Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-18 нд нийтлэгдсэн байна.

Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард 134 улстай худалдаа хийв

5/ 18/ 2023    11 цаг 49 минут

Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард 134 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 7.7 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 5.1 тэрбум, импорт 2.7 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.6 (50.5 хувь) тэрбум, экспорт 2.3 (81.8 хувь) тэрбум, импорт 310.5 (13.2 хувь) сая ам.доллароор өсжээ. Харин энэ оны дөрөвдүгээр сард экспорт өмнөх сарынхаас 198.7 (13.1 хувь) сая, импорт 20.2 (2.7 хувь) сая ам.доллароор буурав.

Гадаад худалдааны тэнцэл мөн хугацаанд 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 2 (5.4 дахин) тэрбум ам.доллароор өсжээ. Дөрөвдүгээр сард 597.7 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 178.5 (23 хувь) сая ам.доллароор буурсан байна. БНХАУ-тай энэ оны эхний дөрвөн сард 5.7 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 74.2 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 64 хувийг чулуун нүүрс, 17.9 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг алт эзэлжээ.

Экспорт энэ оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеийнхээс 2.3 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрсний 2 тэрбум,  лаазалсан махан бүтээгдэхүүн 67 сая, төмрийн хүдэр, баяжмал 48.5 сая, адууны мах 44.2 сая, жоншны хүдэр ба баяжмал 41.5 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Алтны хилийн дундаж үнэ өнгөрсөн сард өмнөх сарынхаас килограмм тутамд 3 мянга, төмрийн хүдэр, баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 4 ам.доллароор өссөн бол зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 73.5, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 9.9 ам.доллароор буурчээ. Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны 4 дүгээр сард 5.5 сая тонн болж, өмнөх сарынхаас 0.7 сая тонноор, үнийн дүн 829.7 сая ам.доллар болж, 157.8 сая ам.доллароор багассан аж.

Импортын дүнд 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар БНХАУ 39, ОХУ 26.7, Япон 7.7, БНСУ 4.3, АНУ 3.1, ХБНГУ 2.7 хувийг эзэлж, нийт импортын 83.5 хувийг бүрдүүлж байна. 

ОХУ-аас импортолсон барааны 71.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 66.9 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 10.5 хувийг ачааны автомашин эзэлжээ.

Импорт өмнөх оны мөн үеийнхээс 310.5 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 127.7 сая, ачааны автомашин 79 сая, бульдозер, индүүдэгч, тэгшлэгч, эксковатор 28.1 сая, нийтийн тээврийн хэрэгсэл 21.7 сая, шинэ дугуй 21.2 сая, суудлын автомашин 20.2 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 93.6 хувийг эзэлж байгаа бол импортын 76.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан  хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн  бүтээгдэхүүн, хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байгаа аж. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube