Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-10 нд нийтлэгдсэн байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Хотын дарга Д.Сумъяабазар бол нүүрсний хулгайч биш НҮҮРСНИЙ МАНГАС

5/ 10/ 2023    6 цаг 20 минут

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд парламентын гишүүдийн тоог 2 дахин нэмэхээр тусгаж, УИХ-д оруулж ирсэн. Энэ тухайд та болоод танай нам ямар байр сууринаас хандаж байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийгдэх ёстой. Гэхдээ цаг нь мөн эсэхийг ард түмэн мэднэ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх нь ард түмэнд бий.  Тиймээс одоо УИХ-ын гишүүд  тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдынхоо саналыг авна.

Ардчилсан намын хувьд сонгуулийн холимог системийг дэмжсээр ирсэн. Гэхдээ намын жагсаалтаар нийт гишүүдийн 40 хувийг, тойргоос 60 хувийг нь сонгох гэж байр сууриа илэрхийлсэн. Ингэж байж балансыг нь барина. Яагаад гэвэл, Монгол Улс  1,5 сая км.кв өргөн уудам нутаг, 21 аймагтай. Дэлхийд газар нутаг бага, хотынх нь асуудал шийдэгдвэл улс орных нь шийдэл болчихдог хот улсууд цөөнгүй. Харин Монголын хувьд өөр, өргөн уудам нутгийн маань зах хязгаарт амьдарч байгаа хүмүүсийн асуудал хэзээ ч орхигдох ёсгүй. Засгийн газрын хувилбараар намын жагсаалт, тойргийн харьцаа 50:50 болчихвол  яриад байгаа том асуудлууд нь, магадгүй нийслэл хотын асуудал бүрэн шийдэгдэх байх. Гэхдээ тойргийн сонгогчдын асуудал орхигдох эрсдэлтэй. Тэгэхээр 60:40 гэдэг нь баланс барьж байгаа юм. Холимог системд мэдээж сайн тал бий. Тухайлбал, сонгогчдын санал гээгдэхгүй. Гэлээ гээд 152 гишүүнтэй болж яагаад ч болохгүй. Олдвол өлдөнө гэж үг бий. Хэтэрхий олуулаа болчихвол аливаа асуудалд хариуцлагагүй ханддаг. Тэгэхээр гишүүдийн тоог зөв тооцож гаргах ёстой. Ардчилсан намын зүгээс гишүүдийн тоог 120 дотор барих ёстой гэж үзэж байгаа. Мэдээж, УИХ-ын гишүүд иргэдтэй уулзаж, тойрогтоо ажиллаж ирээд энэ тоон дээр бодитой саналууд хэлэх байх. Дэлхийн улс орнуудын жишээнээс хэтэрхий олон болохоор төрийн хяналт суларчихдаг юм байна. Хяналт сулрахаар төрийн бодлого үйл ажиллагаа оновчтой болдоггүй. Гэхдээ эдгээр орны хувьд парламентын гишүүдийн тоо нь 300 давчихсан учраас 150 руу буулгах тухай ярьж байна. Ер нь олон улсад парламентын гишүүдийн тоог бууруулах тал руугаа явж байна.

Үндсэн хуулиараа холимог системтэй болж байж УИХ-ын шийдвэрүүд сайжирна гэдэгт санал нийлдэг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр АН-ын зүгээс хэд хэдэн санал өгснийг та бүхэн мэдэж байгаа. Хүний эрхийн асуудал, Үндсэн хуулийн Цэц улс төрчдийн гар хөл болж, төрийг хүчгүйдүүлж байгаа тул нэг удаа л сонгодог больё гэх мэт санал өгсөн. Харамсалтай эрх баригчид тусгаж авсангүй. Засгийн газраас УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, системийг өөрчлөх гэсэн хоёр асуудлыг л оруулж ирлээ.

-Засгийн газрын төслөөр УИХ-ын гишүүдийн тоог 152 болгочихвол  Хөгжлийн банк, нүүрсний хэрэгт холбогдсон улс төрчид Парламентын танхимд дахин орж ирнэ гэж хардах хүмүүс байгаа?

