Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Кино урлагийг дэмжих сан болон Хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах сангийн мэдээлэл нээлттэй болж байгааг мэдээллээ.
Кино урлагийг дэмжих сангийн тухайд одоогийн байдлаар 11 төслийн мэдээлэл бүртгэгджээ. Эдгээр 11 төслийн санхүүжилтийн нийт дүн 1,071,200,000 төгрөг байна. Эдгээр санхүүжилтийг бүгдийг 2023 онд олгожээ. Тус мэдээллээс харахад хамгийн их санхүүжилтийг “Ю Тийм” байгууллагын “Амира” хүүхэлдэйн олон ангит киноны төсөл, Иргэдийн цахим оролцоо байгууллагын “Кино нүүдэл сургалт” кино зохиол, кино төслийн сургалтын төсөл тус бүр 240,000,000 төгрөг авчээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.