Засгийн газрын 5 Ш ажиллагааны хүрээнд олон нийтэд хаалттай байсан мэдээллүүд ил болсоор байна. Гэвч “нэр нэгтийн чих нэг” гэгчээр баримтын алдаа гарах явдал ихсэв. Хэд хоногийн өмнө Татварын ерөнхий газрын нэг хэлтсийн дарга эмэгтэй Боловсролын зээлийн сантай холбож, зураг хөргийг минь тавьж байгаад ташаа мэдээлэл нийтэллээ хэмээн бичсэн байв. Тэгвэл энэ алдаа давтагдсаар байгааг ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнэ бичжээ. Түүний хамаарал бүхий Б.Баярболд гэх хүн ИНЕГ-ын тэтгэлгээр суралцсан хэмээн zuv.mn сайт бичсэнийг “Та бүхэн миний хамаарал бүхий Б.Баярболдыг олж өгч гүн туслалцаа үзүүлнэ үү” хэмээн тэрээр ёжолсон байна.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Хавчин боох аргаар авилгал авах гэж Дарханы замыг гацааж байсан Бат-Эрдэнэ шоронд суусан ч хүмүүжээгүй байна. Түүнийг буцааж шоронд хийх хэрэгтэй.