Засмал замын дугуйн 2023 оны Азийн АШТ зургадугаар сарын 7-13-ны өдрүүдэд Тайландын зүүн эрэг дэх Районг хотноо болно. Насанд хүрэгчдийн ангилалд алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид Парисын олимпын эрхээ шууд авах энэхүү тэмцээнд оролцохоор 42 улс мэдүүлгээ өгчээ.
Манай улс тус тэмцээнд эрэгтэйчүүдийн элит ангилалд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ, Э.Билгүүнжаргал нарыг сойхоор бэлтгэл сургуулилтыг нь хангаж байна.
Дугуйчид өдгөө Япон, БНХАУ-д хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцож байгаа юм. Хэрэв тэдний хэн нэг нь тивдээ эхний хоёрт хурдалж чадвал “Парис-2024” олимпын анхны эрхийг авах болно.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.