гарав. Тэмээ бол тэнгэрийн амьтан. Монголын тэмээ аврагдлаа. Хятадын хорон муу санаа дарагдав. Тэмээн тавхай үнэ хүрэхээ болив. Төр ард түмний хамтын сэрэмж Монгол гентэй монгол тэмээгээ аварлаа. 

Үнэндээ юу болсон бэ? Өмнөд Хятадад тансаг хоолны найрлагад баавгайн тавхай ордог аж. Хонконгод бүр их үнэтэй. Хойд Хятадын хэдэн сайн гар тэмээн тавхайг баавгайнх гэж хэлээд баахныг тийш нь зарчиж. Цаадуул нь мэдсэнгүй. Тэгэнгүүт давраад Монгол, Өвөр Монголоос тэмээн тавхай үнэ хүргэн авч хулхидаж гарлаа. Жил бололгүй баригджээ. Тэмээн тавхайг хэн ч тоохоо болив. Ийм л юм болж дээ. Хийрхэл гэдэг энэ дээ! Гучин жилийн өмнө болсон явдал.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг нийтийг хамарсан хийрхэл яг хорин жилийн өмнө дэгдэж билээ. Шалтгаан нь байгалийн эрдэс түүхий эд гэнэт үнэд орсон учир гадны хөрөнгө оруулагчид Монголын хаалгыг анх удаа татсанаас болсон юм. Урьд нь хөрөнгө оруулагчдыг дуудан уриалж олон жил хүлээсэн боловч хэн ч тоож ирдэггүй байлаа. Хүн тоогоод эхлэхээр л хийрхэх өвчин нь сэдэрдэг уламжлалтай ард түмэн л дээ. Хэн нь илүү эх оронч вэ гэдэг нийтийн тэмцэл өрнөв. Эх оронч гэдэг цол бол Сүхбаатарын одонгоос ч илүү гоё чимэг. Би л дутчих вий гэсэн шиг хоорондоо өрсөлдөн цангатлаа орилолдов. Ерөөсөө байгалийн баялагаа ашиглахаа болиод хойд үедээ үлдээе, ингэхийн тулд өнөөдөртөө цөмөөрөө өлсөж үхэцгээе, яадгийм гэсэн уриа хамгийн мундаг эх оронч лоозонгоор тодрон тэргүүлж байв. Ялангуяа төлбөрийн чадвартай хөгжингүй орны хөрөнгө оруулагчдыг эцэж үхтлээ хараацгаав. Хийрхэл бол айлгах зэвсэг, иймээс унацтай бизнис гэж ойлгосон хэрэг. Хөрөнгө оруулалт хийхэд хуулийн таатай орчноор гайгүйд тооцогдож байсан Монгол энэхүү олон жил үргэлжилсэн хийрхэлийн шанд хөрөнгөө оруулбал хамгийн аюултай гурван орны тоонд орж “сэрэмжлэгтүн” гэсэн хаягтай болж орхилоо. 

Дэд бүтэцгүй, далайгаас хол орны түүхий эд төдийлөн тоогддоггүй. Энэ дэлхий эрдэс баялагаар халгиж цалгиж байгаа, олзворлолтын аль өртөг багатайг нь сорчилж хөрөнгө оруулдаг учир жанцантай. Таван толгойн коксжих нүүрсний ордыг ашиглах нам засгийн шийдвэр гараад 55 жил болж буй боловч хамтарч ашиглах саналыг хэн ч хүлээж авч байгаагүй. Далаад оны дундуур Румын нэг сонирхсоноо тээврийн зардал нь ашиглалтаасаа 10 дахин их байна гэж тооцоолоод “түй” гээд орхижээ. Наяад оны дундуур Хойд Солонгос бас нэг сонирхов. Ким Ир Сэнийг панаалдах гэж хамаг ураа гаргасан боловч өвгөн дарангуйлагч өөрийн мэргэжилтнүүдтэй хөөрөлдөөд “ашиггүй” гэсэн дүгнэлт гаргажээ. Ерээд оны дундуур Австралийн Би Эйч Би хэмээх аврага компани хайгуулийн лицензийг нь аваад хоёр жил судалж үзээд бас л “түй чоорт” гээд буцааж өгөөд шилээ харуулсан.

