Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-19 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Ачит засгийн хошуу (Сайн ноёны аймаг)

5/ 19/ 2023    6 цаг 15 минут

Чин улсын үеийн Халхын Сайн ноён аймгийн хошуу

Халхын зүүн гарын Түмэнхэн сайн ноёны долдугаар хүү Цээжав хүндлэн увшийн ахмад хүү Жамьян хунтайжийн хүү Ядам мэргэн тайж нь 1688 онд зүүнгарын цэргийн хөлөөс зайлж Чин улсад дагаар ирсэнд сайн ноён Жамбын хошуунд хавсаргажээ. 1696 онд жанжин Фиянгүгийн ангид явж цэргийн хэрэгт зүтгэсэн тул засаг, тэргүүн зэргийн тайж өргөмжилж, Сайн ноёны хошуунаас салгажээ. 1709 онд нас барсанд түүний хүү Даржаад засаг, тэргүүн зэргийн хэргэмийг залгамжлуулав. Тус хошууны нутаг нь зүүнш Хар Чулуут, өмнөш Орхон гол, баруунш Мандал, хойш Сангийн толгой, зүүн хойш Урд Тамирын гол, баруун хойш Хар Чулуут, зүүн өмнөш Орхон гол, баруун өмнөш Орхон голын эх хүрчээ. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахад тус хошууны засаг ноён Довчинжамцад үе улиран Ачит засаг цол, улсад туслагч гүнгийн хэргэм хүртээсэн тул тус хошууг үүнээс хойш Сайн ноён хан аймгийн Ачит засгийн хошуу хэмээн нэрийдэх болжээ. 1923 оны засаг захиргааны шинэчлэлээр тус хошууг Цэцэрлэг мандлын аймгийн Цэцэрлэгийн голын хошуу хэмээн өөрчилж, Цэнхэр, Цэцэрлэг гэх хоёр сумтай болгов. 1926 онд жижиг хошуудыг татан буулгах үеэр тус хошууг татан буулгаж, тус аймгийн Эрдэнэбулган уулын хошуутай нэгтгэв. 1931 оны засаг захиргааны шинэчлэлээр тус хошууны хуучин нутаг нь одоогийн Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт багтан оржээ. (Б.Нацагдорж)

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Халхын умард замын Цэцэрлэгийн чуулганы дундад баруун гарын адгийн хошуу, Сайн ноён хан аймгийн Ачит засгийн хошуу, Цэцэрлэг мандлын аймгийн Цэцэрлэг голын хошуу, Ачит гүнгийн хошуу
Төрөл Хошуу
Цаг үе 1696-1931 он
Хэний хаанчлалын үед Энх-Амгалан
Анхны засаг ноён Засаг, тэргүүн зэргийн тайж Ядам
Удам Түмэнхэн сайн ноёны долдугаар хүү Цээжав хүндлэн увш ноёны хүү Жамьян хунтайжийн хүү
Харьяалал Сайн ноёны аймаг
Байгуулагдсан он цаг 1696
Татан буугдсан он цаг 1926
Манжийн үеийн нэршил (1691-1911) Халхын умард замын Цэцэрлэгийн чуулганы дундад баруун гарын адгийн хошуу
Богд хаант Монгол улсын үеийн нэршил (1911-1923) Сайн ноён хан аймгийн Ачит засгийн хошуу
1923 оноос хойш (1923-1931) Цэцэрлэг мандлын аймгийн Цэцэрлэг голын хошуу
Анх байгуулагдах үеийн сумны тоо Язгуурын сумгүй
1918 оны хүн амын тоо Өрх – 240. Эрэгтэй – 679 (үүнээс тайж – 109, хамжлага ард – 295, лам банди – 226, сумны албат эр – үгүй, сул эр – 59). Эмэгтэй – 468. Нийт – 1147.
Одоогийн Архангай аймгийн Цэнхэр сум
Хошууны дотор байсан сүм хийд Бүрдэн хүрээ (тодорхойгүй)
Сүүлчийн засаг ноён Довчинжамц

Засаг ноёдын үе залгамжлал

Ядам

Засаг, тэргүүн зэргийн тайж

1696-1709

Даржаа

Засаг, тэргүүн зэргийн тайж

1709-1727

Цэвээнжав

Засаг, тэргүүн зэргийн тайж

1728-1734

Ринчен

Засаг, тэргүүн зэргийн тайж

1734-1763

Балсанминжүүр

Засаг, тэргүүн зэргийн тайж

1764-1794

Базар

Засаг, тэргүүн зэргийн тайж

1794-1850

Тогмид

Засаг, тэргүүн зэргийн тайж

1851-1889

Сэд-Очир

Засаг, тэргүүн зэргийн тайж

1889-1907

Довчинжамц

Засаг, улсад туслагч гүн

1907-1923

Ашигласан ном зохиол

  • Jang Mu jokiyaba. Namyun, Banzaraγča mongγolčilaba. Mongγol-un qosiγu nutuγ-un temdeglel (dumda). Ündüsüten-ü keblel-ün qoriy-a. 1990
  • Майский И. Современная Монголия. Иркутск, 1921.
  • Сономдагва Ц. Монгол улсын засаг, захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэл. Улаанбаатар, 1998. 
  • Шархүү Цэ. Дөрвөн аймгийн засаг хошуудын засаг ноёдын товч шастир. // Mongoru kenkyukai. Osaka, 1984. Vol.7, т.119-207. 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ барилдаанд Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 цаг 34 минутын өмнө“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо7 цаг 9 минутын өмнөДээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болголоо8 цагийн өмнөТөв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа8 цаг 23 минутын өмнөДээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26
 Facebook Twitter Youtube