Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-29 нд нийтлэгдсэн байна.

Г.Мөнгөн:Та өр зээлтэй байсан ч олсон орлогынхоо 50 хувийг хуримтлуулж сурах хэрэгтэй

4/ 29/ 2023    9 цаг 10 минут

Хадгаламж өлсөхөөс эхэлнэ,Тархины блок зэрэг өвөрмөц номын зохиогч, лектор Г.Мөнгөнтэй хадгаламж яаж бий болгох уу, хуримтлалыг яаж дадал зуршил болгох уу, санхүүгийн сахилга бат, нөөц, боломж боловсрол, санхүүгийн размер гэж юуг хэлэх үү, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байхад яаж хуримтлал үүсгэх үү гэх мэт сонирхолтой сэдвээр ярилцлаа.

-Таны бичсэн хоёр ном олон хүмүүсийн ширээний болон өврийн ном болчихсон байна билээ?

-“Тархины блок” ном маань амьдралын хэвшлийн талаар дурдсан байгаа. “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номыг одоогоос дөрвөн жилийн өмнө гаргасан байна. Энэ номоороо өөрийнхөө санхүүгийн сахилга батыг дэлгэж харуулсан. Амьдрал дээрээ хэрэглэж байсан дадал зуршлыг хуваалцсан юм.

-Таны “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номыг уншсан уншигчид яг тэр өдрөөсөө эхлээд хадгаламж нээж, хуримтлал үүсгэж эхэлсэн гэж бичсэн байсан. Маш олон хүн энэ номноос хадгаламжийн талаарх ойлголтыг авчээ, их үр өгөөжтэй санагдсан?

-“Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номыг маань хадгаламжийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэх дур сонирхолтой хүмүүс их уншсан байна билээ. Групп ч үүсгэж бие биедээ туршлага солилцож эхэлсэн. Би ч тэр групп дээрээ тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг.

-Цар тахлаас хойших эдийн засгийн нөхцөл байдал улс эх оронд төдийгүй иргэдийн амьдралд ч нөлөөлсөн. Хэцүү цаг үед хадгаламж үүсгэнэ гэдэг чанга байх?

-Цар тахал бол нийгмийн шалгалт байлаа. Бид бүгд тооцоогүй төлөвлөөгүй байсан. Таны орлого хаагдсан үед та хэр удаан амьдарч чадах вэ. Бизнес зогссон үед хэр удаан амьдрах вэ. Тэгэхээр та хэр удаан хугацаанд хадгаламж үүсгэсэн бэ гэх мэт хүнд сорилтуудтай тулгарсан. Гэхдээ хүн бол даваад гарна даа.

-Хувь хүн мөнгө хадгалуулж хуримтлуулахад юуг анхаарах вэ?

-Хувь хүний мөнгө хадгалах аргазүй дээр ярих юм бол хадгаламжийг их орлоготой болсны дараа үүсгэнэ гэдэг ч юмуу, эсвэл өрөө төлж дууссаны дараа бий болгоно гэж ойлгоод байдаг. Бид олон баланс үүсгэх ёстой байтал нэгийг нь орхигдуулаад нөгөө тал руу яваад байдаг нь том алдаа. Өр зээлтэй байсан ч та хадгалж сурах хэрэгтэй. Бид нарт нэг зовлон бий. Би хүмүүст бас хувийн зөвлөгөө өгдөг. Орон нутгаас хосууд надтай холбогдоод “Бид хоёр машинаа зараад 40 сая төгрөгтэй болчихсон. Байр авах гэсэн боловч байр нь жаахан таалагдаагүй, 40 сая төгрөг дансанд нь үлдчихсэн. Одоо яах вэ. Энэ мөнгөөрөө машин авах уу, эсвэл бизнес хийхүү, хадгалбал яаж хадгалах вэ” гэж асуусан. Мөн тэр хоёр мөнгөгүй байх нь дээр юм байна. Сэтгэл санаа зовохгүй. Харин мөнгөтэй болохоор стресс их нэмэгддэг юм байна гэж ярьсан. Эрсдэл үзээгүй байж айж эмээгээд байдаг. Тэгэхээр хүнд мөнгө тогтоох чадвар сул юм байна. Бидний тархи болон сэтгэлгээнд асуудал байна.