Монголын байгалийн баялаг газар зүйн утгаасаа болж зөвхөн Хятадын зах зээлд борлогдох нигуртай. Оросын Сибирь баялаг худалдан авах биш харин экспортлох өрсөлдөгч. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөөд ирэхээр байгалийн баялагаас улам бүр хараат болж, эрчим хүчний өлсгөлөнд орж буй Хятадын өсөн нэмэгдэх хэрэгцээнээс болж Монголын баялагийн үнэ өснө. Монголын үнэ хүрч буй баялагийг ашиглаж боловсруулж хятадуудад худалдах сонирхол дэлхийн том компаниудад үүсэх нь ойлгомжтой. Энэ талаар хамгийн туршлагатай, хөрөнгөтэй, нэр хүндтэй нь Австрали, АНУ, Канадын компаниуд байдаг. Ингэж л тэд орж ирж буй хэрэг. Түүхий эдийг худалдан авагчтай хамтарч ашиглах нь ихэнхидээ дэмий байдгийг олон жилийн туршлага харуулжээ. Иймээс нэр хүнд бүхий гуравдагч оны компанитай хамтарч ашиглаад Хятадад борлуулах нь Монголын хувьд үндэсний аюулгүй байдлаасаа ч, эдийн засгийн утгаараа ч хавьгүй хожоотой. 

Уул уурхайн хөрөнгө оруулалт гэдэг асар их мөнгө шаардсан эд. Энэ мөнгийг яаж босгодог вэ? Хөрөнгийн биржээр дамжуулан энэ дэлхийн олон арван сая хүнээс мөнгө татан босгодог. Эзэмших гэж байгаа орд газраа зад панаалдан хөөргөн магтаж, олох орлогыг нь байн байн тоочиж хүмүүсээс мөнгийг нь салгаж авна. Мөнгөө банкинд хадгалуулснаас энэ хувьцааг авах нь илүү ашигтай юм байна гэж хүмүүс итгэл үнэмшилтэй болсон үедээ мөнгөө цутгаж эхлэнэ. Мөнгөө хийх гэж байгаа хүмүүс манай Хадгаламж зээлийн хоршооныхон зэргийн хохирогсодоос арай илүү туршлагатай байдаг учир орд бүхий орны хуулийн орчин, бусад хөрөнгө оруулагчтай харилцаж буй байдал, Засгийн газрынх нь тогтворшил зэргийг судалдаг. Биржээс хөрөнгө босгох гэж байгаа эзэд ч заримдаа улайраад хэтрүүлдгийн нэг жишээ нь Айвонхо Майнзийн Фридланд гэгч юм. Тэрээр Монголоос олсон ордоо 5 доллар гаргаад л 100 доллар олдог падвоолкны наймаа шиг ашигтай мэтээр хадуурчээ. Өнөөгийн дэлхийд ингэж 20 нугардаг хар тамхины бизнес ч байхгүй. Фридланд ер нь нэлээд хийтэй нөхөр гэсэн. Гэхдээ хичнээн хийтэй байгаад манайхныг бодвол арай ч гайгүй л дээ. Харин түүний цуурхал манай нийгмийн төрлөх хийрхэх өвчнийг жолоодлогогүй болгов.

Баялаг эзэмшигч орон, баялаг ашиглагч компани хоёр олзоо яаж хуваадаг вэ? Ордын үнэ болон нөөц, ашиглалтын өртөг, борлуулах зах зээлийн идэвх, ирээдүй, тухайн орны хуулийн орчин зэргээс хамаарч янз бүр гэрээ хийгддэг ба тэр нь олон улсын хүрээнд стандартчилагджээ. Үүнийг олон улсын жишиг гэж үздэг, аль аль тал хожоотой, сэтгэл ханамжтай хоцорно. Хамгийн алтан гэрээг “бүтээгдэхүүн хуваах гэрээ” гэж үздэг юм билээ. Ашиглагч оронд төлөх татвар, роялтийн хэмжээ олзворлолтын хэмжээгээр нэмэгдэх ба эцэст нь ордоос нийт гарах ашгийн 60 хүртэл хувийг эзэн орон ганц ч төгрөг гаргаагүй мөртөө авсан дүнтэй гардаг аж.

Хоцрогдсон орнууд байгалийн баялгаасаа болж улам ядуурдгийн гол шалтгаан нь тэд юм үзээгүй, туршлага дутмаг байхын зэрэгцээ удирдлага нь авлигад идэгдсэн байдаг тул олон улсын жишгийг нулимж өөрт нь ашиг­тай гэж ойлгосон өөрийн дүрмийг ард түмэндээ сайхан сонсогдох хэлбэрээр гаргаж ирдэг аж. Тэдэнд бирж дээр мөнгө босгох нэр хүнд, шууд хийх хөрөнгө оруулалтын мөнгө, үйлдвэрлэл явуулах менежмент аль аль нь үгүй мөртөө “төрдөө буюу улсдаа хамаг юмыг авна” гэж дайрцгаадаг. Төр бол үйлдвэрлэгч буюу ашгийн байгууллага биш гэсэн үндсэн зарчим хаягддаг учир олж долоосон жаахан нь бэлэнгээр тараагдана, хөшөө дурсгал болон ёрдойж хоцорно, өртөг өндөртэй ашиглалт багатай дэд бүтэц болно, ихэнх нь ард түмэндээ хайртай эх орончдын орлого болж гадаадын найдвартай банкинд бэлэн валют болон хадгаламжийн хэлбэрийг олно. 

