Хоёр улсын боомтыг холбох 7 км нарийн цариг буюу 1200 гаруй км төмөр замын эхлэл

5/ 27/ 2023    8 цаг 10 минут

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж байгаа.

Хоёр улстай хиллэдэг 39 боомтоос 6 боомт дээр бүтээн байгуулалтын ажил, 11 боомт дээр судалгаа төсөл, зураг төсөл төлөвлөлтийн ажил хийж байгаа тухай өнгөрсөн оны сүүлээр Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлэл өгч байсан. Тэгвэл энэ хүрээнд Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн нарийн царигийн төмөр зам барьж байгуулах ажлын эрхийг “Нарийнсухайтын төмөр зам” компанид өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас олгосон. Зам тээврийн хөгжлийн сайдын өгсөн мэдээллээр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны тавдугаар сард эхлүүлж, 10 дугаар сар гэхэд ашиглалтад оруулах юм.

Тэгэхээр 7 км энэ төмөр замын ач холбогдол нь юу вэ, чухам яагаад нарийн царигаар барих болов, хэдий хэмжээний өртгөөр баригдаж байна вэ, яагаад хувийн хэвшилд тусгай эрхийг олгов...

Анх 2018 онд Засгийн газраас Шивээхүрэн боомтын хилийн зурваст боомтын зориулалттай төмөр зам барих шийдвэр гарч, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 51 хувь, хувийн хэвшлийн “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-ийн 49 хувийн эзэмшилтэй “Шивээхүрэн төмөр зам” ХХК байгуулах тогтоол гарсан байдаг. Гэхдээ ковидын буюу цар тахлын жилүүдэд энэ ажил зогсонги байдалд орж, 2023 онд сая хамтарсан компанийг байгуулжээ. Компани байгуулахаас өмнө “Монголын төмөр зам” ТӨХК Шивээхүрэн хилийн боомт дахь төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бол Нарийнсухайтын төмөр зам компанийн захиалгаар инженерийн нарийвчилсан зураг төслийн “Хяталын төмөр замын зураг төслийн корпораци” боловсруулсан байна.

“Нарийнсухайтын бүлэг нүүрсний орд”–оос экспортын нүүрс тээвэрлэх зорилготой гол төмөр замын урт нь 7 км ч салаа төмөр замтайгаа нийлээд нийт 20 орчим км энэхүү төмөр замаар жилд 10 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцсон байна.

Нарийн царигийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл болон суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон “Нарийнсухайтын төмөр зам” ХХК нь суурь бүтцийг 170 гаруй тэрбум төгрөгөөр, сэлгээний зүтгүүр, чингэлэг өргөгч, бусад тоног төхөөрөмж, багаж худалдан авахад 27.9 тэрбум төгрөг зарцуулна гэжээ. Ингээд төртэй хамтран байгуулсан “Шивээхүрэн төмөр зам” ХХК боомт дахь төмөр замын үйл ажиллагааны орлогоос 6 жилийн хугацаанд хувь нийлүүлэгчид ногдол ашиг тооцолгүй эргүүлэн төлөхөөр гэрээлсэн аж.

Жилд 10 сая тонн ачаагаа тээвэрлэж чадвал жилд дунджаар 90 гаруй тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж, 6 жилийн дараа анхны хөрөнгө оруулалтаа нөхөж, төрд буюу “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид хүлээлгэж өгөх аж.

Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн энэхүү нарийн царигт төмөр зам бол баруун босоо тэнхлэгийн төмөр замын эхлэл нь болох юм. Цаашид Шивээхүрэн-Арц суурь-Нарийнсухайт чиглэлийн 1250 км төмөр замыг барьж байгуулах тендерт Хятадын “Equipment Supply” ХХК шалгараад буй. Энэ төмөр замын ажлын концессын гэрээг зургадугаар сардаа багтаан хийж, гуравдугаар улиралд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэдгийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өгсөн мэдээлэлдээ онцолж байсан.

Өөрөөр хэлбэл эхлээд холболтын буюу хоёр улсын боомтыг холбох төмөр замыг барьж, араас нь 1200 гаруй км төмөр замын ажил эхэлнэ. Шивээхүрэн-Арц суурь-Нарийнсухайт чиглэлийн 20 гаруй сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай төмөр зам дагуу уул уурхайн 10 гаруй орд бий гэх мэдээлэл ч бий.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг13 минут 15 секундын өмнөД.Амарбаясгалан: Төрийн албан хаагчдыг цомхотгох биш суларсан орон тоог царцаах маягаар цөөлнө18 минут 21 секундын өмнөАТҮТ-тийн дэд захирал асан Х.Баярхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэв27 минут 57 секундын өмнө"Үндэсний зөвлөл 14 хоногийн өмнөх хурлаараа А.Бүрэнбаатарыг огцруулчихаад, өчигдөр дахин томилсон үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна"40 минут 32 секундын өмнөАудит: Төсвийн тодотголоор нэмэгдэж байгаа зарлага нь байнгынх учраас орлого тасралтгүй байх боломж нь эрсдэлтэй гэж үзэв47 минут 39 секундын өмнөЗ.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ54 минут 22 секундын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна58 минут 16 секундын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...1 цаг 29 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ1 цаг 52 минутын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн2 цаг 9 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй2 цаг 31 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу3 цаг 2 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ3 цаг 16 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ3 цаг 34 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ3 цаг 36 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна3 цаг 36 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү3 цаг 44 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов4 цаг 24 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ4 цаг 30 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ4 цаг 44 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо4 цаг 58 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно5 цаг 5 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй5 цаг 20 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна5 цаг 45 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж6 цаг 3 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо6 цаг 50 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн7 цагийн өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо7 цагийн өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан7 цаг 5 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан7 цаг 10 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34
 Facebook Twitter Youtube