73 настай Р.Гаадан: “Ази Номхон Далайн Спортын Их Наадам”-аас дүүгүүр шидэлт, зээрэнцэг шидэлтийн төрөлд алтан медаль авлаа

5/ 20/ 2023    9 цаг 43 минут

Ази Номхон Далайн Спортын 2-р Их Наадамын талаарх мэдээллийг хөнгөн атлетикийн тамирчин, спортын хошой мастер Р.Гаадантай ярилцсан ярилцлагаар хүргэж байна.

Сайн байна уу та? Та өөрийгөө танилцуулаад тэмцээний талаар танилцуулж өгнө үү.

Намайг Р.Гаадан гэдэг 73настай. Өмнөговь аймагт амьдардаг, тэтгэвэртээ гарсан. Спортоор хичээллээд 50 гаруй жил болж байна. Анх удаагаа өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээнд орлоо. Энэ удаагийн “Ази Номхон Далайн Спортын Их Наадам” нь хоёр дахь удаагаа, БНСУ-д  дэлхийн 71 орны 14000 орчим тамирчин оролцож, спортын 25 төрлөөр хурд, хүч, тэвчээр, ухаан сорилоо. Манай улсын хувьд 300 гаруй тамирчид бараг бүх төрөлд оролцлоо. Энэхүү Азийн спортын их наадам нь “Спорт бүх нийтийн төлөө” хэмээх олимпийн философийг сурталчлан таниулах бүх нийтийн спортыг дэмжих зорилготой явагдаж эхэлсэн. 1985 оноос зохиогдож эхэлсэн Мастеруудын наадам нь зөвхөн олимп тив дэлхийн аваргад оролцож байсан, мэргэжлийн тамирчид зодог тайлсан тамирчид оролцдог. Харин энэхүү Азийн спортын их наадам нь 30-аас дээш насны спортод дуртай хэн бүхэн нас, хүйс, шашин шүтлэг, ур чадвар, зэрэглэл харгалзахгүй нээлттэй оролцох боломжийг бүрдүүлж өгсөн нь хичээллэдэг спортоороо өөрийгөө сорих боломжийг олгож байгаа нь их сайхан санагдлаа. Наадмын зорилго ч мөн дэлхийн энх тайвны төлөө  “өрсөлдөөн бус нөхөрлөл” гэсэн уриатайгаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчидтай хурд, хүч, ур чадвараа сорьж, нэг нэгнээ дэмжиж, нөхөрлөхийг уриалж байна лээ.

Та тэмцээндээ ямар ямар төрлөөр оролцсон вэ? Таны насыг сонсоход өндөр сонсогдож байна

Миний хувьд 70-74 насны ангилалд ядро (бөөрөнцөг түлхэлт), диск (дүүгүүр шидэлт), зээрэнцэг шидэлт зэрэг гурван төрлөөр оролцлоо. Шидэлтийнхээ хоёр төрөлд Алтан медал авлаа, түлхэлтийн төрлөөрөө хоёрдугаар байр эзэллээ.

Та өндөр настай тамирчинд орох уу? Тэмцээний хамгийн өндөр настай хүмүүсийн ангилал гэж байдаг уу?

Бишээ. Мастеруудын тэмцээн бол 30-аас дээш насны бүх хүмүүс оролцож болдог. Жишээ нь: 100-аас дээш настай хүмүүс ч уралддаг. 100 тай хүмүүсийн хажууд би чинь 27 дүү гэхээр хүүхэд байхгүй юу. Нас бол ердөө тоо юм. Байнгын бэлтгэл сургуулилт хийдэг хүмүүсийн бие хаа, эд эс залуу байдаг нь ч тэр хэмжээгээр ч амжилт нь үргэлж өсч, тогтвортой байдаг. Манай хөнгөн атлетиктийн шидэлтийн төрөлд л гэхэд дэлхийн ази тивийн рекорд эзэмшигч МУГТ Т.Цэрэндолгор (85+) эгч маань байна. Саяны тэмцээнд л гэхэд оролцсон 4 төрлөөсөө 4 алт авсан. Мөн Монголчуудын танил болсон гүйгч МУГТ Ц.Раднаа (85+) багш маань гүйлт, харайлтын төрлөөр оролцож 3 алт, 1 мөнгөн медаль авсан байх жишээтэй. Тиймээс надад бол дахиад 20, 30 жил тэмцээн уралдаан өөрийгөө бэлдэж оролцох нас, нөөц байна гэж хувьдаа үзэж байгаа.

Азийн наадмын зохион байгуулалт ямар байсан вэ?

Миний хувьд анх удаа олон улсын тэмцээнд оролцож байна. сэтгэгдэл маш өндөр байгаа. Яаж энэ олон хүнтэй арга хэмжээнд ийм сайхан өндөр зохион байгуулалттай хүний төлөө сэтгэл гаргаж хийж болдгийг харлаа. Анхны наадам Малайз улсад зохион байгуулагдсан манай гэр бүлийн хүн оролцсон. Сая солонгост болсон тэмцээнийг хараад үнэхээр сайн, ямар ч өөлөх зүйлгүй сайхан боллоо гэж хэлж байна лээ.

