Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-25 нд нийтлэгдсэн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Төрийн албаны цалингийн хэт ялгавартай байдлыг эхний ээлжинд арилгаж, суурийг нэмэгдүүлнэ

5/ 25/ 2023    14 цаг 58 минут

Орон нутаг, нийслэлд төрийн албаны ижил төстэй байгууллагууд дахь цалингийн хэт ялгавартай байдлыг арилгаж, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг эхний ээлжинд нэмэгдүүлэхээр тооцож буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

Тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын хамтаар өнөөдөр Төв аймгийн Жаргалант сумын иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон төрийн албаны шинэчлэлийн талаар мэдээлэл танилцуулж, саналыг нь сонслоо. УИХ-аас төрийн албаны шинэчлэлийг бүх шатанд, цогцоор нь хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд бүтээмжид суурилсан цалингийн сүлжээ бий болгож,  төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах болон хариуцлагыг бүх шатанд нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийж байна.

Уулзалтын үеэр Жаргалант сумын төрийн албан хаагчид цалингийн суурийг нэмэгдүүлэх, залуусын нийгмийн баталгааг хангах шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийлсэн. Мөн орон нутагт эрүүл мэнд, боловсролын салбарт хүний нөөцийн хомсдол нүүрлээд буйг нэн яаралтай шийдэх шаардлагатай байгааг хэлж байлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдын цалинг хоёр үе шаттайгаар 7 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэхээр тооцоо судалгаа хийж буй талаар мэдээлэл өглөө. Нэн тэргүүнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид, хамгийн бага суурь цалинтай тухайлсан салбаруудад энэ бодлого чиглэснээр цалингийн хэт ялгавартай байдлыг арилгана гэдгийг тодотголоо.

Үүнд нийт 60 мянга орчим төрийн албан хаагч хамаарахаар байна. Улмаар 10 дугаар сарын 01-ний өдрөөс нийт төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн хэмээн УИХ-ын дарга хэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26Улаанбаатарт өдөртөө +12...+14 градус дулаан4 сар 15. 7:03Зурхай: Байшингийн суурь тавихад муу өдөр4 сар 15. 7:00Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”4 сар 15. 6:58Хуурамч гэж үзэж болохуйц 25600 эм илэрсэн4 сар 14. 12:57Булевиртид эмийг худалдан авахад 12.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ4 сар 14. 12:22Төөрсөн сураггүй болсон 9 иргэний эсэн мэнд оллоо4 сар 14. 12:17Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт 4168 багш ажилладаг4 сар 12. 15:36Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсон4 сар 12. 15:17С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох асуудал яригдаагүй гэв үү4 сар 12. 10:42Л.Гантөмөр: МАН-ын цагаан бунхан, сөрөг хүчин түрээсийн жижигхэн байшин хоёрыг харьцуулах ч боломжгүй4 сар 12. 10:00“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажлыг эхлүүллээ4 сар 12. 9:52Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулна4 сар 11. 9:14Төрийн албан хаагчийн тоо 1291-ээр өссөн байна4 сар 11. 9:09Шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ4 сар 11. 9:02Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна4 сар 10. 16:02Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 15:14С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой эцэслээгүй асуултууд нэмэгдсээр байна4 сар 10. 9:18Шадар сайд С.Амарсайханы шаардаад байдгийг төсөвлөчихдөг бол...4 сар 10. 9:00Цэнхэр дугаар хэмээх “ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭХ ” ажиллагаа4 сар 10. 8:57
 Facebook Twitter Youtube