-Эрх баригчидын хувьд 8 жил дараалаад төрийн эрх барьчихсан. Шууд утгаараа олонд танигдсан олон улс төрчтэй болчихсон.  МАН-д УИХ-ын 62  гишүүн, Засгийн газрын сайд, дэд сайд, ТНБД нар, өмнө нь сонгуульд нэр дэвшээд ялагдсан хүмүүс гээд УИХ-ын сонгуульд горилогч олон байна. Харин бусад намын хувьд цөөн. Жишээ нь, АН-ын хувьд  парламентын 13 гишүүнтэй. Өмнө нь, УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүмүүс маань улс төрчийн хувьд тэтгэвэрт гарчихсан. Залуучууд нь тодорч гарч ирээгүй. Харин ХҮН-д арав хүрэхгүй хүн байна. Бусад намд 2-3, зарим нь нэг л хүнтэй.  Тэгэхээр эрх баригчид УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр зүтгэж буй нь бусад намуудад байхгүй потенциалаараа түрж олонх болох. Гэхдээ ард түмэн шүүнэ, сонгоно. Энэ олон жилийн хулгай, дээрээс нь хувийн хэвшлийг үгүй хийж, бүхнийг төрд овоолсон. Төрд авсан бизнестээ өөрсдийн хүмүүсээ тавьсан. Тэр хүмүүсээрээ дамжуулж хулгай хийсэн. Энэ үйлдлээ дахин хийхийн тулд гишүүдийн тоог олон болгож байж болох. Магадгүй ард түмний хардаж байгаа шиг хулгайч нараа намын жагсаалтаар оруулж ирэхийг үгүйсгэхгүй.

- Ардчилсан намын талцал хуваагдал нэг талдаа гүйцэт гарч чадсан уу. Нийгэмд хүчтэй сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгдсээр байна?

-Ардчилсан нам маань одоо л учраа олж байна. Ний нуугүй хэлэхэд эрх баригчдын нөлөөлөл, дотоод хагарал зөрчил сөрөг хүчнийг хүчгүй болгосон. Одоо бол АН Дээд шүүхэд төлөөлөх эрхтэй тамга гэрчилгээг нэгтгэсэн нэг даргатай. Тиймээс Ардчилсан нам сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх давуу талууд бий болсон. Дээрээс нь, намын Үндэсний бодлогын хороо үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх боломж бүрдсэн.  Үндэсний бодлогын хорооноос Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд АН ямар байр суурьтай оролцох вэ гэдгээр УИХ дахь АН-ын бүлэг, намын удирдлагуудад зөвлөмж хүргүүлснийг нийтэд мэдээлсэн. Өмнө нь хэн нэгэн дарга шууд шийдвэр гаргадаг. Эсвэл УИХ дахь бүлгийн гишүүд ярилцаад шийдвэр гаргадаг байлаа. Одоо бол намын нийт гишүүд ҮБХ-ны гишүүдээр дамжуулж шийдвэр гаргалтад оролцож эхэлсэн.

-Цар тахал гарч, хөл хорио тогтоосон үеэс л Монголд хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Сүүлийн 3 жил бүхэлдээ өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэдийн амьжиргаа хүндхэн байлаа. Гэтэл УИХ-ын гишүүд дөнгөж саяхан л захуудаар явж үнийн өсөлттэй танилцлаа?

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэхээр өндөр үнэтэй байна. Ер нь бүх юмны үнэ 2 дахин өссөн байна. Гэтэл авдаг цалин нь хуучнаараа учраас худалдан авах чадвар байхгүй боллоо. УИХ-ын гишүүд захуудаар явлаа гээд энэ асуудал сайжрахгүй. Төрийн бодлого хэрэгтэй. Харамсалтай нь Засгийн газар дорвитой бодлого хэрэгжүүлж чадахгүй байна.  Сүр дуулиантай зарласан 10 их наядын хөтөлбөрийн үр дүн өнөөдөр гарсангүй.  УИХ-ын гишүүний хувиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд 14 хоногийн өмнө асуулга тавьсан.  Асуулгадаа, 10 их наядын хөтөлбөр чинь бодит үр дүн авчирсангүй. Та нар юу хийв. ЖДҮ-ийнхэн болон бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл өгсөн гэсэн. Жинхэнэ бизнес эрхлэгч нь энэ зээлийг авсан уу. Статистик тоон мэдээллээр 10 их наядын хөтөлбөр хэрэгжиж эхэлсний дараа хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн гэсэн. Эндээс эрх мэдэлтнүүд бага хүүтэй зээлийг өөрсдөө аваад өндөр хүүтэй хадгаламжид байршуулж дундаас нь мөнгө завшсан ЖДҮ гэх хэрэг шиг нөхцөл байдал ажиглагдаж байна. Энэ хөтөлбөрөөр нэг хүний 500 мянган төгрөгийн зардалтай сургалтууд зохион байгуулсан. Ямар үр дүн гарав. Хаана тэр эрүүл чийрэг монгол залуучууд байна. Солонгос явуулчихсан юм уу. Шүүмжлэлтэй асуудал олон байгаа учир асуулга тавьсан.

