Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт ИНЕГ-аас урьд нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд ил болгож буй талаар мэдээлж байна.
Тэрбээр "Сургалтын тэтгэлгээр суралцсан мэдээллийг нээлттэй ил тод болгож байна. Гэрээгээр суралцаад төгсөөгүй 11 хүний мэдээллийг ил болсон. Суралцаад төгсчхөөд ажиллаагүй 63 хүний мэдээлэл байна. Үүнийг төгсчихөөд ажиллаагүй биш ажлын байр байхгүйгээс хүлээгдэж байгаа гэдгийг хэлье. Буянт-Ухаа нисэх буудал дээр сургалтын төвийг байгуулж нисэхийн салбарын боловсон хүчнээ дотооддоо бэлдэх нөхцөл бүрдэнэ.
Өнөөдрийн байдлаар 5 улсын 135 нисдэг, өдөрт 20 гаруй нислэг хийгдэж байна. Цаашдаа Тайланд, Вьетнам, ОХУ-ын онгоц нисдэг болно. Тун удахгүй АНУ-ын онгоц Монгол Улсад буудаг болох бололцоо боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл 5 улс биш 10 улсын онгоц буудаг болно
Тухайн үед 11 сая 376 мянган доллар буюу 28 тэрбум төгрөгийн зардал ИНЕГ-аас сургалтын тэтгэлэгт зарцуулсан юм билээ. Ташаа мэдээлэл түгээсэндээ хүлцэл өчье. Өнөөдрийн ханшаар 30 гаруй тэрбум төгрөг болж байна.
Улс төрчдийн хамаарал бүхий хүмүүс сурсан гэлээ. Сурч болохгүй гэсэн зүйл байхгүй. гол нь гэрээний үүргээ биелүүлж байвал улс төрчдийн хүүхдүүд сурч болохгүй гэсэн эрхэд халдсан зүйл байхгүй" гэлээ.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
За болиоо