Хөшөөд байсан шүүх хөдөлж эхлэх үү?!

5/ 22/ 2023    8 цаг 44 минут

“...Нүүрсний хэргийн №1” гэгдэж буй УБТЗ-д удирдах алба хашиж байсан С.Батдөлийн хэрэг шүүхийн “үүд”-нд очжээ. Тодруулбал, НПГ-ын хяналтын прокурорууд уг хэрэгт яллах дүгнэлтийг үйлдэж дууссан байна. Энэ нь шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ гэсэн үг. Энэ үйл явц өнөөдөр, эсвэл маргааш явагдах бололтой.

С.Батдөлийн хэргийн талаарх мэдээллүүдээс харахад 10-аад компанид давуу байдал олгож, шанд нь их хэмжээний авлига авсан. Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг бэлнээр нь “олдсон” гэдэг. Тиймээс уг хэрэгт 10 гаруй хүнийг яллагдагчаар татжээ. Өөрөөр хэлбэл, С.Батдөлтэй хамт шалгагдаж буй хүмүүс нь голдуу “...Авлига өгсөн” гэх компанийн хүмүүс байгаа юм байна.

Гэхдээ авлига авсан тал буюу С.Батдөлийг энэ хэргийг ганцаараа үйлдээгүй, тийм боломжгүй. Яллагдагчаар татагдсан хүмүүсийн дунд хамтран үйлдсэн байж болзошгүй албан тушаалтнууд  “багтаагүй” гэх мэдээлэл байгаа. Тиймээс шүүх дээр С.Батдөл “дээд хүмүүс”-ээ нэрлэх магадлал өндөр байгаа бололтой. Тэгэхээр удахгүй УБТЗ-ын зарим албан тушаалтан хийгээд улстөрчдийн нэрс ил болж магадгүй юм.

 Нөгөөтэйгүүр С.Батдөлийн хэргийг шүүх яаж хүлээж авч, хэргийн шийдвэрлэлтэд ямар байдалтай хандахаас олон зүйл шалтгаална. Бас яригдаад байгаа улстөржсөн олон асуултад хариу болно.

Тэр нь юу гэхээр сүүлийн үед шүүх болон гүйцэтгэх засаглалын хооронд нэлээд хурц зөрчил үүссэн. Засаг талаас болохоор “...Шүүх хэрэг дардаг. Ашиг сонирхолд үйлчилдэг. Нүд цавчилгүй харцгаая” гэдэг. Ерөнхий сайд нь “...Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрэв шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна”, “...Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгч нарыг хувааж авч болохгүй”, "...Шүүх дээр байгаа бүх хэргийн он,сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэсэн. Хууль зүйн сайд нь "...Кёкүшюзан Д.Батбаяртай холбоотой хэргийг шүүх дээр жил гаруйн хугацаанд байлгаж байгаад хэрэгсэхгүй болголоо. Т.Бадамжунайг ирдэг өдөр ингээд хаачихаж байгаа юм. Тэгсэн атлаа Д.Мөнх-Эрдэнийн хэрэгт алх цохидог. Шүүх засаглал цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй. Энэ талаар зургаа, долоон жил ярьж байна. Цаашдаа ч ярихгүй бол эздэдээ үйлчилдэг шүүх байсаар байна. Тод жишээ нь Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчид боллоо. Хэргүүдийг Кёкүшюзан Д.Батбаярынх шиг шийдээд байвал бүх зүйл хэцүү болно" гэж хэлсэн. Ер нь ингээд шууд л хэлдэг. Харин шүүх талаас “...Ерөнхий сайд шүүхийн хараат бус байдалд нөлөөллөө” гэдэг. Одоогоос сар гаруйн өмнө ШЕЗ-ийн гишүүд Ерөнхий сайдад “алганы амт” үзүүлэхээр хуралдсан. "...Энэ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулахаар Улсын дээд шүүхэд хүргүүлэх хэрэгтэй” хэмээн хуралдсан. Гэвч эцсийн шийдвэр гаргаагүй байдаг. Харин үүнийг нь “...Авлигатай тэмцэх гэсэн Ерөнхий сайдын амыг үдэж, гарыг барих гэсэн үйлдэл боллоо” гэдэг шүүмжид өртөөд зогссон. Сүүлд дахиад “...Шүүх Олон улсын байгууллагатай хамтарч Ерөнхий сайдыг дарж авах нь” гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарсан байна. Энэ мэтчилэн засаг, шүүх хоёрын дунд хэл ам, хэрүүл тэмцэл ч гэсэн болохоор үйл явдлууд өрнөж байгаа юм. Бид хэдэн сарын өмнө “...Засаг шүүх хоёр заамдалцав уу” гэж бичиж байв. Тал талаасаа энэ үгэнд сүрхий эмзэглэж байсан. Харамсалтай нь энэ үнэн байсан гэдгийг өөрсдийнхөө үг, үйлдлүүдээр нотолсон. Одоо олон нийт мэддэг болсон.

