Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао АПЕК-ийн худалдааны сайд нарын уулзалтад оролцох үеэрээ Америкийн Худалдааны сайд Жина Раймондтой уулзжээ. Хоёр тал Хятад, Америкийн эдийн засаг худалдааны харилцааны асуудлаар яриа хэлэлцээр хийсэн байна.
Хятадын тал АНУ-аас Хятадад чиглэсэн худалдааны бодлого, хагас дамжуулагчийн бодлого, экспортын хяналт, гадаадын хөрөнгө оруулалтыг хянан шалгах зэрэг асуудлаар ихээхэн анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ. Мөн эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд харилцаа холбооны шинэ суваг нээхээр тохиролцсон байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.