Иран улс "Хоррамшахр" цувралын баллистик пуужингийнхаа шинэ дөрөв дэх хувилбарыг танилцууллаа. IRNA агентлагийн мэдээлснээр түүнд "Хейбар" гэдэг нэр өгсөн байна.
Пуужингийн онцгой шинж чанар нь нислэгийн явц дунд чиглүүлэх удирдлагын систем байршуулсан бөгөөд энэ нь байлдааны хошуу агаар мандлаас гарах үед замналыг тохируулах боломжийг олгодог. Ингэснээр дэлхийн агаар мандалд пуужин нь удирдлага, хяналтын системийг ашиглахгүй тул электрон төхөөрөмжийн дайралтаас бүрэн хамгаалагддаг.
"Хоррамшахр" цувралын пуужингийн хамгийн сүүлийн хувилбар болох "Хайбар" нь 2000 км тусгалтай шингэн түлшээр ажилладаг пуужин юм. Энэ нь 1500 кг хүртэл жинтэй байлдааны хошуу тээвэрлэх чадвартай” гэж тус агентлаг онцолжээ.
Эх сурвалж: Centralasiamedia.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.