Сүхбаатар аймагт 50 мянган малын сэг зэм устгалаа
5/ 26/ 2023 16 цаг 41 минут

Сүхбаатар аймагт 50 мянган малын сэг зэм устгалаа. Тодруулбал, Сүхбаатар аймгийн хэмжээнд цасан шуурганы улмаас 228 орчим мянган мал хорогдсон байна. Улмаар тэдгээр малын халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор өнгөрсөн 22-ны өдөр аймгийн Засаг даргын албан даалгавар гарч, сэг зэмийг устгах ажлыг эрчимжүүлжээ.
Урьдчилсан байдлаар нийт 50 орчим мянган малын сэг зэмийг устгасан байна. Мал эмнэлгийн газраас нийт 632.9 мянган ам.дөрвөлжин талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.