-Ямар нэг байдлаар орлого олж байгаа л бол хадгалах боломж бий юу?

-Тийм. Хүмүүсийг гаднаас нь хараад ядуу юмуу, баян тансаг амьдралтай юмуу гэдэг нь харагдахгүй, мэдэгдэхгүй. Бид нар хэрэглээн дээр нь дүгнэлт хийгээд байдаг. Гайгүй машин унаж байвал амьдралыг нь гайгүй гээд бодчихно. Хотын төвд хоёр өрөө байртай юм байна. Гайгүй амьдралтай юм байна гэж боддог. Гэтэл надад дээр ирээд санхүүгээ уудлуулаад үзэхээр сүйрчихсэн амьдралтай байх жишээтэй. Яагаад гэхээр дараагийн орлогоороо бүх лизингээ төлөөд явдаг. Хадгаламж байхгүй. Мөн 500 сая төгрөгийн хөрөнгөтэй гэр бүл байна. Тэр нь 300 сая төгрөгийн байртай 200 сая төгрөгөнд лагерын газартай орсон орлогоороо гадагшаа аялдаг, эрүүл хоол хүнс хэрэглэдэг гэх мэт. Тэгэхээр Монголын иргэд маань мөнгө ороод ирэхээр шууд ямар нэгэн бараа бүтээгдэхүүн болгох гэж яардаг буруу хандлагатай. Бэлэн мөнгө, өр хоёрын баланс барихгүй. Бэлэн мөнгө гэдэг нь өрөндөө төлөөд дуусчих юм бол тэр хүн мөнгөгүй болно. Энгийнээр хэлэхэд би 90 сая төгрөгийн ипотекийн зээл авчихсан байгаа. Миний дансанд 90 сая төгрөг цуглангуут ипотекийн зээлээ төлчихье гээд төлөөд хов хоосон болох гээд байгаа юм. Банкны системээр нь төлөөд явчих өрийг юундаа төлөх гээд яараад байдаг юм бол. Тэлэлт бол өр шүү дээ. Сайн өр байх ёстой. Өндөр хүүтэй өрийг тооцохгүй.

-Манайхан байгаа зүйлдээ бас аж амьдралдаа жаахан сэтгэл дундуур байгаад байдаг. Нийгмийн давхарга ч тэгж харагдаад байх талтай шүү?

-Та хоёр өрөө байранд амьдарч байгаа бол нэг өрөө байранд амьдрах гээд үз. Танд өнөөдөр мөнгө байхгүй бол заавал үнэтэй гар утас худалдаж авч яах гээд байгаа юм. Та мөнгө муутай бол 7 хоногт найз нартайгаа нэг удаа шоудаж гардгаа больж болно. Би сурчихсан, энэ миний хэв маяг гэдэг. Гэтэл эдийн засгаараа нэг мөр сүйрэх гээд байгаа. Нэг мөр сүйрэхээс өмнө зохиомолоор хэмнэлтийн систем рүү ороод үзээрэй. Зардлаа хяна, тана, хэрэглээгээ багасга. Болбол алхаж байгаарай, хоолоо гэртээ хийгээд ажилдаа аваад явдаг бай.  Хоёрдугаарт орлогод итгэнэ гэдэг аюултай. Хүмүүс орж ирж байгаа орлогодоо хэт итгэдэг. Ирээдүйд итгэж байгаа учраас тэрэн дээрээ дөрөөлж зээл барьцаалж байгаа нь эрсдэлтэй сонголт. Гэвч маш олон зүйл гарч ирж болно. Давагдашгүй хүчин зүйл ч нөлөөлж болно. Тэгэхээр хамгийн сайн хэмнэлт хий. Их олж байгаа хэрээр хэмнэж, хуримтлал үүсгэ.

-Хуримтлалыг зуршил болгоход иргэд юуг анхаарах вэ?

