Иргэдийн хууль эрхзүйн мэдлэг мэдээлэл, боловсрол дутуу дулимаг байна гэв

5/ 26/ 2023    6 цаг 30 минут

Иргэдэд хууль эрхзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Өмгөөлөгч- танд тусалъя 2023” өдөрлөг өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо. Нэг өдөр хуулийн мэдлэгийн талаар үнэ төлбөргүй зөвлөгөө авч, өөрт тохиолдоод буй маргаантай асуудлыг хуулийн байгууллагаар яаж шийдвэрлэхийг асууж тодруулна гэдэг олдохгүй боломж юм. Учир нь өмгөөллийн үйлчилгээ авах нь үнэ төлбөртэй байдаг. Тэгвэл өчигдөр төв талбайд өмгөөлөгчид, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид шүүхийн шинжээчид иргэдэд үнэ төлбөргүй үйлчиллээ. Гэвч иргэдийн идэвх оролцоо сул, хууль эрхзүйн мэдлэг мэдээлэл бага, дутуу дулимаг байгаа нь илт харагдаж байв. Тиймээс хэрэгцээтэй байгаа бүх төрлийн эрхзүйн мэдээллийг ойлгомжтой байдлаар туслалцаа үзүүлсэн юм.

Өмгөөлөгчдөөс зөвлөгөө авч байгаа иргэдийн олонх нь гэр бүлийн маргаан болон гэр бүлийн хүчирхийлэл, эд хөрөнгийн маргааны талаар зөвлөгөө авч байгаа харагдав.  Мөн мөнгөний маргааны асуудлаар ч иргэд асууж зөвлөгөө авч байв.
Тодруулбал, хүнд гэрээ байгуулаагүй, дансаар мөнгө шилжүүлсэн. Гэвч мөнгөө авах ёстой хугацаандаа авч чадахгүй байгаа талаар өмгөөлөгчөөс зөвлөгөө авч байв. Хэдий итгэлцлээр хэрэгтэй үед нь мөнгө зээлүүлээд эргүүлээд тэрийг авч чадахгүй олон сар хоног болсон тохиолдолд хуулийн байгууллагад өргөдөл гомдол гаргаад өгч болох юм байна. Хамгийн гол нь мөнгө авсан зээлдэгчийн гэрийн хаяг, утасны дугаарыг нь тодорхой мэдэж байх ёстой гэдгийг өмгөөлөгч хэлэв.

Мөн нэгэн ахмад настай эрэгтэй одоогоос олон жилийн өмнө охиныхоо хүүхдийг хүнд үрчлүүлсэн юм. Үрчлүүлсэн ч гэж дээ, таньдаг хүндээ хүүхдийг нь өгчихсөн юм. Гэтэл одоо тэр хүүхдээ ээж нь эргүүлээд авах гэтэл цаад айл нь өгөхгүй байгаа. Тэгэхээр хүүхдээ буцааж авахын тулд хууль эрхзүйн хүрээнд хаана яаж хандах вэ? гэж асуув.

Түүнчлэн эд хөрөнгийн маргаан үүссэн байгаа асуудлаар ч нэг эмэгтэй хуульч өмгөөлөгчдөөс дэлгэрэнгүй зөвлөгөө авч байв.  Төрсөн ах нь нас бараад 3 жил болсон. Гэвч нас барахаас нь өмнө салсан эхнэр хүүхдүүд нь хашаа байшинг нь хууль бусаар өөрсдийнхөө нэр дээр болгоод аваад бусдад зарчихсан байна. Одоо тэр зарсан болон худалдаж авсан айлтай нь маргаан үүсгэх гэсэн юм. Хаана хандах вэ? гэсэн олон асуултыг асууж байв.

Өмгөөлөгч Ц.Гансүх:Амьдрал дээр байгаа бүх асуудлыг хууль тогтоомжоор зохицуулдаг

Амьдрал дээр үүсэж байгаа бүх л асуудлыг хууль тогтоомжоор зохицуулдаг. Мэргэжлийн өмгөөлөгчөөс туслалцаа аваад мэдэх гэсэн зүйлээ асууж авч байна. Өнөөдрийн хувьд манай өмгөөлөгчид бүгд үнэ төлбөргүй дэлгэрэнгүй зөвлөгөө өгсөн. Өөрт үүсээд байгаа асуудлаа хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх боломж бий. Өмгөөлөгчид үнэ төлбөртэй үйлчлэхээс гадна төлбөргүй үйлчлэх тохиолдол байна. Хуулийн компани аж ахуйн нэгжүүдэд хандаад асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.

Б.Оюу-Эрдэнэ:Гэр бүлийн маргаан хүчирхийлэл болон гэрээний асуудлаар иргэд их хандлаа

Дашрамд дуулгахад, өмгөөллийн байгууллага үүсч хөгжөөд өнөө жил 95 жилийнхээ ойтой золгож байгаа ажээ. Өчигдрийн арга хэмжээнд нийтдээ хуулийн 12 байгууллага оролцсон. Хуулийн этгээдүүд ч идэвхтэй оролцсон. Гэр бүлийн маргаан болон гэрээтэй холбоотой асуудлаар иргэд их хандлаа.

Монголын өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй 3000 гаруй өмгөөлөгч байдаг. Үүнээс улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 2000 гаруй байна. Нийслэлийн хэмжээнд 85 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Үлдсэн хувь нь орон нутагт байна.

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ16 минут 4 секундын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн33 минут 56 секундын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй55 минут 37 секундын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу1 цаг 27 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ1 цаг 41 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ1 цаг 59 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ2 цаг 1 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна2 цаг 1 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү2 цаг 9 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов2 цаг 49 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ2 цаг 55 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ3 цаг 9 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо3 цаг 23 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно3 цаг 30 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй3 цаг 45 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна4 цаг 10 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж4 цаг 28 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо5 цаг 16 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн5 цаг 25 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо5 цаг 26 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан5 цаг 30 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан5 цаг 35 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28ЭМД-ын санг хохиролгүй болголоо6 сар 8. 14:27Х.Булгантуяа: Цалин тэтгэврийн мэдээлэл нь олдохгүй 161 мянган хүн, НДШ сайн дураар бага хэмжээтэй төлсөн, нөхөж төлсөн хүмүүсийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэхгүй6 сар 8. 14:08Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!6 сар 8. 14:03О.Чинзориг: Өрсөлдөх чадварын индекс хамгийн бага гарсан ч төрийн үйлчилгээний цахимжилт 70 хувьтай байгаа6 сар 8. 14:01380 хүүхдийн тоглоомын талбайд орчны аюулгүй байдал хангуулна6 сар 8. 13:54
 Facebook Twitter Youtube