Төр төлөөлөгчид нь олон улсын жишгээс гажин уралдаанч уяач дарга нар нь гэдсээ цэрийтэл баяжиж, харин угийн хийрхэх дуртай ард түмэн нь хоосорч ядуурлын ангал руу шигдэгдмой. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ6 цаг 49 минутын өмнөШадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа7 цаг 18 минутын өмнөСэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ7 цаг 42 минутын өмнөНийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ7 цаг 47 минутын өмнөБоомтуудын 9, 10 дугаар саруудад ажиллах болон түр хаах цагийн ХУВААРЬ8 цаг 45 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно9 цаг 3 минутын өмнөНүүрсний хулгайн хэрэгт шалгагдах явцдаа оргон зайлсан гэх Д.Наранхүүг АТГ-аас саатуулан шалгаж байна9 цаг 20 минутын өмнөМ.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүлжээ9 цаг 35 минутын өмнө Испанийн эрх баригчид Шакираг татварын хэрэгт буруутгаж байна9 цаг 36 минутын өмнөЖҮДО: ОУХМ Б.Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ9 сар 27. 9:30ЖҮДО: А.Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ9 сар 27. 9:23Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж хөдөлгөөнд саад учирч байна9 сар 27. 9:08Монгол Улсад телевиз үүсэж хөгжсөн түүх9 сар 27. 9:04Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна9 сар 27. 8:52Хар тэнгисийн флотын "нас барсан" командлагч Оросын БХЯ-ны коллегийн  хуралд оролцов 9 сар 27. 8:50Вагнерын Беларусь дахь "аялан тоглолт" өндөрлөж байна9 сар 27. 7:30Экспортыг хориглосон ч ОХУ-д бензин шатахууны биржийн үнэ дахин өсөв9 сар 27. 7:25Цаг агаар: Завханы нутгаар их цас орно9 сар 27. 7:00Хотын дарга Д.Сумъяабазар гурваас уруудсан дүн авч, “Түгжрэл”-ийн сайдтай хамт “таалагддаггүй”, “сонгохгүй” жагсаалтад оров9 сар 27. 6:53Зурхай: Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн9 сар 27. 6:45БНСУ-тай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ9 сар 26. 17:53"Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нарын 52 хувь нь урамшуулал авна"9 сар 26. 17:51ЗАР: Шинэ алтай хотхонд 55.18 мкв 2 өрөө орон сууц худалдана9 сар 26. 17:30Ирэх сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллана9 сар 26. 16:57Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина9 сар 26. 16:10Л.Энх-Амгалан: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл бол төрийн бус байгууллага. Засгийн газартай хэлэлцээрт ордог байгууллага биш9 сар 26. 15:54НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа9 сар 26. 15:35ЗГ: Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцална9 сар 26. 15:32Өчигдөр 106 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ9 сар 26. 14:59Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар бүртгэхээс татгалзаж өгнө үү гэх гомдол ирүүлжээ9 сар 26. 14:27Жүдо: О.Хүслэн хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо9 сар 26. 13:43С.Эрдэнэбат: Цалин хөлсийг ойрын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна9 сар 26. 13:37П.Сайнзориг: Б.Бадарч допинг хэрэглэсэн нь нотлогдож, батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд ярина9 сар 26. 13:28Цоохор ирвэс айлын хотонд орж мал барьжээ9 сар 26. 13:15Жүдо: Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана9 сар 26. 13:06Тархины саатай хүүхдийн ризотоми мэс заслыг нутагшуулахад Японы эмч нартай хамтран ажиллалаа9 сар 26. 12:48ШШГЕГ-ынхан "Цагаан захтнууд"-ын орыг дэвсэж өгөхөө хэзээ болих вэ...9 сар 26. 12:36Т.Мөнхсайхан: Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа9 сар 26. 12:22Жүдо: Б.Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа9 сар 26. 11:56Төмс хураалт 39.8 хувьтай байна9 сар 26. 11:54
 Facebook Twitter Youtube