Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-19 нд нийтлэгдсэн байна.

ХОЛБООНЫ МӨРДӨХ ТОВЧОО: Оросын хакерын толгойг 10 сая доллараар үнэлэв 

5/ 19/ 2023    7 цаг 30 минут

АНУ-ын Хууль зүйн яам Оросын хакер Михаил Матвеевийг эрэн сурвалжлах жагсаалтад оруулж, түүнийг барихад тус дөхөм болох мэдээлэл өгсөн хүнд 10 сая долларын шагнал олгохоор Төрийн департаментаас санал болгов. Үүний зэрэгцээ Оросыг кибер гэмт хэрэгтнүүдийн "аюулгүй хоргодох газар" болж байна гэж буруутгав. Матвеев жил гаруйн хугацаанд нүүрээ нуугаагүй бөгөөд "Оросын хакеруудын" хамгийн том бүлгүүдтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй.

Матвеевийг яагаад эрэн сурвалжлах жагсаалтад оруулж бас түүний толгойг 10 сая доллараар үнэлэх болов?

Матвеевыг кибер гэмт хэргийн "Бабук", "Локбит", "Хив"  гэсэн гурван бүлэглэлтэй  холбоотой гэж буруутгаж байна. Тэд бүгд ихэвчлэн томоохон компаниудын сүлжээнд халдаж, тэдгээрт хандах хандалтыг хаадаг бөгөөд дараа нь түгжээг тайлсны төлөө их хэмжээний мөнгө шаарддаг.

АНУ-ын Хууль зүйн яамны албан ёсны хэвлэлийн мэдээнд Матвеевийн ажиллаж байсан хакерын холбоодын орлогын хэмжээг дурджээ. Тэд Оростой хамтран ажиллаж байхдаа хохирогчдоос 400 орчим сая ам.доллар нэхэж, 200 орчим сая ам.долларыг нь авч чаджээ. Үүний зэрэгцээ АНУ-ын Хууль зүйн яам Матвеевийг "Оросын хулгайн программын экосистемийн гол тоглогч" гэж нэрлэжээ.
АНУ-ын Ерөнхий прокурорын туслах Кеннет Полит "Орос улсад байхдаа Матвеев дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмнэлэг, төрийн байгууллага, бусад салбарын байгууллагууд зэрэг чухал дэд бүтцэд халдахын тулд хэд хэдэн ransomware програмыг ашигласан" гэж мэдэгджээ.

31 настай Матвеев хэд хэдэн халдлагын хэргээр АНУ-д эрэн сурвалжлагдаж байгаа юм. Тодруулбал, түүнийг 2020 оны зургадугаар сард Hive ransomware программыг ашиглан Нью Жерси мужийн нэгэн дүүргийн цагдаагийн газар, 2022 оны тавдугаар сард тус мужийн сэтгэцийн эрүүл мэндийн ашгийн бус байгууллага руу халдсан гэж прокурорын газар үзэж байна. Эдгээр хоёр халдлагын хооронд 2021 оны хавар Матвеев Бабук программыг ашиглан Вашингтоны цагдаагийн газар руу мөн дайрчээ.

Wazawaka, Babuk, BorisElcin, unc1756 болон Orange нэрээр алдаршсан Матвеев өөрийг нь АНУ-ын Холбооны мөрдөх товчооны (ХМТ) хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн жагсаалтад оруулсанд твитер хуудсаараа дамжуулан хариу өгсөн байна.

Эх сурвалж: Лента.ру

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ6 цаг 34 минутын өмнөШадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа7 цаг 3 минутын өмнөСэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ7 цаг 26 минутын өмнөНийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ7 цаг 32 минутын өмнөБоомтуудын 9, 10 дугаар саруудад ажиллах болон түр хаах цагийн ХУВААРЬ8 цаг 30 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно8 цаг 48 минутын өмнөНүүрсний хулгайн хэрэгт шалгагдах явцдаа оргон зайлсан гэх Д.Наранхүүг АТГ-аас саатуулан шалгаж байна9 цаг 5 минутын өмнөМ.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүлжээ9 цаг 20 минутын өмнө Испанийн эрх баригчид Шакираг татварын хэрэгт буруутгаж байна9 цаг 21 минутын өмнөЖҮДО: ОУХМ Б.Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ9 цаг 55 минутын өмнөЖҮДО: А.Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ9 сар 27. 9:23Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж хөдөлгөөнд саад учирч байна9 сар 27. 9:08Монгол Улсад телевиз үүсэж хөгжсөн түүх9 сар 27. 9:04Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна9 сар 27. 8:52Хар тэнгисийн флотын "нас барсан" командлагч Оросын БХЯ-ны коллегийн  хуралд оролцов 9 сар 27. 8:50Вагнерын Беларусь дахь "аялан тоглолт" өндөрлөж байна9 сар 27. 7:30Экспортыг хориглосон ч ОХУ-д бензин шатахууны биржийн үнэ дахин өсөв9 сар 27. 7:25Цаг агаар: Завханы нутгаар их цас орно9 сар 27. 7:00Хотын дарга Д.Сумъяабазар гурваас уруудсан дүн авч, “Түгжрэл”-ийн сайдтай хамт “таалагддаггүй”, “сонгохгүй” жагсаалтад оров9 сар 27. 6:53Зурхай: Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн9 сар 27. 6:45БНСУ-тай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ9 сар 26. 17:53"Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нарын 52 хувь нь урамшуулал авна"9 сар 26. 17:51ЗАР: Шинэ алтай хотхонд 55.18 мкв 2 өрөө орон сууц худалдана9 сар 26. 17:30Ирэх сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллана9 сар 26. 16:57Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина9 сар 26. 16:10Л.Энх-Амгалан: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл бол төрийн бус байгууллага. Засгийн газартай хэлэлцээрт ордог байгууллага биш9 сар 26. 15:54НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа9 сар 26. 15:35ЗГ: Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцална9 сар 26. 15:32Өчигдөр 106 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ9 сар 26. 14:59Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар бүртгэхээс татгалзаж өгнө үү гэх гомдол ирүүлжээ9 сар 26. 14:27Жүдо: О.Хүслэн хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо9 сар 26. 13:43С.Эрдэнэбат: Цалин хөлсийг ойрын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна9 сар 26. 13:37П.Сайнзориг: Б.Бадарч допинг хэрэглэсэн нь нотлогдож, батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд ярина9 сар 26. 13:28Цоохор ирвэс айлын хотонд орж мал барьжээ9 сар 26. 13:15Жүдо: Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана9 сар 26. 13:06Тархины саатай хүүхдийн ризотоми мэс заслыг нутагшуулахад Японы эмч нартай хамтран ажиллалаа9 сар 26. 12:48ШШГЕГ-ынхан "Цагаан захтнууд"-ын орыг дэвсэж өгөхөө хэзээ болих вэ...9 сар 26. 12:36Т.Мөнхсайхан: Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа9 сар 26. 12:22Жүдо: Б.Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа9 сар 26. 11:56Төмс хураалт 39.8 хувьтай байна9 сар 26. 11:54
 Facebook Twitter Youtube