-Хотын дарга Д.Сумъяабазар "Эрдэнэс Баянбогд" гэх нүүрсний ордыг нийслэл эзэмшиж, байгалийн баялгаас олсон орлогоороо хотын утаа, түгжрэл зэрэг тулгамдсан асуудлыг шийдэх төслийг санхүүжүүлнэ гэж ярих болсон. Харин та үүнийг эрс эсэргүүцсэн. Ямар шалтгаантай юм?

-Хотын дарга Д.Сумъяабазар бол нүүрсний хулгайч биш нүүрсний мангас. Яагаад гээч... УИХ  энэ нүүрсний ордын асуудлыг хэлэлцэх ёстой юм. Үндсэн хуульд газрын баялаг бол ард түмний өмч гэж заасан. Та бүхэн санаж байвал Оюутолгой, Тавантолгойн ордын асуудлууд УИХ-аар хэлэлцэгдсэн байтал Засгийн газар нийслэлд энэ ордыг шууд өгчихсөн. Төрийн байгууллага нь бизнес хийнэ гээд яриад явж байна. Д.Сумъяабазар “Энэ бол хүрэн нүүрсний жижиг орд” гэж байна лээ. Жижиг орд биш ээ. 4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Энэ ордоос гарах нэг тонн нүүрс 100 ам.долларын үнэтэй байна. Тэгэхээр 400 тэрбум ам.долларын үнэ бүхий нүүрс тэнд байна. Дээрээс нь жирийн хүрэн нүүрс биш чулуун нүүрс. Илчлэгийн хувьд 4000 дээш 6500 хүртэлх илчлэгтэй нүүрс байхгүй юу. Энэ орд хилээс 115 км зайтай. Төмөр замаас 80 км зайтай. Дэд бүтцийн хувьд давуу талтай. Гэтэл 400 тэрбум ам.долларын үнэтэй ийм ордыг тус бүр нь 1 тэрбум ам.долларын өртөгтэй хоёр төслөөр солих гээд байна. Монголын ард түмэн хохирох гээд байна. Энэ асуудлыг таслан зогсооё гэж байгаа юм. Д.Сумъяабазар “30 жилийн дараа нүүрс үнэгүй болно. Олон улсын байгууллагууд Монголыг агаар бохирдуулсан гээд торгоно” гэж ярьж байна лээ. Айлгадаг технологи. Гэтэл тийм биш. Өнөөдөр нүүрсний хамгийн том хэрэглэгч нь БНХАУ. Хятад 150 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний нөөцтэй. Жилд 4.3 тэрбум тонн эрчим хүчний нүүрс хэрэглэдэг. Бодоод үзэхээр 40 орчим жилийн нөөцтэй байгаа юм. Хятадын хойд, төвийн бүсэд өвөлдөө хасах 20 градусаас дээш хүйтэрдэг. Хүрэн нүүрс шатааж дулаан үйлдвэрлэж, хүйтнийг давдаг. Өнөөдөртөө нүүрснээс дулаан эрчим хүч гаргадаг шиг хямд технологи алга. Янз бүрийн технологи гарсан ч өндөр өртөгтэй, массын хэрэглээнд нэвтрээгүй . Хятад улс Монгол Улсын хил дээр яагаад 8 газар төмөр зам тавьсан юм. Монголоос нүүрс авах гэж энэ төмөр замуудыг бэлдсэн. Асуудал ингэж явж байхад Д.Сумъяабазар 400 тэрбум ам.долларын үнэтэй ордыг 2 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэхийг тулд зарах гээд байна. Хэн нэгэнд эзэмшүүлэх гэж байна.

