С.Чинзориг: Юм л бол "Засгийн газрын гишүүн юу ч дуугарч болохгүй" гээд байж болохгүй

5/ 18/ 2023    16 цаг 06 минут

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүд Сангийн яамныхнаас асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

Төсвийн хүрээний мэдэгдэл ярьж байгаатай холбоотойгоор тодруулах хэдэн асуулт байна. Нэгт, хөдөө орон нутгийн иргэдээс “Арилжааны банкнаас зээл авах гэхээр заавал малыг индексжүүлсэн даатгалд хамрагд гээд шахаад байна. Энэ чинь сайн дурын даатгал биз дээ. Даатгалын дагуу нөхөн төлбөр авах гэхээр болдоггүй” гэх асуудал ярьсан. Мөн зах дээр жижиг бизнес эрхэлж байгаа иргэдийн хувьд, Татварын хуульд орсон өөрчлөлтөөр заавал тайлан гарга гэж шахаад байна. 50 сая хүрэхгүй байгаа борлуулалтын орлоготой иргэдэд тайлан гарга гэдгийг болиул гээд байх юм. Гуравт, арилжааны банкууд зээлийн график гаргахдаа үндсэн зээлийг хасахгүйгээр хүүг нь авдаг гэх утгатай зүйл ярьж байна. Дөрөвт, суманд байгаа 30-50 насны огт орлогогүй, ажилгүй иргэдийг ажилтай болгоход дэм болооч гээд байх юм. Энэ тухайд мэдээлэл өгөөч.

Сангийн сайд Б.Жавхлан:

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн асуултад хариулья. Ойрдоо засгийн газрын хуралдаанаа та уг нь таслаагүй суугаад л байгаа шүү дээ. Та бид хоёр цуг энэ төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барьсан. Таны асуусан асуултанд төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой нэг ч зүйл алга. Та наад асуултандаа бүгдэнд нь өөрөө Засгийн газрын өмнөөс иргэд сонгогчиддоо хариулах бүрэн боломжтой.

 УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

Би Засгийн газрын гишүүнээ мэдэж байна. Засгийн газраас өргөн барьсан төслөө ч мэдэж байна. Тийм учраас төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой юм асуух гээгүй. Засгийн газрын гишүүн ч гэсэн УИХ-ын гишүүний хувьд хөдөө орон нутгийн иргэд сонгогчдын ярьж байгааг уламжлах, Сангийн яамны бүрэлдэхүүн орж ирсэн учраас санал бодлоо илэрхийлэх эрхтэй. Юм л бол Засгийн газрын гишүүн юу ч дуугарч болохгүй гээд “Мянган үгний таглаа” гэгч байж болохгүй шүү дээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Бяцхан лусын дагина” кино дэлгэцэнд гарсан даруйдаа 117 сая ам.долларын ашиг олжээ3 цаг 26 минутын өмнөГ.Занданшатар: Ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд хувийн хэвшлээ дэмжих ганц ч үг алга3 цаг 38 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон асран хамгаалагчдад олгодог 288 мянган төгрөгийг 325 мянга болгов3 цаг 43 минутын өмнөШатрын УАШТ-ний эмэгтэйчүүдийн аваргаар 15 настай Э.Хүслэн тодров4 цаг 8 минутын өмнөУИХ:Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа4 цаг 28 минутын өмнөШатрын Монгол Улсын аваргаар БНХАУ-ын иргэн М.Амилал тодорчээ4 цаг 38 минутын өмнөЭ.Батшугар: Төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа ил тайлагнадаг болох хэрэгтэй5 цаг 40 минутын өмнөАрдын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцааж шийдвэрлэлээ5 цаг 42 минутын өмнөКобаяши Хироюки: Тогтвортой нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал5 цаг 57 минутын өмнө"Хүүхдийн ертөнц-2023" фестиваль автомашингүй гудамжинд болно6 цаг 7 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ6 цаг 8 минутын өмнөСУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ6 цаг 11 минутын өмнөС.Жавхлантбаатар: Зургаадугаар сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ6 цаг 14 минутын өмнөМ.Баяраа: Хот, нийтийн аж ахуйн 12 ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой6 цаг 22 минутын өмнөН.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэгт дөрвөн сургууль, нэг сургуулийн өргөтгөл, таван цэцэрлэг барина6 цаг 27 минутын өмнөЦагаан байрнаас “Хүчит шонхор” зах хүртэл авто зам тавьж байна6 цаг 32 минутын өмнөД.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар нэр дэвших нь зүйтэй гэж дэмжлээ6 цаг 34 минутын өмнөМАН-ын бүлэг: Инфляцтай уялдуулж нийт тэтгэврийн санг 10 хувиар нэмэгдүүлнэ6 цаг 47 минутын өмнөБОАЖЯ: Хар Ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлыг эхлүүллээ7 цаг 18 минутын өмнөХүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохыг МАН-ын бүлэг дэмжжээ7 цаг 26 минутын өмнө"Монгол Улсын шатрын аварга" гэж БНХАУ-ын иргэн цоллуулах нь зөв үү7 цаг 26 минутын өмнөҮнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо7 цаг 40 минутын өмнөБНТУ-д үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16.2 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ7 цаг 57 минутын өмнө“Петрочайна Дачин тамсаг” ХХК химийн бодис тусгай зөвшөөрөлгүй ашиглажээ8 цаг 10 минутын өмнөС.Батдөлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ8 цаг 17 минутын өмнөФото: Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээж Алдарт эхийн одон авлаа9 цаг 5 минутын өмнөД.Амарбаясгалан: ҮХӨ-д хэн нэгэн улстөрчийн, намын эрх ашиг гэж байх ёсгүй9 цаг 5 минутын өмнөХятадын “Шэньжөү-16” сансрын хөлөг тойрог замд оржээ9 цаг 48 минутын өмнөШүгэл үлээгч О.Сийлэгмаа хамгаалалт авах хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ9 цаг 50 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргатай 18 жилийн дараа хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын удирдлага уулзсан гэв5 сар 30. 11:52Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Бат-Оргилын M’∫ бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ5 сар 30. 11:51О.Сийлэгмаа: Үе үеийн БШУ-ны сайд нар, БЗС-ийн захирал Д.Гарди, ТНБД Л.Цэдэвсүрэн нарыг АТГ-т шалгуулна5 сар 30. 11:51Европын холбоотой хамтран Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулна5 сар 30. 11:39Хүүхдийн баяраар эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалттай бугуйвч тараана5 сар 30. 11:04Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа5 сар 30. 10:59АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 113 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 30. 10:56Зүүн Өмнөд Азийн орнуудад “Өндөр цалинтай ажилд авна” гэх зараар гэмт хэргийн хохирогч болжээ5 сар 30. 10:53Шадар сайд С.Амарсайхан гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний болон биологийн идэвхт бүтээгдэхүүний далд сурталчилгаанд хяналт тавихыг ШӨХТГ-т үүрэг болгов5 сар 30. 10:51С.Оюун: Монгол хүн чинь ямар хүнлэг энэрэнгүй, тусч билээ. Түүнийг л номынхоо дүрээр хүргэе гэж хичээж байна даа5 сар 30. 10:45Төр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлогоор юу санхүүжүүлсэн бэ5 сар 30. 10:30
 Facebook Twitter Youtube