Япон ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ өргөжүүлжээ

5/ 27/ 2023    8 цаг 04 минут

Япон улсын зүгээс ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээг өргөжүүлж, өчигдөр Оросын 24 хувь хүн, хуулийн этгээдийн хөрөнгийг царцааж, 78 байгууллагыг экспортын хоригт оруулахаар төлөвлөсөн тухай мэдэгджээ.

ТАСС мэдээллийн агентлагаас мэдээллээр хоригт багтсан хүмүүсийн дунд сэтгүүлч Ольга Скабеева, Спарта батальоны командлагч Артём Жога, Алмаз-Антей концерны ерөнхий захирал Ян Новиков нар байгаа аж. Мөн Украины Донецк, Луганск, Херсон, Запорожжье мужуудын албан тушаалтнууд ч багтсан байна.

Жагсаалтад, Үндэсний баялгийн сан, Москвагийн Физик-техникийн хүрээлэн, Горькийн автомашины үйлдвэр, Эникс ХК, “Буревестник” судалгааны хүрээлэн, Рязань металл керамик багажийн үйлдвэр, Уралын иргэний нисэхийн үйлдвэр зэрэг байгууллага оржээ.

Японы Засгийн газрын төлөөлөгч Хирокацу Мацуногийн баасан гарагт буюу өчигдөр хийсэн мэдээллээр Япон шинэ хоригийн хүрээнд ОХУ-д барилга, инженерийн үйлчилгээ үзүүлэхгүй гэжээ.

Мөн зургадугаар сарын 2-ноос Оросын 80 байгууллагад экспортын хязгаарлалт хийхээр шийдвэрлэсэн.  Одоогоор 437 байгууллагад экспортын хязгаарлалт тогтоогоод байгаа юм.

Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас Японы зүгээс ОХУ-д тавьж байгаа үе шаттай хоригууд нь Оросын 1000 орчим хүн, 100 орчим байгууллагад аль хэдийнэ нөлөөлжээ. Үүнээс гадна Альфа-Банк, ВТБ,  Новикомбанк, Промсвязбанк, Россия банк, Сбербанк, Совкомбанк болон бусад 40 орчим байгууллага, компанийн хөрөнгийг битүүмжилсэн байна. Үүнээс гадна Япон улс экспортлохыг хориглосон бараа, технологийн жагсаалтыг баталсан бөгөөд үүнд 800 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан байна.

Эх сурвалж: ТАСС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ13 минут 43 секундын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн31 минут 35 секундын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй53 минут 16 секундын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу1 цаг 25 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ1 цаг 39 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ1 цаг 56 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ1 цаг 58 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна1 цаг 59 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү2 цаг 6 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов2 цаг 46 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ2 цаг 52 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ3 цаг 7 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо3 цаг 21 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно3 цаг 28 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй3 цаг 43 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна4 цаг 8 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж4 цаг 26 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо5 цаг 13 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн5 цаг 23 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо5 цаг 23 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан5 цаг 27 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан5 цаг 33 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28ЭМД-ын санг хохиролгүй болголоо6 сар 8. 14:27Х.Булгантуяа: Цалин тэтгэврийн мэдээлэл нь олдохгүй 161 мянган хүн, НДШ сайн дураар бага хэмжээтэй төлсөн, нөхөж төлсөн хүмүүсийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэхгүй6 сар 8. 14:08Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!6 сар 8. 14:03О.Чинзориг: Өрсөлдөх чадварын индекс хамгийн бага гарсан ч төрийн үйлчилгээний цахимжилт 70 хувьтай байгаа6 сар 8. 14:01380 хүүхдийн тоглоомын талбайд орчны аюулгүй байдал хангуулна6 сар 8. 13:54
 Facebook Twitter Youtube