О.Нарандэлгэр: Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох “Нэг цонхны систем”-ийг хэрэглээнд нэвтрүүлнэ

5/ 23/ 2023    7 цаг 43 минут

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Нарандэлгэрээс экспортын нэг цонхны системийн талаар тодрууллаа.

-“Хөдөө аж ахуйн бирж” ХХК “Экспортын нэг цонхны систем”-ийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэсэн та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг бодлогын баримт бичигт Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэгээр Хөдөө аж ахуйн салбарыг тодорхойлж, хүнс экспортлогч орон болох тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасан.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.3.3.2-д мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг 2021 онд 70 мянган тонн, 2022 онд 90 мянган тонн, 2023 онд 120 мянган тонн, 2024 онд 150 мянган тоннд хүргэх зорилт дэвшүүлсэн. 

Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус нийт долоон байгууллага оролцож, холбогдох хууль тогтоомжийн дагуу баримт бичгийг бүрдүүлэн авдаг.

Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгж нэг удаагийн экспортын баримт бичгийн бүрдүүлэлт хийхдээ нийт давхардсан тоогоор 50 гаруй баримт бичгийг бэлтгэдэг байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны А/372 дугаар тушаалаар дэд сайд М.Ганхүлэгээр ахлуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Монголын махны холбоо болон “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн оролцоо бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хэсэг “Худалдааг хөнгөвчлөх замаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагааг зохицуулагч хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлтэд экспортын үйл явцыг хөнгөвчлөх боломж, “Экспортын нэг цонхны систем”-ээр дамжуулан мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход шаардах баримт бичгийн бүрдүүлбэрийн давхардлыг арилгах, экспортын үйл ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагуудын ашиглаж буй цахим системийг “Экспортын нэг цонхны систем”-д холбох техникийн шинэчлэлийн талаар саналыг боловсруулж, улмаар системийн хөгжүүлэлтийн ажил хийж байна.

-Тус системийг зөвхөн Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд ашиглах уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, Улсын Их Хурлаас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг баталж, дотоодын үйлдвэрийг хөгжүүлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам баримтлан ажиллаж байгаа.

“Экспортын нэг цонхны систем”-д одоогоор зөвхөн мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд анхаарал хандуулж байна. Цаашид улсын хилээр гарч буй хөдөө аж ахуйн гаралтай бүхий л түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагаанд тус системийг ашиглах юм.

-“Экспортын нэг цонхны систем” нэвтэрснээр ямар давуу талыг бий болгох вэ?

-Энэ нь экспорттой холбоотой зохицуулалтын бүх шаардлагыг биелүүлэхийн тулд нэг системээр дамжуулан төрийн байгууллагуудад мэдээлэл солилцох боломжийг олгох, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн экспортын зөвшөөрөл бүрдүүлэх хүчин чармайлтыг хөнгөвчлөх систем. Тус системийг нэвтрүүлэх нь төрийн байгууллагуудын баримт бичгийн давхардлыг арилгах, түүнд зарцуулагдах цаг хугацаа, зардлыг бууруулахад бодит дэмжлэг болно.

Системийн хөгжүүлэлтийн үе шат дуусаж, холболт туршилтын үе шат эхэлсэн. Албан ёсны нэвтрүүлэлтийг 2023 оны тавдугаар сард багтаан хийхээр бэлтгэл ажил ханган ажиллаж байна.

-“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн үйл ажиллагааны талаар уншигчдад танилцуулахгүй юу?

-Хөдөө аж ахуйн бирж нь “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн дагуу 2013 онд үүсгэн байгуулагдсан байгууллага бөгөөд 100 хувь төрийн өмчит компани юм. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд учраас зөвхөн ашгийн төлөө гэхээс илүү салбарын шинэчлэл, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн дэд бүтцийг сайжруулах, малчид, тариалан эрхлэгчид, хоршоод болон боловсруулах үйлдвэрүүдийн хоорондын зуучлалын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллаж байна.

Мөн блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны системийг ашиглан биржийн арилжааг зохион байгуулдаг бөгөөд худалдагч, худалдан авагчдыг холбосон мэргэжлийн брокерууд тус системээр дамжуулан арилжаанд оролцдог.

Биржийн зах зээлд арилжигдаж буй бараа, түүхий эд нь стандартын шаардлага хангасан байдаг учраас чанарын баталгаа, төлбөр тооцооны найдвартай систем, экспортын шаардлагаасаа хамаараад дотоодод үйлдвэрлэлийн нэмүү өртөг шингээх боломжийг олгодог давуу талтай.

2022 оны байдлаар нийт өссөн дүнгээр 1.1 их наяд төгрөгийн арилжааг зохион байгуулаад байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Аудит: Төсвийн тодотголоор нэмэгдэж байгаа зарлага нь байнгынх учраас орлого тасралтгүй байх боломж нь эрсдэлтэй гэж үзэв5 минут 13 секундын өмнөЗ.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ11 минут 56 секундын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна15 минут 50 секундын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...45 минут 56 секундын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ1 цаг 9 минутын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн1 цаг 27 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй1 цаг 49 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу2 цаг 20 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ2 цаг 33 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ2 цаг 51 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ2 цаг 53 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна2 цаг 53 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү3 цаг 1 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов3 цаг 41 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ3 цаг 47 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ4 цаг 2 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо4 цаг 15 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно4 цаг 23 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй4 цаг 38 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна5 цаг 3 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж5 цаг 21 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо6 цаг 8 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн6 цаг 17 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо6 цаг 18 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан6 цаг 22 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан6 цаг 28 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28ЭМД-ын санг хохиролгүй болголоо6 сар 8. 14:27
 Facebook Twitter Youtube