Өөр арга байх ёстой. Энэ том ордыг зөвхөн Улаанбаатар эзэмших биш нээлттэй хувьцаат компани бий болгож хувийн хэвшлийг оролцуулж, шаардлагатай гэвэл нийгмийн даатгалын санд хувь эзэмшүүлж тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж болно. Парламент LRT, BRT төслүүдийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй. УИХ дээр шийдэгдээгүй төслийг нүүрс зарж байгаад хийнэ гэж хотын дарга нь яриад яваа. Энэ бол Үндсэн хуулийн ноцтой зөрчил. УИХ энэ асуудлыг хэлэлцэх ёстой.

-Шийдүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа хэрэг биш үү. Парламентаар асуудлаа шийдүүлээгүй байж ийм үйлдэл гаргаж буйг та юу гэж хардаж байна?

Нийслэлийн МАН-ын дарга чинь жилийн дараа сонгуульд нэр дэвшигчдээ авч орно шүү дээ. Шантааж хийж байхгүй юу. Би энэ уурхайг зарж чадахгүй бол та нар ялагдана шүү. Бид хэлсэн амлалтаа биелүүлж чадахгүй шүү. Бүүр сүүлдээ хэрвээ энэ ордыг ашиглахгүй бол 30 жилийн дараа хэн ч авахгүй, хэрэггүй болно шүү гээд дандаа болохгүй талаас нь асуудалд хандаад ард түмний баялаг руу дайрч байна. 20 жилийн өмнө нүүрс үнэгүй болно гэж ярьдаг байсан. Өнөөдөр тэр үетэй харьцуулахад нүүрс 10 дахин өндөр үнэтэй болсон.

-Ярилцсанд баярлалаа.

 

9


Сэтгэгдэл (9)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.81.115Зочин   • 2023, 5 сарын 10. 17 цаг 37 минут

shaadag gardaa

103.254.123.47Зочин   • 2023, 5 сарын 10. 13 цаг 02 минут

Ардчилсан намынхан ард түмнийг төлөөлж сонгогдсон юм бол ингэж дуугар бүлх залигсан юм шиг суухаар чинь МАН-ынхан даварч байна. Ганибал сайн байна

122.201.21.136Зочин   • 2023, 5 сарын 10. 13 цаг 01 минут

Sumiya hot udirdaj chadahgui ee Yu hiij giiguulsen ym

150.129.142.49Зочин   • 2023, 5 сарын 10. 13 цаг 00 минут

Eruusuu ene uls oron huuligui bolj

202.55.188.104Зочин   • 2023, 5 сарын 10. 9 цаг 50 минут

Хятадуудад хөрөнгө оруулалиын банкаа зарая гээд явж бсан гэсэн шүл. Доолио зааны хүүхдүүдэд Монголчууд өргүй байлтай

192.82.81.115Зочин   • 2023, 5 сарын 10. 8 цаг 58 минут

MANgaruud uneheer dawarch bnaa

192.82.91.150Зочин   • 2023, 5 сарын 10. 8 цаг 38 минут

Сумъяабазар Оюун-Эрдэнэ нар дэндүү даварч байна. Газарт буудаг юм шдэ. Норинко интернешнл гэх компани энэ 2 ын тэтгэлгээр томоохон нүүрсээр төлбөр нь төлөгдөх төслүүдийг хүч далайлган хуу хаман авсан.

202.55.188.108Зочин   • 2023, 5 сарын 10. 8 цаг 04 минут

Surug huchin iim baih yostoim gehdee ta nar 3 Jil duugarsanguidee

59.153.114.92Зочин   • 2023, 5 сарын 10. 7 цаг 49 минут

Төр нүүрсний бизнесрүү чичрээд бдаг нь ямар учиртай юм бэ. Дэндүү дураараа юм аа



ШИНЭ МЭДЭЭ

Дэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч12 минут 47 секундын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов44 минут 39 секундын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна53 минут 17 секундын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй56 минут 7 секундын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29
 Facebook Twitter Youtube