Лу.Гантөмөрийн Солонгос дахь уулзалт З.Энхболдын уурыг хүргэв үү?!

5/ 26/ 2023    9 цаг 53 минут

АН-ын дарга Лу.Гантөмөрийг Боловсролын зээлийн сангаас болоод хэд хоног л балбалаа. Хэмлэлээ. Нийгмээрээ л нүдлээ. Хэтрэх тал руугаа л оров. Монголчууд угаасаа нийлээд нэгийгээ балбахад дургүй л дээ. Тэр араншин илэрч байна. Гэвч, зогсохгүй л байна. Уг нь хариуцлага тооцвол тооцоод цаашаа явах хэрэгтэй л байгаа юм. Цаашаа гэдэг нь энэ Зээлийн сангаа ил тод, шударга зарцуулалттай болгохдоо анхаарах нь чухал юм.

Яагаад гэвэл энэ сангаас болоод улстөрч Лу.Гантөмөрийн нэр нэлээд сэвтлээ. Залгуулаад АН-ын дарга Лу.Гантөмөрийн улс төр нь ч  хүндэрч эхлэв бололтой.

Хамгийн эвгүй нь түүнийг АН-ын дарга болоход түлхэж, тулж гүйсэн фракцаас маш ноцтой “мэдэгдэл” гаргажээ. Одоогийн АН-д хамгийн том хоёр фракц бий. Нэг нь Х.Баттулгынх. Энэ фракцын гол хүмүүсийн нэг З.Энхболд өчигдөр цахим сүлжээнд “...Өөрийнхөө тушаалаар өөрийнхөө охинд зээл олгосон нь үнэн бол АН-ын даргаас өөрөө саналаараа огцорсон нь дээр, Гантөмөр өө. Сонгуулиас жилийн өмнө мэдсэн нь сайн болжээ. 180 мянган гишүүнтэй АН-д дарга болчих хүн зөндөө байгаа. Дараагийн сонгуульд амжилт гаргая гэвэл ёс зүйтэй, нэр цэвэр хүн олох хэрэгтэй” гэсэн байна. Дээр хэлсэнчлэн Х.Баттулгын фракц Лу.Гантөмөрийг АН-ын дарга болоход хамгийн бодитой дэмжлэгийг үзүүлсэн гэдэг. Тэр үеэр хийсэн PR нь ч айхтар байсан л даа. 2023 оны нэгдүгээр сарын 16-нд намын даргаа сонгохоор ҮБХ нь хуралдаж байхад Х.Баттулга АН-ын даргад өрсөлдөж байсан С.Баярцогттой холбоотой мэдээллийг Цэцэд гаргаж байв. Тэр талаар “...АН-ын Хэвлэлийн албанаас” гээд “...Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн Үндсэн хуулийг зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл гаргаж, хянуулахаар өнөөдөр Цэцэд хандлаа. Иргэн С.Баярцогт нарт холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 14/54 дүгээр магадлал, Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 238 дугаар тогтоол зэрэг нэг мөр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хяналтын шатны шүүхийн тогтоол, шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийн нэгдсэн шүүгчдийн хуралдаан гэж хуульд байхгүй “механизм”-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар шалгуулахаар гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл гурван шатны шүүхээр ял авсан хэрэгтэн, чөлөөлөгдөөд АН-ын ҮБХ-ны гишүүдийн толгойг эргүүлж ...“Би цагаадсан, Дээд шүүхтэй тохирсон, эрх баригчидтай тохиролцсон, бүртгэнэ гэсэн” гэх асуудал яваад байгааг шалгуулахаар болсон" гэж мэдээлсэн байдаг. Энэ нь шууд утгаараа АН-ын даргын сонгуульд нөлөөлсөн хэмээн намынхан нь үздэг юм байна лээ. Сүүлд, дөрөвдүгээр сарын 7-нд өөрт байсан АН-ын тамгыг ч бил үү, гэрчилгээг ч билүү Лу.Гантөмөрт өгч, “бүрэн бүтэн” дарга болгож байв. Дараахан нь “...Лу.Гантөмөр, Х.Баттулга хоёр намын бүтэц болоод сонгуулийн квот дээр тодорхой тохироо хийлээ” гэсэн мэдээлэл цацагдсан. Ер нь бол Х.Баттулгын фракц Лу.Гантөмөрийг идэвхийлэн дэмжсэн нь үнэн юм. Гэвч Х.Баттулгыг бараг л бүрэн төлөөлдөг З.Энхболд гэнэт ингэж мэдэгдэл хийсэн нь анхаарал татаж байна. “...З.Энхболд юу хэлнэ, Х.Баттулга тэгж байна” гэсэн үг л дээ. 

Нэг талаас харвал, тэд “...Лу.Гантөмөр Боловсролын зээлийн сангаас болоод уначихлаа. Одоо тэр босохгүй. Амлалтаа ч биелүүлэхгүй. Тэгэхээр АН эртхэн өөр даргатай болсон нь дээр” гэж үзсэн мэт харагдаж байна. Харин нөгөө талдаа өөр мэдээлэл явж байх юм. Учир нь Лу.Гантөмөр Солонгост очоод хэд хонож байгаа аж. Тэнд нь Ц.Элбэгдорж цаанаасаа нисэж очоод уулзаж буй юм байна. “...Уг нь Ц.Элбэгдоржийн фракц С.Баярцогтыг дэмжсэн. Гэвч нэр дэвшигч нь унасан. Харин өнөөдөр Х.Баттулгын “түлхэж” гаргасан Лу.Гантөмөртэй нь гадаадад нууцаар уулзаж буйд нь Х.Баттулгынхан уурласан. Тэгээд З.Энхболд ингэж бичсэн. Энэ бол Лу.Гантөмөрт өгч буй тэдний сануулга” гэж АН-ынхан дотроо ярьж байна. Нэг үгээр хэлбэл, Боловсролын зээлийн сангаар “...Байя” гэтлээ балбуулсан АН-ын дарга Лу.Гантөмөрийг хоёр том фракц нь булаацалдаад байна уу, буулгах гээд эхлэв үү. Өнөөдөр ойлгомжгүй байна. Маргааш тодорхой болох буй за.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 105 (7090)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Н.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...18 минут 42 секундын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ41 минут 22 секундын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн59 минут 14 секундын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй1 цаг 21 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу1 цаг 53 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ2 цаг 6 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ2 цаг 24 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ2 цаг 26 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна2 цаг 26 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү2 цаг 34 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов3 цаг 14 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ3 цаг 20 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ3 цаг 35 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо3 цаг 48 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно3 цаг 55 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй4 цаг 11 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна4 цаг 35 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж4 цаг 54 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо5 цаг 41 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн5 цаг 50 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо5 цаг 51 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан5 цаг 55 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан6 цагийн өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28ЭМД-ын санг хохиролгүй болголоо6 сар 8. 14:27Х.Булгантуяа: Цалин тэтгэврийн мэдээлэл нь олдохгүй 161 мянган хүн, НДШ сайн дураар бага хэмжээтэй төлсөн, нөхөж төлсөн хүмүүсийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэхгүй6 сар 8. 14:08Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!6 сар 8. 14:03О.Чинзориг: Өрсөлдөх чадварын индекс хамгийн бага гарсан ч төрийн үйлчилгээний цахимжилт 70 хувьтай байгаа6 сар 8. 14:01
 Facebook Twitter Youtube