Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-28 нд нийтлэгдсэн байна.

Байлдагч Э.Төгөлдөр: Эр цэрэг гэдэг эх орноо хайрлан хамгаалахаас гадна хатуужил тэвчээртэй, үүрэг хариуцлагатай л болдог юм байна

4/ 28/ 2023    6 цаг 50 минут

Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Маршил Х.Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн үйл ажиллагаатай сэтгүүлчид танилцлаа. Энэ үеэр тус ангид цэргийн алба хааж байгаа байлдагч Э.Төгөлдөртэй ярилцлаа.

-Сайн уу. Албаа сайн хааж байна уу, хэзээний цэрэг татлагаар хаанаас ирсэн бэ?

-Сайн байна уу, эр цэргийн албаа нэр төртэй сайн хааж байна. Өнгөрсөн жилийн намар аравдугаар сард БЗД-ээс татагдаж ирсэн цэрэг байна.

-Анх энд цэргийн алба хаагч болоод ирэх үеийн төсөөлөл ямар байв. Ирсэний дараа ямар санагдав?

-Энэ хоёрын дунд асар том ялгаа өөрчлөлт байлгүй яах вэ. Цэргийн талаар анх Дөл тэмцээнд орж, цэрэг гэдэг чинь ийм байх ёстой юм байна гэсэн төсөөллийг олж авч байсан. Албан болон албан бус хоорондын ялгааг ч мэддэг болсон. Анх энэ 016 дугаар нэгтгэлд ирэхэд албан харилцаа албан бус харилцаа, дарга цэргээ хүндэтгэх харилцаанд маш сайн суралцаж байна. Одоо ч суралцсаар явна.

-Гэрээ санадаг уу. Ангидаа дасахад хэр хугацаа шаардагдаж байсан бэ?

-Одоо санахаа больсон. Эхэндээ санадаг байсан шүү /инээв/. Найзуудтайгаа хамт ирсэн болохоор гайгүй шүү. Өөртэйгээ адилхан нэг оны цэргүүд учраас хоорондоо харилцааны зөрчил маргаан үүсгэж болохгүй, харин ч эвтэй нийтэч болсон доо. Нэгнээ ёсзүйгүй үгээр харааж, үйлдэл үзүүлэхгүй.

-Хэр үүрэгтэй хариуцлагатай болж байна?

-Үүрэг хариуцлагыг цэрэгт ирэхээс өмнө өөрөөр боддог байсан. Харин энд ирснээс хойш үүрэг хариуцлага гэж юу бэ, байлдагч би ямар үүрэгтэй вэ гэдгээ маш сайн мэдэж ухамсарласан. Үүргээ заавал биелүүлж гүйцэтгэх ёстой. Миний үүрэг хариуцлага бусад байлдагчид ч үлгэр дууриалал үзүүлэх ёстой.

-Эх орны тухай ямар ойлголт бодолтой байдаг вэ?

-Хамгийн анх энд ирээд хээрийн бэлтгэлд гарч дадлагажиж байхдаа эх орон ямар байх яаж хайрлан хамгаалах ёстой гэдгийг маш сайн ойлгосон. 2000 оноос хойш үеийн залуус цэргийн алба хаахаас зайлсхийдэг болжээ гэх мэдээлэл олж харсан. Мөн эх орны тухай ойлголт ч сайн биш байх. Тэгэхээр эр цэргийн албанд ирж эх орноо хайрлах, эх орон гэдэг юунаас ч илүү эрхэм үнэтэй гэдгийг ойлгож, биеэрээ, тархи оюун ухаанаараа мэдэрнэ дээ. Манай Монгол орон чинь сайхан уудам чилгэр, эд баялаг нь арвин, үүх түүх нь зузаан яндашгүй баян эх орон. Тийм учраас энэ үнэтэй бүхнээ хайрлан хамгаалахад хүн бүр оролцоо чухал болов уу. Эх оронд гэдэг бол одоо бүх зүйл болсон.

-Ангийн дарга удирдлагууд болон хал цэргүүд нэгнээ дарамтлах дэглэх зүйл байдаг уу?

-Тийм. Одоо өглөө хэдэн цагаас сэрэх өдөр юу юу хийх, өөрийгөө хэрхэн яаж хөгжүүлэх, орой хэдэн цагт унтах вэ гэдэгт бүр суралцаж дасан зохицжээ. Амьдралын хэв маяг ч өөрчлөгдөж байгаа шүү. Цэргийн албаны дүрмээ маш сайн мөрддөг болсон.

-Цэргийн албанд өөрийгөө хөгжүүлэх боломж хэр байдаг вэ. Чөлөөт цаг гарвал чи юу хийдэг вэ?

-Бие бялдар оюун ухаанаа хөгжүүлэх боломж бүрэн бий. Жишээлбэл манай ангид спорт заал танхим байна. Мөн номын уншлагын өрөөндөө ном сонин унших боломжтой. Чөлөөт цагаараа шатар даам тоглоно.

-Танай рот хэдэн байлдагчтай вэ?

-Манай рот 32 байлдагчтай. Манай тасаг салаа 12 байлдагчтай, би тэдний нэг нь. Би өөрөө цэгцтэй бүх юмаа жин тан хийдэг болчихвол манай салааныхан намайг яг дагаж дуурайж цэгцтэй байна. Ингэж л бусаддаа өөрөөрөө үлгэр дууриалал үзүүлэхийг хичээдэг. Хүн болгоноос цэргийн аж амьдрал шалтгаалдаг. Тийм учраас бидэнд шаардлага тавьдаг.

-Найзуудтайгаа цэргийн албанд татагдаж ирсэн гэсэн. Ямар найзуудтайгаа вэ?

-Манай арван жилийн ангийн найзууд.

-Ар гэрийнхэнтэйгээ хэдэн удаа уулзсан бэ. Ер нь уулзалтыг нээлттэй цахим чөлөөтэй болгосон гэж ярьж байна?

-Ар гэрийнхэнтэйгээ утсаар харилцахад нээлттэй байдаг шүү. Ажлын өдөр амралтын өдөр гэлтгүй ярих боломжтой. Эргэлтийн өдөр гэж бий, тэр үеэр ар гэрийнхэн ирээд уулзаад явдаг. Татагдаж ирснээсээ хойш ар гэрийнхэнтэйгээ хэд хэдэн удаа уулзсан. Өдөр болгон ирээд уулзах боломж бий.

-Цаашдаа цэргийн алба хаагч болох уу?

-Өөр юм хийе гэсэн бодолтой байгаа шүү.

-Найз охинтой юу?

-Байгаа.

-Цэргийн алба хаах хүсэл сонирхолтой залууст хандаж юу гэж хэлэх вэ?

-Эр хүн болгон цэргийн алба хааж, жинхэнэ эр хүн болох ёстой болов уу. Цэргийн алба хааснаараа дүү нар маань өөртөө эзэн болно, хариуцлагатай болно, ажил сурна гэдэг их авууштай шүү. Дээр нь амьдралын хэв маягаа ч өөрчлөх бүрэн боломжтой. Тэвчээртэй болно, хүний үг дааж хат сууж хатуужилтай болно шүү. Тийм учраас шинэ үеийн залуустаа хандаж хэлэхэд цэргийн албаа нэр төртэйгээр хаагаарай гэж хэлье.

-За баярлалаа, амжилт хүсье албаа сайн хаагаарай?

-За тэгнэ ээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Дэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч46 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов1 цаг 18 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна1 цаг 27 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 цаг 30 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29
 Facebook Twitter Youtube