Дэлхийн тусгай олимпын зуны их наадам ирэх сарын 17-25-нд ХБНГУ-ын Берлин хотноо болно

5/ 21/ 2023    11 цаг 13 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын тусгай олимпын зуны их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.

​Уулзалтад Oлон улсын тусгай олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Шон Митчил Фергуссон, тус хорооны ТУЗ-ийн гишүүн Луйс Бэнгино Алфредо Галлегос Чирибога, бүсийн ерөнхийлөгч Фрийда М.Фунг, зүүн бүсийн хөгжлийн дэд ерөнхийлөгч Чау Ийжү Дэйсси нарын төлөөлөгч оролцжээ. 

Тэргүүн дэд ерөнхийлөгч Шон Митчил Олон улсын тусгай олимпын хорооны санаачилгаар “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн эвсэл”-ийг үүсгэн байгуулж байгааг хэлэв. Монгол Улсын Засгийн газар энэхүү санаачилгыг дэмжин хамтран ажиллахаа хэллээ. Ерөнхий сайд “Дэлхийн тавцанд үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж, спортоор дамжуулан баяр баясал, эв нэгдэл, нөхөрлөлийг бий болгож, хүний эрхийг хангахад дэмжлэг үзүүлж буй тусгай олимпын хөдөлгөөнийг өрнүүлэгч та бүхэнд онцгойлон талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг саадгүй авах, төрөөс тэдэнд үзүүлэх үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, хамгийн гол нь хандлагаа бүх түвшинд өөрчлөхийн төлөө ажиллаж байна” гэв.

Дэлхийн тусгай олимпын зуны их наадам энэ оны зургадугаар сарын 17-25-нд ХБНГУ-ын Берлин хотноо болно. Энэ наадамд 190 гаруй орны 7000 орчим тамирчин спортын 26 төрлөөр өрсөлдөнө.

Монгол Улс тус наадамд волейбол, сагсан бөмбөг 3x3, хөлбөмбөг, бадминтон, бочи, жудо, усан спорт, хөнгөн атлетик, ширээний теннис гэсэн есөн төрлөөр Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Төв , Хөвсгөл, Ховд аймгийн нийт 44 тамирчин оролцохоор бэлтгэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хорооноос олимпод оролцох баг тамирчдаа дэмжиж тус бүр 50 сая төгрөг, МИАТ компани  нислэгийн тийзний 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Зардалд шаардлагатай 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баг тамирчдад амжилт хүсэж,  батламж гардуулав.

Oлон улсын тусгай олимпын хороо дөрвөн жил тутамд зуны болон өвлийн наадам зохион байгуулдаг, манай улс зуны хоёр наадам, өвлийн нэг наадамд 56 тамирчныг амжилттай оролцуулж 50 гаруй медаль авчээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Бяцхан лусын дагина” кино дэлгэцэнд гарсан даруйдаа 117 сая ам.долларын ашиг олжээ4 цаг 11 минутын өмнөГ.Занданшатар: Ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд хувийн хэвшлээ дэмжих ганц ч үг алга4 цаг 23 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон асран хамгаалагчдад олгодог 288 мянган төгрөгийг 325 мянга болгов4 цаг 29 минутын өмнөШатрын УАШТ-ний эмэгтэйчүүдийн аваргаар 15 настай Э.Хүслэн тодров4 цаг 53 минутын өмнөУИХ:Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа5 цаг 13 минутын өмнөШатрын Монгол Улсын аваргаар БНХАУ-ын иргэн М.Амилал тодорчээ5 цаг 23 минутын өмнөЭ.Батшугар: Төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа ил тайлагнадаг болох хэрэгтэй6 цаг 25 минутын өмнөАрдын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцааж шийдвэрлэлээ6 цаг 27 минутын өмнөКобаяши Хироюки: Тогтвортой нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал6 цаг 42 минутын өмнө"Хүүхдийн ертөнц-2023" фестиваль автомашингүй гудамжинд болно6 цаг 52 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ6 цаг 53 минутын өмнөСУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ6 цаг 57 минутын өмнөС.Жавхлантбаатар: Зургаадугаар сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ6 цаг 59 минутын өмнөМ.Баяраа: Хот, нийтийн аж ахуйн 12 ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой7 цаг 8 минутын өмнөН.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэгт дөрвөн сургууль, нэг сургуулийн өргөтгөл, таван цэцэрлэг барина7 цаг 12 минутын өмнөЦагаан байрнаас “Хүчит шонхор” зах хүртэл авто зам тавьж байна7 цаг 18 минутын өмнөД.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар нэр дэвших нь зүйтэй гэж дэмжлээ7 цаг 19 минутын өмнөМАН-ын бүлэг: Инфляцтай уялдуулж нийт тэтгэврийн санг 10 хувиар нэмэгдүүлнэ7 цаг 32 минутын өмнөБОАЖЯ: Хар Ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлыг эхлүүллээ8 цаг 4 минутын өмнөХүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохыг МАН-ын бүлэг дэмжжээ8 цаг 11 минутын өмнө"Монгол Улсын шатрын аварга" гэж БНХАУ-ын иргэн цоллуулах нь зөв үү8 цаг 11 минутын өмнөҮнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо8 цаг 26 минутын өмнөБНТУ-д үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16.2 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ8 цаг 42 минутын өмнө“Петрочайна Дачин тамсаг” ХХК химийн бодис тусгай зөвшөөрөлгүй ашиглажээ8 цаг 55 минутын өмнөС.Батдөлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 цаг 2 минутын өмнөФото: Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээж Алдарт эхийн одон авлаа9 цаг 50 минутын өмнөД.Амарбаясгалан: ҮХӨ-д хэн нэгэн улстөрчийн, намын эрх ашиг гэж байх ёсгүй9 цаг 51 минутын өмнөХятадын “Шэньжөү-16” сансрын хөлөг тойрог замд оржээ5 сар 30. 12:06Шүгэл үлээгч О.Сийлэгмаа хамгаалалт авах хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ5 сар 30. 12:04Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргатай 18 жилийн дараа хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын удирдлага уулзсан гэв5 сар 30. 11:52Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Бат-Оргилын M’∫ бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ5 сар 30. 11:51О.Сийлэгмаа: Үе үеийн БШУ-ны сайд нар, БЗС-ийн захирал Д.Гарди, ТНБД Л.Цэдэвсүрэн нарыг АТГ-т шалгуулна5 сар 30. 11:51Европын холбоотой хамтран Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулна5 сар 30. 11:39Хүүхдийн баяраар эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалттай бугуйвч тараана5 сар 30. 11:04Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа5 сар 30. 10:59АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 113 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 30. 10:56Зүүн Өмнөд Азийн орнуудад “Өндөр цалинтай ажилд авна” гэх зараар гэмт хэргийн хохирогч болжээ5 сар 30. 10:53Шадар сайд С.Амарсайхан гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний болон биологийн идэвхт бүтээгдэхүүний далд сурталчилгаанд хяналт тавихыг ШӨХТГ-т үүрэг болгов5 сар 30. 10:51С.Оюун: Монгол хүн чинь ямар хүнлэг энэрэнгүй, тусч билээ. Түүнийг л номынхоо дүрээр хүргэе гэж хичээж байна даа5 сар 30. 10:45Төр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлогоор юу санхүүжүүлсэн бэ5 сар 30. 10:30
 Facebook Twitter Youtube