Австралид амьдардаг Конан Виссер гэгч залуу өөрөө дээрээ өвөрмөц туршилт хийсэн талаар “Daily Mail” сонин мэдээлсэн байна. Ямар туршилт вэ гэхээр бүтэн сарын турш зөвхөн KFC сүлжээний шарсан тахиа идэхтэй зэрэгцээд фитнесээр тасралтгүй хичээллэвэл юу болохыг шалгаж үзэхээр шийджээ.
Ингээд дан шарсан тахиад идээд фитнесст яваад байхад гурван өдөр тутам 1 кг таргалж, сарын дотор 10 кг-аар жин нэмжээ. Хэдийгээр энэ бүх хугацаанд өдөр бүр фитнест явж байсан ч жин хасахын оронд таргалаад, галбираа алдаж байсан тул спортоор хичээллэнэ гэхээс уур, дургүй хоёр нь зэрэг хүрдэг болжээ.
Үүнээс гадна дөрөв дэх долоо хоногийн дараа бөөр өвдөж эхэлсэн төдийгүй ходоод нь маш ихээр өвддөг болж эмчид үзүүлдэг болсон байна.
Туршилтаа дуусгасны дараа бие элдэв хороос цэвэрлэхийн тулд 16 хоногийн турш зөвхөн ус уух дэглэм баримталсан аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.