Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-13 нд нийтлэгдсэн байна.

Володимир Зеленский, Олаф Шольц нар юу ярих вэ

5/ 13/ 2023    12 цаг 35 минут

Германы Аахен хотод маргааш буюу 5 дугаар сарын 14-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленскийд Аугаа Калагийн нэрэмжит Европын хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах юм. 1950 оноос хойш Европын эв нэгдлийг хангах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан хүмүүст энэ шагналыг гардуулж буй.

Хэрэв Украины Ерөнхийлөгч Германд ирвэл Германы канцлер Олаф Шольцтой уулзана. Тэд юун тухай ярилцах нь олон улсын анхаарлыг татаж байна.

Украины Ерөнхийлөгч Зеленский, Германы канцлер Олаф Шольц нарын харилцаа тийм ч сайн биш. Тэд дайн эхэлснээс хойш хоёр удаа л уулзсан. Барууны зарим орны өндөр албан тушаалтнууд Киевт очсоны дараа л Шольц тэнд очсон байдаг.

Үүнээс өмнө Герман дахь Украины Элчин сайд Андрей Мельник Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер бол Москватай дэндүү ойр, Канцлер Шольц Украинд зэвсэг нийлүүлэх асуудал дээр дэндүү хойрго байна хэмээн буруутгасан.  Мөн канцлер Шольц Киевт хийх айчлалаа цуцлахад Германы Засгийн газрын тэргүүн "гомдож тоглох боллоо" хэмээн Элчин сайд Мельник мэдэгдсэн аж.  Ийнхүү хоёр талын дуулиан намжих хүртэл хэдэн долоо хоног болсон байдаг.

Хоёр улсын одоогийн харилцааны талаар Германы Гадаад бодлогын нийгэмлэгийн (DGAP) тэргүүн Хеннинг Хофф "Харилцаа маш их сайжирсан" гэжээ.

“Германы Батлан ​​хамгаалах яамны сайд Борис Писториус бол харилцааг сайжрахад ихээхэн нөлөөлсөн. Писториус бол ойрын зорилго бол Украины ялалт гэдгийг маш тодорхой хэлсэн сайд” гэж Хофф онцолжээ. Германы Батлан ​​хамгаалахын шинэ сайд мөн "Ирвэс 2" байлдааны танкуудыг Киевт "цаг алдалгүй" хүргэх шийдвэр гаргасан юм.

Украинд зориулсан зэвсэг

Зеленский 5 дугаар сарын 14-нд Германд ирвэд Берлинээс нэн шаардлагатай байгаа зэвсэг, сум хүсэх нь тодорхой. Герман бол бусад орныг бодвол Киевт цэргийн тусламж үзүүлэх асуудал дээр нэлээн хойрго хандаж шийдвэр гаргаж байсан юм. Шольц Украинд өөрөө явагч зенитийн буу зэрэг хүнд зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрөхөөсөө өмнө хэдэн сар хүлээсэн. Мөн АНУ-ыг байлдааны танк илгээхэд бэлэн байгаагаа зарласны дараа л Герман танк нийлүүлнэ гэж шийдвэрлэсэн. Харин одоогоор Киевт сөнөөч онгоц нийлүүлэх тухай тэрээр сонсохыг хүсэхгүй байгаа аж.

Гэсэн ч Нидерланд F-16 онгоц нийлүүлэх талаар Дани, Их Британитай хэлэлцэж эхэлсэн ч бүрэн тохиролцоонд хүрээгүй байна. Мөн Зеленский Финландын Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа хэвлэлийнхэнд хандаж “Бид удахгүй довтолгоо хийнэ. Энэ довтолгооны дараа тэд бидэнд онгоц бэлэглэх болно” хэмээн мэдэгдсэн байдаг.

Эсрэг довтолгоо амжилттай болох эсэхэд эргэлзэж байна

Зеленский барууны дэмжлэг хязгааргүй гэдгийг мэддэг. Өнгөрсөн намар Украин цэргийн амжилттай ажиллагаа явуулсны дараа барууны холбоотнуудаас үзүүлэх ёстой байсан танкийн тусламж удааширсан нь Киевт учрах дарамтыг нэмэгдүүлсэн юм. Тэрээр "Бидэнд амжилт хэрэгтэй" хэмээн саяхан олон улсад мэдэгдсэн байдаг. Одоогоор барууны орнуудад Америкийн тагнуулын мэдээлэл цацагдсаны дараа удахгүй Украйны амжилттай довтолгоо хийнэ гэдэгт улам эргэлзэх болж.

Ялангуяа Германд. Мюнхений Аюулгүй байдлын бага хурлын тэргүүн асан Вольфганг Ишингер "Украин гэнэт амжилт гаргана гэх нь төөрөгдөл" хэмээн хэлжээ. Энэ бол хэдхэн хоногийн асуудал биш, урт хугацааны үйл явц гэж тэрээр үзэж, “Урт хугацааны дэмжлэг үзүүлэх нь хоол биш хор болно” гэж байр сууриа илэрхийлсэн аж.

ЕХ болон НАТО-д элсэх тодорхой амлалт байхгүй

Ерөнхийлөгч Зеленский Германы Засгийн газар Украиныг Европын холбоо болон НАТО-д элсэхэд илүү их дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байгаа юм.

2022 оны 6 дугаар сард Украин ЕХ-ны гишүүнчлэлд нэр дэвшигчийн статусыг албан ёсоор хүлээн авсан. Европын холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен тавдугаар сарын 9-нд болсон “Европын өдөр”-өөр Киевт тав дахь удаагаа айлчлахдаа “Украин бол манай Европын гэр бүлд харьяалагддаг” гэж мэдэгдсэн байдаг. Гэхдээ эдгээр үгс асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Үүний нэг нь Украины үр тарианы экспорт юм. Польш, Болгар зэрэг Европын холбооны орнуудын тариаланчид Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг эдийн засгийн аюул гэж үздэг. Харин Зеленский фон дер Лейенд энэ бол тэдний зүгээс үзүүлж байгаа "харгис" байр суурь хэмээн хэлсэн байдаг

Хеннинг Хофф Украиныг ЕХ-нд элсэх талаар "Энэ бол амар зам биш бөгөөд Киевийн хүсч байгаагаас илүү урт хугацаа шаардагдах болно" гэжээ.

Тэрээр "НАТО-д элсэх нь илүү хэцүү байх болно" гэсэн байна. 2022 оны есдүгээр сард Украин тус эвсэлд гишүүнээр элсэх хүсэлтээ гаргасан. Хэдийгээр Зеленский “Дайны үед  НАТО-д элсэх боломжгүй” гэж Гаагт тавдугаар сарын эхээр хүлээн зөвшөөрсөн ч "Гэхдээ энэ үед л бид дайны дараа НАТО-гийн гишүүн болно гэсэн маш тодорхой амлалт авахыг хүсч байна" гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн байдаг.

 Эх сурвалж: DW

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй12 секундын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо4 минут 33 секундын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ4 минут 41 секундын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна1 цаг 29 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна1 цаг 30 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ1 цаг 31 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа1 цаг 50 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй1 цаг 50 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно1 цаг 59 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо2 цагийн өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр2 цаг 15 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ2 цаг 24 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30Төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42
 Facebook Twitter Youtube