Б.Батцэцэг сайд Саудын Арабын хаант улсын Эмэгтэйчүүдийн их сургуульд зочлов

5/ 27/ 2023    9 цаг 40 минут

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын эмэгтэйчүүдийн “Гүнж Нура Бинт Абдулрахманы Их Сургууль”-д 5 дугаар сарын 25-ны өдөр зочилж, тус их сургуулийн удирдлагатай уулзалт хийв.

Уулзалтын үеэр Эмэгтэйчүүдийн Их сургуулийн Ерөнхийлөгч, Төрийн сайд хатагтай Инас бинт Сулейман Аль-Иса их сургуулийн үйл ажиллагааны талаар танилцуулж, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар мэдээлэл хийв.

Сайд Б.Батцэцэг хоёр улсын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд монгол оюутнуудыг, тэр дундаа эмэгтэйчүүдийг Саудын Арабын Хаант Улсад нарийн мэргэжлээр урт болон богино хугацааны сургалтуудад хамруулах, чингэхдээ тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байгааг тэмдэглэв. Хоёр улсын их, дээд сургуулиуд хооронд шууд харилцаа тогтоож, хамтын ажиллагааг эхлүүлэх, тухайлбал Гүнж Нура Бинт Абдулрахманы Их Сургуулийг МУИС, АУИС, ШУТИС зэрэг манай их, дээд сургуулиудтай холбож, хамтын ажиллагааны талаар санамж бичиг байгуулахаар тохиролцов.

Гүнж Нура Бинт Абдулрахманы Их Сургуулийн Ерөнхийлөгч Инас бинт Сулейман Аль-Иса Сайд Б.Батцэцэгийг Саудын Арабын Хаант Улсад айлчлан ирсэнд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын их, дээд сургуулиудтай хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлэв.

Гүнж Нура Бинт Абдулрахманы Их Сургууль нь Саудын Арабын Хаант Улсын нийслэл Эр-Рияд хотод үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дэлхийн эмэгтэйчүүдийн хамгийн том их сургууль юм.

Их сургууль дэлхийн 60 гаруй орны их, дээд сургуулиудтай харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд сургалтандаа орчин үеиийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашигладаг. Тус их сургуульд гадаад, дотоодын 30 гаруй мянган оюутан суралцдаг аж.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

З.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ5 минут 47 секундын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна9 минут 41 секундын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...39 минут 47 секундын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ1 цаг 3 минутын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн1 цаг 21 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй1 цаг 42 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу2 цаг 14 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ2 цаг 27 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ2 цаг 45 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ2 цаг 47 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна2 цаг 47 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү2 цаг 55 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов3 цаг 35 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ3 цаг 41 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ3 цаг 56 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо4 цаг 9 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно4 цаг 16 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй4 цаг 32 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна4 цаг 57 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж5 цаг 15 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо6 цаг 2 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн6 цаг 11 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо6 цаг 12 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан6 цаг 16 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан6 цаг 21 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28ЭМД-ын санг хохиролгүй болголоо6 сар 8. 14:27Х.Булгантуяа: Цалин тэтгэврийн мэдээлэл нь олдохгүй 161 мянган хүн, НДШ сайн дураар бага хэмжээтэй төлсөн, нөхөж төлсөн хүмүүсийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэхгүй6 сар 8. 14:08
 Facebook Twitter Youtube