У.Хүрэлсүх: Эрчим хүч бол хөгжил дэвшлийн хурдасгуур

5/ 20/ 2023    10 цаг 09 минут

Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100, 101 жилийн ойн баярын хуралд Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

        Эрчим хүчний салбарын үе үеийн ажилтан албан хаагч, инженер техникийн ажилтнууд аа,

       Эрхэм хүндэт зочид оо, азай буурал ахмадууд аа,

Та бүхэнд улс орны хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон орчин цагийн эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний түүхт 100, 101 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Аливаа улс орны хөгжил дэвшлийн хөдөлгөх хүч бол эрчим хүчний салбар байдаг бөгөөд улс орондоо эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах их үйлсэд хүчин зүтгэж ирсэн эрчим хүчний салбарын үе үеийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтан, нийт хамт олонд ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Та бүхний эрдэм чадал, авьяас билиг, хөдөлмөр зүтгэлийн үр дүнд өнгөрсөн 100 жилд Монгол Улс дэнгийн гэрлээс цахилгаан гэрэлд бүрэн шилжиж, улс үндэстнийхээ хөгжил дэвшлийн галыг бадраасан билээ.

ХХ зууны эхэн үед буюу Богд хаант Монгол Улсын үед Налайхын уурхайг ашиглан Нийслэл хүрээнд цахилгаан гэрлийг ашиглаж эхэлсэн түүхтэй.

Ардын хувьсгал ялсны дараа 1922 оны 2 дугаар сард Ардын засгийн газрын 63 дугаар хурлаар Нийслэл хүрээний цахилгаан гэрлийн асуудлыг хэлэлцэж, “Цахилгаан гэрлийн хороо”-г байгуулсан нь орчин цагийн эрчим хүчний салбарын хөгжлийн эхлэл, үндэс суурь байлаа.

Улс орны эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдлын нэн чухал баталгаа бол эрчим хүч юм.

Эрчим хүч бол хөгжил дэвшлийн хурдасгуур билээ.

Тийм ч учраас өнгөрсөн 100 жилийн Монгол Улсын хөгжил дэвшилд эрчим хүчний салбар онцгой түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Тухайлбал, эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалтууд болох 4 том дулааны цахилгаан станц байгуулагдаж, Дархан, Чойбалсан, Эрдэнэт хотуудын цахилгаан станцууд баригдаж, Төвийн бүсийн эрчим хүчний системийг цогцлоон байгуулсан нь Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүн, гавьяа зүтгэл гэдгийг энэхүү баярын өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Мөн Дорнод бүсийн эрчим хүчний систем, Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний системүүд нь манай улсын хөгжил дэвшилд түүхэн үүргээ гүйцэтгэсээр байна.

Манай улсын эрчим хүчний салбар өнөөдөр 1564 Mегаватт-ын суурилагдсан хүчин чадалтай, хоёр том хөрштэйгөө эрчим хүчний системийн хамтын ажиллагаатай, аж үйлдвэрийн салбарын 8 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжиж байна.

Энэ салбарт нийтдээ 17 мянга гаруй хүн ажиллаж, дулааны цахилгаан станцууд, сэргээгдэх эрчим хүч, бүс нутгийн эрчим хүч дамжуулах, түгээх сүлжээ, судалгаа шинжилгээ, зураг төсөл, засвар үйлчилгээ зэрэг олон чиглэлд төр, хувийн хэвшлийн 700 орчим үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдөр манай улсын бүх сум, суурин газар эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон нь Монгол Улсын хөгжил дэвшил, ард түмний амьдралын чанар сайжрахад түүхэн хувь нэмэр оруулсан юм.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Манай улсын үндэсний аюулгүй байдлын баталгааг хангах нэн чухал суурь асуудал бол найдвартай, тогтвортой эрчим хүчний хангамж юм.

Өнгөрсөн 100 жилийн ололт амжилтаа улам бататган, эх орноо дотоодын эрчим хүчээр бүрэн хангахын зэрэгцээ эрчим хүч экспортлогч орон болж, бүс нутгийн эрчим хүчний хангамжид Монгол Улс өөрийн хувь нэмрээ оруулах ёстой.