Ер нь шүүх дээр байгаа хэргүүд гэдэг өөрөө ийм хардлагын үндэс болчихоод байгаа юм. Прокурорын хяналтаас гадна бүх нийтийн хараан дор мөрдөн шалгуулаад шүүхэд шилждэг. Тэгээд тэнд очоод сураг алдардаг. Ийм хэрэг цөөнгүй бий шүү. Товчхондоо, засаг шүүх хоёр заамдалцаастай л харагдаад байгаа юм.

Гэхдээ одоо ингээд нүүрсний хэргийн №1 гэж болох С.Батдөлийн хэрэг шүүхэд очихоор болчихлоо. Дээр хэлсэнчлэн шүүх хэн нэгний хамааралгүй, ашиг сонирхлоос ангид, зөвхөн хуулийг барьж, шударга ёсыг хэрэгжүүлдгээ энэ хэрэгт хэрхэн хандаж буйгаараа харуулна. Хүний муу үзээд байгаа юм биш, С.Батдөлийн үйлдэл нь “...Гэмт хэрэг үү, биш үү” гэдгийг хууль шүүхийнхэн байтугай энгийн иргэд бид ч ойлгохоор тодорхой болсон. Тэгээд ч нүүрсний хэргийн цувааны түрүүч нь энэ шүү гэдгийг дахиад л хэлье. Хэрэв ийм ил асуудал хууль номын дагуу шийдэгдвэл мөрдөгч прокурорууд араас нь нүүрсчдийн армийг илгээхэд бэлэн байгаа гэх мэдээлэл бас бий. Харин С.Батдөлийн хэрэг шүүх дээр очоод гацвал тэд нүүрсний хэргийг шийдэхгүй л гэсэн үг. Ер нь мөрдөгч, прокурорууд ямар ч том хулгайг илрүүлж шүүх рүү “шидээд” нэмэргүй. Тэр утгаараа хэсэг хугацаанд хөшиж гүрийгээд байсан шүүх “хөдөлж эхлэх” эсэхээ С.Батдөлийн хэрэг дээр харуулна л гэсэн үг. Ер нь тэгээд нүүрсний хулгай гэж нийтээрээ хашгирсан. Энэ хулгайг түр зогсооход эдийн засаг өндийгөөд ирж байгааг Монголбанк дахь валютын нөөц, эдийн засгийн бусад “тоо”-ноос тодорхой харж болно. Энэ бол нүүрсний хулгай байсаар ирсний асар том нотолгоо юм. Тэгэхээр нүүрсний хэргийг шударга шийдэж, энэ хулгайг мухарлахгүй бол хулгайч нар дахиад л ажиллана. Тэгэхээр нийтийн эрх ашгийн төлөө ийм хэргийг гацаахгүй шийдэх нь шүүхийн үүрэг болно. Харин гэм буруутай эсэхийг хуулийн хүрээ, шүүгчийн хувийн итгэл үнэмшлээрээ шийдэх нь тэдний эрх юм. Хамгийн гол нь гацааж дарж, монголчуудынхаа, Монголынхоо боломжийг хулгайлсан нөхдүүд ял зэм завшуулахаас л зайлсхийх учиртай юм. Эс тэгвээс нүүрсний хулгай ойлгомжтой. Давтагдана. Араас нь гарч ирэх зэсийн хулгай явахгүй. Ар араасаа цуврах тусгай сангуудыг цөлмөсөн асуудал ч хөдлөхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 101 (7086)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Үндэсний зөвлөл 14 хоногийн өмнөх хурлаараа А.Бүрэнбаатарыг огцруулчихаад, дахин томилж байгаа үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна"4 минут 56 секундын өмнөАудит: Төсвийн тодотголоор нэмэгдэж байгаа зарлага нь байнгынх учраас орлого тасралтгүй байх боломж нь эрсдэлтэй гэж үзэв12 минут 3 секундын өмнөЗ.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ18 минут 46 секундын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна22 минут 40 секундын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...52 минут 46 секундын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ1 цаг 16 минутын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн1 цаг 34 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй1 цаг 55 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу2 цаг 27 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ2 цаг 40 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ2 цаг 58 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ3 цагийн өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна3 цагийн өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү3 цаг 8 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов3 цаг 48 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ3 цаг 54 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ4 цаг 9 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо4 цаг 22 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно4 цаг 29 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй4 цаг 45 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна5 цаг 10 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж5 цаг 28 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо6 цаг 15 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн6 цаг 24 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо6 цаг 25 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан6 цаг 29 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан6 цаг 34 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28
 Facebook Twitter Youtube