Хүсэлт гаргасан хүүхэд бүрд "Хүүхдийн мөнгө"-ийг олгоно гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд "Хүүхдийн мөнгө"-нөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгох уу гэдэг асуудал нийгэмд бий болоод байгаа. Энэ асуудлаар ээжүүдийн төлөөлөл өнөөдөр ХНХ-ын сайдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг хүлээн авсан тус яамны Төрийн захиргаа, Удирдлагын газрын дарга Л.Батсайхан "Ээжүүдээс ирж байгаа шаардлагыг хүлээн авлаа. Засгийн газраас хүүхдийн мөнгийг 100 хувь олгох үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу бид судалгаа хийж байна. ХНХ-ын яамны байр суурь бол хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгох асуудалд санал нэг байгаа. Төсөв мөнгийг нь Сангийн яам шийднэ. Харин олгогдоогүй мөнгийг нөхөж олгох асуудалд төсвийн байдлаас болоод Засгийн газраас шийдвэрүүд гарна. Бид судалгаа хийж байна. Тухайн үед шийдвэр гарна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.