-Хуваарь хадгална гэдэг системийг дадал болгох. Нэгдүгээрт та өөрт орж ирж байгаа орлогыг талаар нь харах хэрэгтэй. Итгэх ёстой. Надад 800 мянган төгрөгийн цалин орж ирлээ гэхэд би анхнаасаа 400 мянган төгрөг орж ирсэн гэж итгэх ёстой. 400 мянган төгрөг ороод ирсэн бол яах вэ гэж үү, тэрүүгээрээ амьдарна. Олж байгаа орлогондоо тааруулж хүргэж амьдарна. Хэрвээ үнэхээр мөнгө чинь хүрэхгүй бол нэмэлт ажил хийнэ гэсэн сонголт бий.  Хоёрдугаарт талаар нь харж итгэх хэрэгтэй, цаашдаа нүдээ аниад хөдөлмөрлөх ёстой. Орлогынхоо 50 хувийг хадгална гэхээр хүмүүс битгий амьдралгүй юм яриад бай гэдэг.

-Таны хуримтлалын зургаан дансны арга гэдэг нь их сонирхолтой санагдсан?

-Зардлыг ялгана гэсэн үг. Зардлыг ялгаж сурах тухай ойлголт. Ер нь бид нарын зардал холилдоод байна. Энэ нь холилдож явсаар бизнес нь хүртэл холилоод байгаа юм. Хувийнхаа бизнесийг амьдралтайгаа хольсон хүмүүс олон байдаг. Ингээд дампуурдаг. Бизнэс нь жаахан ашиг өгөхөөр ашгаараа машин авч унах юмуу, өрхийн хэрэглээндээ шууд хэрэглэчихдэг энэ нь эргээд таны бизнесийг давжааруулж байна гэсэн үг. Ялгаж сурна гэдэг бизнесээсээ цалин авна гэсэн үг. Цалингаа авчихаад түүнийгээ юундаа хэрэглэх нь таны асуудал. Хувийн системийг ярих юм бол энэ дансны 6 арга зугаа цэнгэлээ ялгаж салгах хэрэгтэй, ипотекийн зээлээ амьдралаас ялгах, аяллыг амьдралаасаа ялгах, бизнесээ ялгах, хадгаламжийг ялгах хэрэгтэй. Орж ирсэн орлого мөнгөө яг зориулалтынх нь дагуу ашиглах ёстой. Аялалд хадгалж байгаа мөнгөө аялалдаа зориулахаас байрны зээл төлөхөд зориулах ёсгүй. Энэ бол дүрэм. Үүгээрээ та тоглоод үз.

-Манайхан хүүхэддээ хадгаламж нээж сүрхий мөнгө хийж байснаа гэнэт хэрэгцээгээ хангахаар, хадгаламжийг нь цуцлуулаад мөнгийг нь аваад үрээд дуусгачихдаг дутагдал бий?

-Хүүхдүүддээ нээсэн хадгаламжийг үрэхгүй байхын тулд хадгаламжийн багцыг санал болгомоор байна. Эхлээд томчууд бид өөрсдөдөө хадгаламж хадгалж сурах хэрэгтэй юм билээ. Тэгээд тэрнээсээ салаалуулах ёстой. Өөрсдөдөө хадгалаагүй байж шууд хүүхэддээ хадгаламж нээдэг. Гэтэл таны амьдрал эрсдэлтэй байхад үр хүүхдийнх нь хадгаламж ч эрсдэлтэй нөхцөлд орно. Өөрөө хадгаламжгүй хүн үр хүүхдийнхээ мөнгийг цуцлаад авах нь аргагүй шүү дээ.

-Улсаас өгч байгаа мөнгийг нь хадгаламжид тооцох уу?

-Хадгаламжид тооцвол онигоо шүү. Нэгдүгээр та тэр мөнгийг өгөөгүй. Гэтэл тэрийгээ бахархаад яриад байдаг юм билээ. Би улсаас өгч байгаа мөнгийг дансанд нь шууд хийчихдэг юмаа гэж ярьдаг. Улс мөнгө өгөөгүй бол танд мөнгө байхгүй л гэсэн үг. Хүүхэддээ хөрөнгө оруулалт хийхийн тулд та биет биш мэдлэгийн хөрөнгө оруулалт хийгээрэй.

-Таниас хүмүүс ихэвчлэн ямар зөвлөгөө авдаг вэ?

-Хүмүүс алдчихаад зөвлөгөө авдаг. Тэр нь харамсалтай. Юунд ч юм зарцуулахаар зээл авдаг. Зээлээ үрж дуусгачихаад гэнэт ухаарч сэхээрдэг. Бусдаас 10 хувийн хүүтэй зээл авчихаад нөгөөхөө байхгүй болгож алдчихаад стрессддэг. Гэхдээ хүмүүст давуу тал бий. Гэхдээ одоо нэг үеэ бодвол ухаалаг системтэй болж.

-Манайхан хадгалуулсан мөнгөнийхөө тоо хүүнд их анхаардаг. Тогтмол хуримтлуулаад явах дээр тэр бүр анхаардаггүй байж хүү нь өсөж байна уу гээд байдаг?

-Гоё шдээ. Мөнгө байхгүй байж дандаа гоё сайхнаар тооцоолдог. Аль банкинд хэдэн хувийн хүүтэй хадгалахуу гэдэг. Чамд мөнгө байгаа юмуу гэхээр байхгүй гэдэг. Тэгэхээр та эхлээд мөнгөтэй болчих дараа нь хаана хадгалахаа ярилцъя. Хоёрдугаарт мөнгө хуримтлуулах нь дадал. Мөнгө бодох тусам стерсс үүснэ. Тэгэхээр мөнгө хадгалах системээ бүтээх нь чухал.

-Манай залуусыг хэтэвч нимгэн байж хэрэглээ өндөртэй гэж шүүмжилдэг. Залуусын хувьд мөнгө хадгалах дадал зуршил байхгүй?

-Нийгэм өөрөө сөрөг нөлөөтэй байна. Алгадуулна, та хэрэглэж байгаад хэн ч биш болно. Цаг хугацаа явах тусам хамгийн хүнд амьдрал руу алхана. Эртхэн шиг хөдөлж чадах юм бол аюулгүй сайхан нийгэм рүү ирнэ, хүчирхэг болно. Санхүүгийн талаасаа та яагаад хүч чадал нэмэгдүүлэхгүй байгаа юм бэ. Санхүүгийн хүчтэй байвал нийгэмд оролцох эрх чөлөө чинь нэмэгдэнэ, хөрөнгө оруулалт хийж болно. Заавал цалинд барьцаалагдахаа болино. Санхүүгээ бялдаржуулах шаардлагатай. Нэмээд дахиад хэлэхэд мөнгө бол өөрийн гэсэн үүрэгтэй байх ёстой.

-Уншигчдад хандаад хэлэхэд, мөнгөө хэмнэхэд өсгөхөд ямар арга заль хэрэглэх үү, мөнгөө өсгөхөд яг ямар зарчмыг баримтлах вэ?

-Нөөц дээр тулгуурласан сэтгэлгээг санал болгомоор байна. Энэ угаасаа эдийн засгийн том онол байдаг. Хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй өсөн нэмэгдэх хэрэгцээг хэрхэн яаж бүрэн дүүрэн хангах вэ гэж байгаа. Тэгэхээр та өөрийнхөө орлогоос 50 хувийг нь цаашаа байхгүй гэж тооцоод 50 хувиар нь бүсээ чангалаад амьдралд яаж хүргэх вэ гэдэг дээр тооцоолол хийх хэрэгтэй.

-Ярилцсан танд баярлалаа?

-Баярлалаа.

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана16 минут 44 секундын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно27 минут 38 секундын өмнөМаргааш “Автомашингүй өдөр-2023” болно34 минут 6 секундын өмнөБямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй39 минут 7 секундын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо43 минут 28 секундын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ43 минут 36 секундын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна2 цаг 8 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна2 цаг 9 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ2 цаг 10 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа2 цаг 29 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй2 цаг 29 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно2 цаг 38 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо2 цаг 39 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр2 цаг 54 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ3 цаг 3 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09
 Facebook Twitter Youtube