Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр /2023.05.14/ Парист айлчилж, Францын ерөнхийлөгч Макронтой хэлэлцээ хийсэн тухай гадны хэвлэлүүд мэдээлж байна. Украин сөрөг довтолгоонд бэлдэж байгаа энэ үед Владимир Зеленский Европын орнуудаар айлчилж цэрэг дайны дэмжлэг үзүүлэх талаар уулзалт хийж буй аж.
Пресс агентлагаас мэдээлснээр Франц улс Зеленскийг авахаар Герман руу онгоц илгээсэн. Улмаар онгоц Парисын баруун талд байрлах Виллакулей цэргийн баазад газардсан даруйд Зеленский Елисейн ордон руу явж, Макрон угтан авчээ.
Уулзалтын дараа "Айлчлал бүрийн үр дүнд Украйны хамгаалалт болон довтолгооны чадвар нэмэгдсээр байна. Украин, Европтой улам ойртох тусам Орост үзүүлэх дарамт шахалт улам ихсэж байна" гэж Зеленский твиттерт жиргэжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.