Энэхүү бодлого зорилтыг ханган хэрэгжүүлэх, ялангуяа өсөн нэмэгдэж буй дотоодын эрчим хүчний хэрэглээг хангахад дараах асуудлуудыг анхаарч ажиллах нь зүйтэй юм.

Үүнд:

  • Салбарын хөгжлийн бодлого, зорилтуудын хүрээнд оновчтой төлөвлөлт хийж, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг цаг алдалгүй барьж байгуулах;
  • Үнэ тарифын зохистой бодлого баримтлах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү татах;
  • Боловсон хүчнийхээ мэдлэг ур чадварыг сайжруулах, хүний нөөцөө шат дараатай бэлтгэн, дадлагажуулах;
  • Цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, тэдгээрийг эрчим хүчний системд хослон ажиллах ухаалаг тогтолцоонд шилжүүлэх, цаашид бүс нутгийн интеграцид нэгдэх;
  • Судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, техник технологийн шинэчлэл хийх, үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, хэрэглэгчдийн эрх ашиг, зах зээлийн эрэлт хэрэгцээг соргогоор мэдэрч ажиллах зэрэг тогтолцооны болон үйл ажиллагааны шинжтэй томоохон шинэчлэлүүдийг амжилттай хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Сүүлийн жилүүдийн дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал зэрэг нь улс орон бүрийг эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тогтолцоогоо сайжруулахыг сануулж байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай бодитой, үр дүнтэй тэмцэхэд сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Өнөөдөр Монгол Улсын нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 20 хүрэхгүй хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж байгаа бөгөөд цаашид үүнийг тогтвортой нэмэгдүүлж, 30 хувьд хүргэх зорилтоо ханган хэрэгжүүлэх ёстой.

Цаашлаад Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтууд болон эдийн засгийн аюулгүй байдлаа ханган хэрэгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн оновчтой түншлэлийг ашиглаж, үр ашигтай, дэвшилтэт техник, технологитой, байгаль орчинд ээлтэй, экспортын чиг баримжаатай эрчим хүчний салбарыг хөгжүүлэх нь нэн чухал гэж Төрийн тэргүүн үзэж байна.

Шинэ зууны шинэ зорилтоо ханган хэрэгжүүлэхэд Та бүхний хичээл зүтгэл, санал санаачилга, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, ажлын уялдаа холбоо хамгийн чухал болохыг онцлон тэмдэглэж байна.

Эх орныхоо хөгжил дэвшлийн галыг бадраагч эрчим хүчний салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, эрхэм хүндэт ахмадууд Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний түүхт 100, 101 жилийн ойн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье.

Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг19 минут 54 секундын өмнөД.Амарбаясгалан: Төрийн албан хаагчдыг цомхотгох биш суларсан орон тоог царцаах маягаар цөөлнө25 минутын өмнөАТҮТ-тийн дэд захирал асан Х.Баярхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэв34 минут 36 секундын өмнө"Үндэсний зөвлөл 14 хоногийн өмнөх хурлаараа А.Бүрэнбаатарыг огцруулчихаад, өчигдөр дахин томилсон үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна"47 минут 11 секундын өмнөАудит: Төсвийн тодотголоор нэмэгдэж байгаа зарлага нь байнгынх учраас орлого тасралтгүй байх боломж нь эрсдэлтэй гэж үзэв54 минут 18 секундын өмнөЗ.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ1 цаг 2 минутын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна1 цаг 5 минутын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...1 цаг 36 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ1 цаг 58 минутын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн2 цаг 16 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй2 цаг 38 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу3 цаг 9 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ3 цаг 23 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ3 цаг 40 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ3 цаг 42 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна3 цаг 42 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү3 цаг 50 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов4 цаг 30 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ4 цаг 36 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ4 цаг 51 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо5 цаг 5 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно5 цаг 12 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй5 цаг 27 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна5 цаг 52 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж6 цаг 10 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо6 цаг 57 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн7 цаг 7 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо7 цаг 7 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан7 цаг 11 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан7 цаг 17 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34
 Facebook Twitter Youtube