Та дараа дараагийн наадамд оролцохуу?

Энэхүү их наадам нь 5 жилд 1 удаа зохион байгуулагддаг. Дараа дараагийн тэмцээнд оролцоноо. Энэ удаагийн тэмцээнээс маш их урам зориг авч, туршлага суулаа. Өөр тэмцээнүүдэд ч оролцох зорилготой болсон. 11 сард Филипин улсад “Хөнгөн атлетикийн азийн аварга” шалгаруулах тэмцээн удахгүй болно. Бэлтгэлээ шууд үргэлжлүүлж хийнэ дээ. Наана нь улсын аварга шалгаруулах тэмцээнүүд ч бий.

Та сая гэр бүлийн хүн гэж ярьсан. Танай гэр бүлийн хүн ямар төрөлд оролцсон вэ?

Манай гэр бүлийн хувьд энэ тэмцээнд том бүрэлдэхүүнтэй оролцсоон. Манай гэр бүлийхэн хөнгөнөөр хичээллэдэг. Эхнэр, хүү хоёр маань оролцож сайхан амжилтууд гаргаж, зарим төрөлд МУ рекордуудыг шинэчлэн тогтоогоод байна. Эхнэр Хүүхнээгийн хувьд 65-69 насны ангилалд гүйлт (200м), халхалттай 80м гүйлт, өндрийн харайлт, дүүгүүр шидэлтийн төрлүүдэд оролцож 3 алт, 1 мөнгөн медаль авлаа. Хүү Баттүшиг маань 35-39 насны ангилалд гүйлт (400м), өндрийн харайлт, уртын харайлт гэсэн төрлүүдэд оролцож 1 алт, 2 мөнгөн медалийг хүртсэн.

 Тэмцээнд оролцоход хүндрэлтэй зүйлс байсан уу?

Хүндрэлтэй асуудал гараагүй. Монгол тамирчид маань сайхан явж ирээд, арвин их амжилттай  тэмцээнүүдээ дуусгаад буцацгааж байна. Гадаадруу тэмцээнд явахад хамгийн хэцүү нь бичиг баримт бэлдэх юм байна. Тэрийгээ эртнээс сайтар бэлдэх нь их чухал юм байна. Зарим сайн тамирчид маань виз нь гараагүй бас ирж чадаагүй. Маш харамсалтай зүйл болсон. Манай хөнгөний тамирчдын хувьд зөвхөн бэлтгэлдээ анхаарч, бичиг баримтуудыг Монголын хөнгөн атлетикийн мастеруудын холбооныхон (МХАМХ) маань сайтар бэлдэж хамтарч ажилласны хүчинд бусад зүйлд санаа зовох зүйлгүй амжилттай сайхан оролцлоо. Тэмцээн уралдаан удирдаж зохион байгуулна, багийг оролцуулна гэдэг маш их ажилтай, хариуцлагатай ажил байдаг. Дашрамд МХАМХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга И.Нарангэрэл, МХАМХ-ны гадаад харилцааны менежер Х. Сайнчулуун нартаа маш их баярлалаа, талархлаа гэж хэлмээр байна. Мөн хүүдээ баярлалаа гэж хэлмээр байна. Хүү маань Солонгост амьдардаг, тэмцээндээ оролцохоор энэ хотруу ирсэн. Солонгос хэл мэдэхгүй гэх зовлонгүй бүх л хүний асуудал дээр тусалж, орчуулга хийж сэтгэл амар тав тухтай тэмцээндээ оролцлоо. Монгол тамирчид мааь дор бүрнээ хичээж, сайхан амжилтуудыг гаргасан мэдээнүүд уншсан.  Бүгдэд нь чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Дараагийн тэмцээнд оролцох хүсэлтэй хүмүүс, тамирчдад хандаж хэлэх захиас байна уу?

Өөртөө бол өндөр амжилт гаргалаа ах нь. Монгол тамирчид дэлхийн тавцангаас медаль аваад ирж байгаа нь тууштай байдалтай салшгүй холбоотой. Ямар ч төрлийн спортоор хичээллэдэг, орчин нөхцөл бүгд өөр, түүнээс шалтгаалаад амжилт гаргах бас өөр. Гэхдээ нэг л зүйл дээр адилхан. Энэ бол тууштай байдал. 5 жилийн дараа тэмцээнд оръё гэсэн хүн одооноос эхлэхэд яг тохиромжтой хугацаа. Зөвхөн өдөр болгон бага багаар өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Залуу байхад үр хүүхэд, ажил төрөл гээд завгүй байдаг ч одоо бас завгүй хэвээрээ л амьдарсан хэвээр байна. Завгүй гэж хойшлуулалгүй одооноос эхлээрэй залуучуудаа гэж захия даа. Монгол хүн бүрийг спортоор дамжуулан өөрийгөө сорьж, хөгжүүлж, танин мэдэж, ялж, хамгийн гол нь эрүүл амьдраасай гэж хүсч байна. Та бүхний ажилд бас амжилт хүсье.


