ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд Михаил Галузин Украинд энх тайван тогтоохын тулд Москвагийн Киевт тавьж буй шаардлагуудыг нэрлэв. Дайныг зогсоох гол нөхцөл бол Украин Европын холбоо (ЕХ) болон НАТО-д элсэх төлөвлөгөөнөөсөө татгалзах явдал юм. Түүнчлэн Оросын эрх баригчид Украины Зэвсэгт хүчнийг зэвсгээ хаяж, барууны орнуудаас нийлүүлэлтээ зогсоохыг шаардаж байна гэж ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Галузин "Бүрэн, шударга, урт удаан энх тайван"-д хүрэхийн тулд Украин төвийг сахисан, эвслийн бус статустаа буцаж, "ард түмний өөрийгөө тодорхойлох эрхийг хэрэгжүүлсний үр дүнд бий болсон нутаг дэвсгэрийн шинэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой" гэж Галузин үзэж байна.
Мөн Орос хэлтэй иргэд, үндэсний цөөнхийн эрхийг хамгаалахын чухлыг дэд сайд онцоллоо. Тэрбээр “Хууль тогтоох түвшинд орос хэлний төрийн статусыг тогтоох ёстой. Украинд хүний үндсэн эрх, тэр дундаа шашин шүтэх эрх чөлөөг дагаж мөрдөхөд хүрэх шаардлагатай байна гэжээ.
Өмнө нь Орос улс Украиныг Европын холбоонд элсэхээс татгалзах, орос хэлний төрийн статус тогтоох тухай шаардлага тавиагүй. 2022 оны 6-р сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин НАТО-гоос ялгаатай нь цэргийн байгууллага биш тул Москва Украиныг ЕХ-нд элсүүлэхийн эсрэг биш гэж мэдэгдэж байсан юм.
Украины эрх баригчид дайны төгсгөлийн цорын ганц нөхцөл бол Оросын цэргийг Украины нутаг дэвсгэрээс гаргах явдал гэж удаа дараа мэдэгдэд буй.
Эх сурвалж:https://www.moscowtimes.ru/
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.