Ням гарагт болсон Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн шийдвэрлэх шат нь тус улсыг 20 жил удирдсан Режеп Тайип Эрдоганы ялалт байж магадгүй юм. Хоёр долоо хоногийн өмнөх эхний шатны сонгуулиар түүнд ялалт байгуулахад хагас хүрэхгүй хувь дутуу байсан.
Тэрээр 49.51 хувийн санал авсан бол сөрөг хүчний нэгдсэн нэр дэвшигч Кемал Кылычдароглу 44.88 хувийн санал авчсан юм. Гурав дахь нэр дэвшигч, Туркийн улс төрийн үндсэрхэг жигүүрийн хэт барууны үзэлт Синан Оган 5.7 хувийн санал авч, хоёр дахь шатанд Эрдоганы төлөө саналаа өгөхийг дэмжигчдээ уриалсан.
Эрдоаны ялалт нь нэгэн цагт шашингүй байсан улс орноо исламжуулах, эрх мэдлийг ерөнхийлөгчийн гарт төвлөрүүлэх, бүс нутаг болон дэлхий дахин дахь Туркийн үүрэг ролийг бэхжүүлэхэд үндэслэсэн орчин үеийн Туркийн загвар бодитой, амьдралд нийцсэн болохыг нотлох болно.
Эх сурвалж:
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.