Финландын Батлан хамгаалах яам Украинд 109 сая еврогийн цэргийн тусламжийн шинэ багц илгээж байгаагаа зарлав.
Финляндын Батлан хамгаалахын сайд Антти Кайкконен "Финлянд улс олон улсын түншүүдтэйгээ хамтран Украинд дэмжлэг үзүүлсээр байна. Финляндаас үзүүлж буй цэргийн тусламжийн бүх багцын хэмжээ одоогоор 1.1 тэрбум евро болж байна" гэж мэдэгдэв.
Уг багцад агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, сум багтсан гэж тус яамны мэдэгдэлд дурджээ. Тусламжийг хүргэх тодорхой агуулга, арга, цаг хугацааны талаар эрх баригчид өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Энэ нь "аюулгүй хүргэлтийг" хангахад шаардлагатай юм.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.