Хятадын сайд, топ менежерүүд Мишустинтай уулзахаас татгалзжээ

5/ 27/ 2023    7 цаг 30 минут

Өрнөдийн хориг арга хэмжээний эсрэг Бээжинтэй эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж, шинэ тусламж эрэлхийлэх үүрэг хүлээсэн Оросын засгийн газрын төлөөлөгчдийн Хятадад хийсэн айлчлал Ерөнхий сайд Михайл Мишустин болон түүний сайд нарын хувьд "хүйтэн шүршүүр" болон хувирав.

"Ведомости"-д мэдээлснээр, Хятадын засгийн газрын дээд албан тушаалтнууд болон Хятадын томоохон компаниудын топ менежерүүд бараг бүгдээрээ барууны хориг арга хэмжээний жагсаалтад багтсан Оросын өндөр албан тушаалтнууд болон төрийн өмчит компаниудын захирал нартай уулзахаас татгалзсан байна.

Түүнчлэн Москвагаас ОХУ-ын  Ерөнхий сайдын  дөрвөн орлогч сайд болон ХАА, тээврийн сайд болон "Северсталь", "Фосагро" нарын тэргүүн нар багтсан томоохон төлөөлөгчид Шанхай хотод айлчилжээ.  Гэвч Хятадын тал тэдэнд тийм ч эелдэг байсангүй. 

Түүнчлэн Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Цян Орос-Хятадын форумд оролцохоос татгалзаж, өөрийнхөө оронд Шадар сайд Хэ Лифэнийг мэндчилгээний хамт илгээжээ.

"Хятадууд халуун дотно боловч хориг арга хэмжээнээс маш их болгоомжилдог" гэж форумыг зохион байгуулагчдын ойрын эх сурвалж тайлбарлав. "Олон нийтийн өмнө үг хэлэхийг хүссэн, бэлэн байсан том бизнесменүүдйг ч гэсэн Оросын төлөөлөгчидтэй уулзахыг зөвшөөрөөгүй. Тэд өчүүхэн ч гэсэн эрсдэлд орохыг хүсэхгүй байна" гэжээ.

Гаднаас нь харахад Мишустины айлчлал сүртэй харагдаж байв. Шанхайн нисэх онгоцны буудлын улаан хивсэн дээгүүр алхаж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Владимир Путиний мэндчилгээг дамжуулж, Москва, Бээжин "бүх гол асуудлаар "санал нэгтэй" байгааг мэдэгдсэн. 

Мишустин  Москва, Бээжингийн харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байна гээд Орос, Хятадын хил дамнасан төлбөр тооцооны бараг 70% нь юань, рублиэр хийгддэг бөгөөд оны эцэс гэхэд худалдааны эргэлт 200 тэрбум доллараас давна гэдгийг тодотгосон. 

Ши Жиньпин Оросын ерөнхий сайдад "Хятад улс хоёр талын язгуур ашиг сонирхолд нийцсэн асуудлаар Оросыг тууштай дэмжихэд  бэлэн байна" гэсэн даруухан хариу хэлсэн.

Украинд дайн эхэлсний дараа Хятад Оросын нефтийн худалдан авалтаа бараг хоёр дахин нэмэгдүүлж, өдөрт 2 сая баррель,  нүүрсний импортыг 127%-иар, хөнгөн цагааныг 200%-иар тус тус нэмэгдүүлсэн. Гэсэн хэдий ч үр тарианы асуудал үүссэн. Хятадын нийт улаан буудайн импорт 60% -иар өссөн ч Оросын буудайн эзлэх хувь Австралиас 120 дахин, Канадынхаас 36 дахин  бага байгаа юм.

"Оросын тариаланчид Хятадын зах зээлд бүтээгдэхүүнийхээ экспортыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, нийлүүлэх бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд бэлэн байна" гэж Мишустин санал болгов. Гэвч Ши Жиньпин энэ асуудалд ямар нэгэн хариу өгсөнгүй.

Оросын томоохон бизнес "Ведомости" сонинд ярилцлага өгөхдөө хятадуудтай хэлэлцээр хийх нь туйлын хэцүү гэжээ. “Хятадууд уламжлалт байдлаараа нарийн няхуур ханддаг ч хэлэлцээрийг ижил тэнцүү нөхцөлөөр хийхгүй байгаа нь тодорхой. Харамсалтай нь Орос жижигхэн түншийн үүрэг гүйцэтгэж байна” гэжээ.

Эх сурвалж: moscowtimes.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Н.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...13 минут 10 секундын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ35 минут 50 секундын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн53 минут 42 секундын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй1 цаг 16 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу1 цаг 47 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ2 цаг 1 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ2 цаг 18 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ2 цаг 20 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна2 цаг 21 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү2 цаг 28 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов3 цаг 9 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ3 цаг 15 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ3 цаг 29 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо3 цаг 43 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно3 цаг 50 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй4 цаг 5 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна4 цаг 30 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж4 цаг 48 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо5 цаг 35 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн5 цаг 45 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо5 цаг 45 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан5 цаг 50 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан5 цаг 55 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28ЭМД-ын санг хохиролгүй болголоо6 сар 8. 14:27Х.Булгантуяа: Цалин тэтгэврийн мэдээлэл нь олдохгүй 161 мянган хүн, НДШ сайн дураар бага хэмжээтэй төлсөн, нөхөж төлсөн хүмүүсийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэхгүй6 сар 8. 14:08Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!6 сар 8. 14:03О.Чинзориг: Өрсөлдөх чадварын индекс хамгийн бага гарсан ч төрийн үйлчилгээний цахимжилт 70 хувьтай байгаа6 сар 8. 14:01
 Facebook Twitter Youtube