Улаанбаатарын зарим үл хөдлөх хөрөнгө зах зээлийн бодит үнэлгээнээс 10-20 дахин бага үнэлгээгээр тооцон татвар төлдөг

5/ 26/ 2023    20 цаг 35 минут

Улаанбаатар хот төсвийн нийт орлогынхоо 55.5 хувийг хувь хүний орлогын албан татвараар, 7.9 хувийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараар бүрдүүлж байна. Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгүүдийг таван бүсэд хуваан, жилд нэг удаа 0.6-1 хувийн татвар хураадаг. Тухайлбал, хотын төвийн буюу нэгдүгээр бүсэд байрлалтай үл хөдлөх хөрөнгөөс нэг хувийн татвар хурааж байна. Гэтэл аж ахуйн нэгжүүд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээ шинэчлээгүй, өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр татвар төлж буй зөрчил байсаар байгаа юм. Энэ зөрчлийг шийдвэрлэхээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр мэдээлэл өглөө.

 

Тэрбээр “Улаанбаатар хотод хуулийн этгээдүүд 29 мянган үл хөдлөх хөрөнгөөр бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний дийлэнх нь 10-20 жилийн өмнө үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн хямд үнэлгээгээр тооцон үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлдөг. Тодруулбал, Улаанбаатар хотод байрлалтай зарим үл хөдлөх хөрөнгө өнөөгийн зах зээлийн бодит үнэлгээнээс 10-20 дахин бага үнэлгээгээр тооцон татвар төлж байна. Татварын ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг зах зээлийн бодит үнэлгээгээр тооцон, татвар хураах эрх зүйн орчин бүрдүүлэх саналыг удаа дараа гаргасан боловч дэмжлэг авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг хоёр хувь болговол аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй. Үндсэндээ шударгаар үнэлгээгээ хийлгэж, татвараа шударгаар төлж байгаа байгууллагуудад дарамт үүснэ гэсэн үг. Миний бие ахалж байгаа Ажлын хэсэг үл хөдлөх эд хөрөнгийн татварыг шударга байдлаар, зах зээлийн бодит үнийн жишгээр төлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн удирдлага татварын орлого төвлөрүүлэхийн тулд үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь, хэмжээг нэмэхгүй. Харин шударга байдлаар, зах зээлийн бодит үнэлгээгээр тооцож татвар хураах бодлого барьж ажиллана” гэлээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2018 оны зургаадугаар сарын 21-нд баталсан. Тус хуулийн төслийн 9.3 дугаар зүйлд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг барьцааны болон гэрээ хэлцлийн үнэлгээгээр тооцох агуулгатай заалт тусгасан ч УИХ-ын гишүүд дэмжээгүй байдаг. 2022 оны зургаадугаар сарын 17-нд Газрын тухай багц хуулийн хүрээнд УИХ-д өргөн мэдүүлсэн Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагуулж өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд үл хөдлөх хөрөнгийн татварын барьцааны болон гэрээ хэлцлийн үнэлгээгээр тооцох агуулгатай заалтыг дахин тусгаад байна. Гэвч УИХ-аас Газрын тухай багц хуулийг бүхэлд нь буцаасан билээ. Дэлхийд үл хөдлөх хөрөнгөөс дээд тал нь таван хувийн татвар хураадаг орон ч бий. Тодруулбал, Финланд 0.93-2, БНСУ 0.07-5, Испани 0.4-1, АНУ 0.37-2.2, Япон 1.5-3, Швейцар 1-3 хувиар тооцож, үл хөдлөх хөрөнгийн татвар хураадаг. Манай улсын үл хөдлөх хөрөнгийн татварын хувь, хэмжээ дэлхийн дунджаас доогуур байгаа юм.     

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг32 минут 22 секундын өмнөД.Амарбаясгалан: Төрийн албан хаагчдыг цомхотгох биш суларсан орон тоог царцаах маягаар цөөлнө37 минут 28 секундын өмнөАТҮТ-тийн дэд захирал асан Х.Баярхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэв47 минут 4 секундын өмнө"Үндэсний зөвлөл 14 хоногийн өмнөх хурлаараа А.Бүрэнбаатарыг огцруулчихаад, өчигдөр дахин томилсон үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна"59 минут 39 секундын өмнөАудит: Төсвийн тодотголоор нэмэгдэж байгаа зарлага нь байнгынх учраас орлого тасралтгүй байх боломж нь эрсдэлтэй гэж үзэв1 цаг 7 минутын өмнөЗ.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ1 цаг 14 минутын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна1 цаг 18 минутын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...1 цаг 48 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ2 цаг 11 минутын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн2 цаг 29 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй2 цаг 50 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу3 цаг 22 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ3 цаг 35 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ3 цаг 53 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ3 цаг 55 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна3 цаг 55 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү4 цаг 3 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов4 цаг 43 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ4 цаг 49 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ5 цаг 3 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо5 цаг 17 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно5 цаг 24 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй5 цаг 39 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна6 цаг 4 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж6 цаг 23 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо7 цаг 10 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн7 цаг 19 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо7 цаг 20 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан7 цаг 24 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан7 цаг 29 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34
 Facebook Twitter Youtube