
Кино төслийн хөрөнгө оруулалттай холбоотойгоор Фантастик продакшны жүжигчин, МУСТА Б.Барслхагва цахим хуудаснаа өөрийн үзэл бодлыг илэрхийлжээ.
Тэрбээр "Кино хийдэг компани Кино урлагийг дэмжих сангаас хөрөнгө оруулалт аваад кино хийх нь зөв билээ. Баярлалаа. Энэ сан нь ердөөсөө хоёрхон жилийн өмнө байгуулагдсан боловч өнгөрсөн жилээс л киночдоо дэмжиж эхэлсэн. Монголын кино урлагийн зөвлөлөөр журам нь батлагдаад шаардлага хангасан компани мөнгө авдаг шүү! Дахин баярлалаа.
Мөн энэ санг бусад тоногдсон сангуудтай харьцуулах аргаггүй бага мөнгө байдаг. Нэг жилдээ 10 тэрбум гэж санагдаж байна. Үүний 5 тэрбум нь зөвхөн арилжааны банкаар дамжсан хүүтэй зээл. 2 тэрбум нь боловсон хүчин бэлтгэхэд зориулдаг. 1,5 тэрбум нь инноваци, хуучин киног сэргээн хөрвүүлэх гэх мэт ажилд зориулагдсан байдаг. Тэгээд эргэн төлөгдөх нөхцөлгүй гаргадаг мөнгө нь 1,5 тэрбум. Энэ мөнгө бол сайн чанартай нэг кино хийх л мөнгө болчихоод байна. Гэвч нэг кинонд 500 саяаас дээш санхүүжилт олгохгүй гэдэг шиг санаж байна. Бас энэ мөнгийг мэдээж нэг компанид өгөхгүй маш олон уран бүтээлчид өрсөлдөнө. За тэгээд болоогүй ээ. Санхүүжилт хүсэж байгаа хувь хүн, компани нь тухайн санхүүжилт хүсэж байгаа киноныхоо хийх зардалын 30%-г нь эхлээд өөрөө босгосон байх ёстой гэдэг заалт ч бий.
Киноны зах зухаас жаахан ч гэсэн ойлгодог хүн бол ямар их зардал гардаг гэдгийг мэднэ дээ. Бүүр тэгж ярьвал бүх сан, боломжуудыг хулгайлдаг гарууд чинь ашиггүй, хулгайлах боломжгүй салбар гээд 2003 онд “Соёл урлагийг дэмжих сан”-г татан буулгаад хаясан байдаг шүү. Саяхан сэргээж байна. Манайхан бүгд л гадаадууд шиг сайхан кино хийгээч. Улс яагаад дэмждэггүй юм гэх мэтээр ярилцдаг шүү дээ. Улс одоо л уран бүтээлчдээ дэмжиж байна. Миний бодлоор бол “Кино урлагийг дэмжих сан” харьцангуй эрүүл, нээлттэй байгаа. Дээрээс нь манай киночид хэл ам ихтэй хүмүүс байдаг учраас гайгүй байх аа.
- Монголын түүхэн кино
- олон улсын наадамд өрсөлдөх кино
- хүүхэд залуучуудад зориулсан олон ангит кино, анимешн
- Монголын соёл, ахуйг сурталчилсан кинонд олгоно гэж заасан байгаа. Та нар вебрүү нь ороод хараарай." гэжээ.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
яасан ч пялдага залуу вэ дээв дараа нь гуйх ээлжээ хүлээж дээ