 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Бяцхан лусын дагина” кино дэлгэцэнд гарсан даруйдаа 117 сая ам.долларын ашиг олжээ4 цаг 6 минутын өмнөГ.Занданшатар: Ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд хувийн хэвшлээ дэмжих ганц ч үг алга4 цаг 18 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон асран хамгаалагчдад олгодог 288 мянган төгрөгийг 325 мянга болгов4 цаг 24 минутын өмнөШатрын УАШТ-ний эмэгтэйчүүдийн аваргаар 15 настай Э.Хүслэн тодров4 цаг 49 минутын өмнөУИХ:Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа5 цаг 8 минутын өмнөШатрын Монгол Улсын аваргаар БНХАУ-ын иргэн М.Амилал тодорчээ5 цаг 18 минутын өмнөЭ.Батшугар: Төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа ил тайлагнадаг болох хэрэгтэй6 цаг 20 минутын өмнөАрдын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцааж шийдвэрлэлээ6 цаг 22 минутын өмнөКобаяши Хироюки: Тогтвортой нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал6 цаг 38 минутын өмнө"Хүүхдийн ертөнц-2023" фестиваль автомашингүй гудамжинд болно6 цаг 48 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ6 цаг 48 минутын өмнөСУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ6 цаг 52 минутын өмнөС.Жавхлантбаатар: Зургаадугаар сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ6 цаг 54 минутын өмнөМ.Баяраа: Хот, нийтийн аж ахуйн 12 ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой7 цаг 3 минутын өмнөН.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэгт дөрвөн сургууль, нэг сургуулийн өргөтгөл, таван цэцэрлэг барина7 цаг 7 минутын өмнөЦагаан байрнаас “Хүчит шонхор” зах хүртэл авто зам тавьж байна7 цаг 13 минутын өмнөД.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар нэр дэвших нь зүйтэй гэж дэмжлээ7 цаг 14 минутын өмнөМАН-ын бүлэг: Инфляцтай уялдуулж нийт тэтгэврийн санг 10 хувиар нэмэгдүүлнэ7 цаг 28 минутын өмнөБОАЖЯ: Хар Ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлыг эхлүүллээ7 цаг 59 минутын өмнөХүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохыг МАН-ын бүлэг дэмжжээ8 цаг 6 минутын өмнө"Монгол Улсын шатрын аварга" гэж БНХАУ-ын иргэн цоллуулах нь зөв үү8 цаг 6 минутын өмнөҮнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо8 цаг 21 минутын өмнөБНТУ-д үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16.2 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ8 цаг 37 минутын өмнө“Петрочайна Дачин тамсаг” ХХК химийн бодис тусгай зөвшөөрөлгүй ашиглажээ8 цаг 50 минутын өмнөС.Батдөлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ8 цаг 57 минутын өмнөФото: Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээж Алдарт эхийн одон авлаа9 цаг 46 минутын өмнөД.Амарбаясгалан: ҮХӨ-д хэн нэгэн улстөрчийн, намын эрх ашиг гэж байх ёсгүй9 цаг 46 минутын өмнөХятадын “Шэньжөү-16” сансрын хөлөг тойрог замд оржээ5 сар 30. 12:06Шүгэл үлээгч О.Сийлэгмаа хамгаалалт авах хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ5 сар 30. 12:04Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргатай 18 жилийн дараа хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын удирдлага уулзсан гэв5 сар 30. 11:52Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Бат-Оргилын M’∫ бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ5 сар 30. 11:51О.Сийлэгмаа: Үе үеийн БШУ-ны сайд нар, БЗС-ийн захирал Д.Гарди, ТНБД Л.Цэдэвсүрэн нарыг АТГ-т шалгуулна5 сар 30. 11:51Европын холбоотой хамтран Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулна5 сар 30. 11:39Хүүхдийн баяраар эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалттай бугуйвч тараана5 сар 30. 11:04Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа5 сар 30. 10:59АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 113 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 30. 10:56Зүүн Өмнөд Азийн орнуудад “Өндөр цалинтай ажилд авна” гэх зараар гэмт хэргийн хохирогч болжээ5 сар 30. 10:53Шадар сайд С.Амарсайхан гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний болон биологийн идэвхт бүтээгдэхүүний далд сурталчилгаанд хяналт тавихыг ШӨХТГ-т үүрэг болгов5 сар 30. 10:51С.Оюун: Монгол хүн чинь ямар хүнлэг энэрэнгүй, тусч билээ. Түүнийг л номынхоо дүрээр хүргэе гэж хичээж байна даа5 сар 30. 10:45Төр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлогоор юу санхүүжүүлсэн бэ5 сар 30. 10:30
 Facebook Twitter Youtube