Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ил тод маргаашийн төлөө цахим шилжилтийг заавал хийх учиртай

5/ 25/ 2023    15 цаг 12 минут

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ “E-Mongolia” шинэчлэгдэж,  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “E-Mongolia 3.0” системийг албан ёсоор нээж үг хэллээ.

“E-Mongolia” цахим системийг анх 2020 оны аравдугаар сарын 2-нд нээж, 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлж байсан бол өнөөдөр 81 байгууллагын 986 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 72 хувь буюу 1.5 сая хэрэглэгчтэй болж, 28 сая удаагийн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлсэн байна. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар өнгөрсөн хоёр жил долоон сарын хугацаанд иргэдийн 254 тэрбум төгрөг, 14 сая цаг, 28 сая хуудас цаас хэмнэжээ. Шинэчлэгдсэн “E-Mongolia 3.0” ашиглахад энгийн, хялбар дизайн, тэгш хүртээмжтэй болж, урьдчилсан мэдэгдэл авах, мэдээллээ хянах, илүү олон баримт бичиг, лавлагаа зэргийг цахимаар шууд ашиглах боломжтой боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим шилжилт бол зөвхөн технологийн шийдэл биш, цахим реформ хийх улс төрийн эр зориг, хүсэл эрмэлзэл юм гэдгийг тэмдэглэв.


“E-Mongolia” систем ухаалаг болж хөгжих тусам, цаасан мэдээлэл цахимжиж, нээлттэй болох тусам, төр иргэн, хувийн хэвшил мэдээлэл солилцох тусам авлига, хүнд суртал, далд эдийн засгийн ертөнц нуран унах болно. Өмч хувьчлалаас ашигт малтмалын лиценз хүртэл, Хөгжлийн банкны зээлээс нүүрс, зэсийн хулгай хүртэл, нийслэлийн газрын наймаанаас төрийн сангуудын булхай хүртэл, өнгөрсөн 30 жилд болж өнгөрсөн асуудал цахимжиж шилэн болсноор иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгэм өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгсөөр байна. Засгийн газар мэдээллийг ил тод болгож, цахимжуулснаар иргэдийг бухимдуулсан олон үйл явдал ээлж дараалан болж байгаад хүлцэл өчье. Гэхдээ цахимжаагүй бол бид энэ бүхнийг хэзээ ч мэдэхгүй өнгөрч болох байсан. Ил тод болоогүй бол системийн авлига хэчнээн удаан хугацаанд бидний боломжийг шимэгчлэн амьдрах байсныг таашгүй. Өнөөдөр бухимдалтай ч, ил тод маргаашийн төлөө бид үүнийг заавал хийх учиртай. “Цахим Монгол” төслийн ач холбогдлын амин сүнс үүнд оршино. Иргэд, хувийн хэвшил, төр засаг хамтдаа авлигын гав гинжийг тасалж, иргэдэд хүртээмжтэй эдийн засгийн эрүүл бүтцийг авчрах учиртай гэж Ерөнхий сайд онцоллоо.
Эдийн засгийн өсөлтөө сайжруулж, авилга хээл хахуулийг халж, сайн засаглалыг бүрдүүлэхэд иргэдийн оролцоо нэн чухал. Үүний тулд иргэн бүр цахим гарын үсгээ авч  цахим шилжилт болон Монгол Улсын Засгийн газрын авлигын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулахыг Ерөнхий сайд уриаллаа.


“Цахим үндэстэн” болох зорилт алхам алхмаар хангагдаж, далд эдийн засаг өдрөөс өдөрт ил болж байна. 2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам.долларт хүрч, улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрснээр ханш тогтворжиж, 2008 оноос хойш анх удаа төлбөрийн тэнцэл эерэг гарлаа.
2022 оны арванхоёрдугаар сард “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 2023 оны тавдугаар сард “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж, Монгол Улс гадаад өрийн дампуурлаас гарч, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” хадгалж чадлаа.
Монгол Улс анх удаа төсөв дутсанаас биш төсөв давж биелснээр тодотгол хийх нөхцөл үүсэж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
“E-Mongolia” системийн хэрэглэгчид, энэхүү системийг бүтэээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олон, бодлогын дэмжлэг үзүүлж, эрхзүйн цогц шинэчлэл хийж ирсэн Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олонд  талархал илэрхийллээ.

 

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.191.230Зочин   • 5 сарын 27. 8 цаг 43 минут

Ил гараад гаргаад ирчихсэн хулгайч луйварчидаа дээш дэвшүүлээд хамгаалаад байхаар байранд нь тавьж байх ёстой газарт нь хийлдээ Оюунэрдэнээ чи тэгэхгүйлдээ Хүрэлсүх та хоёр яг адилхан хулхидагч худалчууд Яасанч итгэж хууртаж ханадаггүй гэнэн тэнэг ард түмэн бэ

192.82.88.62Зочин   • 5 сарын 25. 17 цаг 16 минут

2 поп гарчихсан гуцнаа бас



ШИНЭ МЭДЭЭ

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ6 минут 29 секундын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн24 минут 21 секундын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй46 минут 2 секундын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу1 цаг 18 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ1 цаг 31 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ1 цаг 49 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ1 цаг 51 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна1 цаг 51 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү1 цаг 59 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов2 цаг 39 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ2 цаг 45 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ3 цагийн өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо3 цаг 13 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно3 цаг 21 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй3 цаг 36 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна4 цаг 1 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж4 цаг 19 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо5 цаг 6 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн5 цаг 15 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо5 цаг 16 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан5 цаг 20 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан5 цаг 26 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28ЭМД-ын санг хохиролгүй болголоо6 сар 8. 14:27Х.Булгантуяа: Цалин тэтгэврийн мэдээлэл нь олдохгүй 161 мянган хүн, НДШ сайн дураар бага хэмжээтэй төлсөн, нөхөж төлсөн хүмүүсийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэхгүй6 сар 8. 14:08Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!6 сар 8. 14:03О.Чинзориг: Өрсөлдөх чадварын индекс хамгийн бага гарсан ч төрийн үйлчилгээний цахимжилт 70 хувьтай байгаа6 сар 8. 14:01380 хүүхдийн тоглоомын талбайд орчны аюулгүй байдал хангуулна6 сар 8. 13:54
 Facebook Twitter Youtube