Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-10 нд нийтлэгдсэн байна.

​Иргэн Д.Монголхүү: Хүний эрхийн төлөө бичдэг өдөр тутмын сонинтой байгаадаа баярлаж байна

5/ 10/ 2023    8 цаг 57 минут

СОСОРБАРАМЫН ОТГОНБАЯР

Иргэн Д.Монголхүүгийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болов. Өглөө 09:00 цагт эхлэх ёстой байсан шүүх хурал түүний өөрийн биеэр оролцох хүсэлтийг харгалзан үзэж, 461 дүгээр ангиас шүүхийн байранд авчиртал түр хойшилсон юм. Улмаар үдээс хойш шүүх хурал үргэлжлэн хуралдаж, иргэн Д.Монголхүүг суллах шийдвэрийг гаргалаа. Иргэн Д.Монголхүүтэй холбогдон сэтгэгдлийг нь сонслоо.


-Шүүхийн шийдвэрийн талаарх байр сууриа эхлээд илэрхийлээч?

-Намайг хоёр үндэслэлээр буруутган хөдөлгөөн хязгаарлах ялыг биеэр эдлүүлэх ялаар сольсон. Тэрхүү хоёр үндэслэлийнх нь нэг нь Гэмтлийн эмнэлэг рүү очоогүй, явах замаа зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй, тогтоогдохгүй байна гэж үзсэн. Нөгөөх нь цахим гаваа унтраасан гэдэг нь тогтоогдсон. Хуулиараа эхний гурван сардаа хоёроос дээш зөрчил гаргасан нь тогтоогдвол хорих ялаар солино гэдэг юм билээ. Түүнийх нь нэг нь үндэслэлгүй байсан тул хорих ялыг буцаагаад хөдөлгөөн хязгаарлах ялаар сольсон шийдвэр сая гарлаа.

-Одоо танд дүүргээсээ гарахгүй хөдөлгөөний хязгаартай байх хэдэн сарын хугацаа үлдсэн бэ?

-Одоо таван сарын л хугацаа үлдсэн.

-Тэр хугацаанд нь дахиад зөрчил гаргасан тохиолдолд яана гэнэ?

-Сануулах арга хэмжээ л авах байлгүй. Би түүнийг нэг их сонирхсон ч үгүй. Угаасаа дүүргээсээ гарахгүй юм чинь.

-Хориход байхад тань манай сонин танаас яриа авсан. Тэр ярилцлагаа уншсан уу. Түүний дараа хорихын нөхцөл байдал ямар нэгэн хэмжээгээр өөрчлөгдсөн үү?

-Хорихын нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Ярилцлагыг уншсан. Маш том, сайхан ярилцлага болсон байна лээ. Өчигдөр (уржигдар) манай өмгөөлөгч Б.Баяраатай хийсэн ярилцлагыг чинь бас уншсан. Өмгөөлөгчтэй маань хийсэн ярилцлагатай сониныг хурааж авчихаад өгдөггүй. Тэгэхээр нь тэр алба хаагчид өөрт нь хорихын дотоод журмыг ярьж өгөөд, “Хэрвээ та нар наадхаа цензурдэж оруулна гэвэл наадах дээр чинь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзнэ. Чамд гомдол гаргана шүү” гэж байж авч уншсан шүү дээ. Харин чи бид хоёрын ярилцлага хүмүүст миний нөхцөл байдлыг сайн хүргэсэн байна лээ. Надтай маш олон хүн ирж уулзсан. Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, гавьяат жүжигчин Д.Сосорбарам ах гэх мэт. Юун түрүүнд намайг суллахад хүчин зүтгэл гаргасан танай сонины хамт олон болоод чамд маш их баярлаж байгаагаа илэрхийлье. Үнэхээр хүний эрхийн төлөө бичдэг өдөр тутмын сонинтой байгаадаа баярлаж байна. Мөн өмгөөлөгчдөдөө баярлалаа. Маш их баярлаад догдлоод байгаа учир жаахан тулгамдаад үг гарахгүй байна. Ойлгоорой (инээв).

-Та дүүрэгтээ байх хугацаандаа юу хийе гэж бодож байна. Цаашдын зорилго юу байна вэ?

-Үнэндээ хэлсээр байгаад ам чилж байна. Ардчилсан нийгмийн хуулийг тоталитор нийгмийн арга барил техник хэрэглэж, Монгол Улсыг дээвэргүй шорон болгож байгаа байдалтай үргэлжлүүлэн тэмцэх болно. Одоо бол би nonstop шүү дээ. Хаа хүрээд дуусах юм, тэр хүртэл нь явна.

-Танд авсан арга хэмжээг “No war”, “No double stan­dart” хөдөлгөөнийхөнд үргэлжлүүлээд байна шүү дээ?

-Ер нь хэрэг тохоод явуулдаг жишээ сая надаар харагдлаа шүү дээ. Тийм эрсдэл байгаа. Эд нар ямар ч зөрчил гаргаагүй байсан ч зөрчил зохиож байгаад, хорьж чадна. Түүнийх нь баталгаа нь би боллоо шүү дээ. Шүүх дээр нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж өгөөд, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэмтэлд очоогүй, өөр газраар дэмий тэнэсэн гэх мэтээр мэдээлэл өгч байгаад намайг хорьсон. Тийм үйл ажиллагаа дахиад явагдахгүй гэх баталгаа алга. Тийм боломж тэдэнд бүрэн байна.

-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

-Сэтгэл санаа догдолчихсон байгаа болохоор өөр үг гарахгүй нь ээ. Ямар ч байсан та бүхэндээ, танай хамт олонд, намайг зорьж ирж уулзсан хүмүүс, ард нь сэтгэлээ дэвсээд сууж байсан бүх хүмүүст баярлалаа. Хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа, үг үзэл бодлоо илэрхийлэх, түүнд саад хийсэн бүхний эсрэг тэмцэх үйлсээ зогсоохгүй үргэлжлүүлэх болно.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ1 цаг 6 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна1 цаг 21 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч2 цаг 9 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов2 цаг 41 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна2 цаг 49 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2 цаг 52 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41
 Facebook Twitter Youtube