Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-29 нд нийтлэгдсэн байна.

Үндэсний номын сангийн онцлох ном: Жалзэ Тэмбан Ганжуур

5/ 29/ 2023    9 цаг 29 минут

Монгол Улсын Үндэсний номын сангийн Төвөд номын сан хөмрөгт “Жалзэ Тэмбан Ганжуур” хэмээх ном бий.

Тодруулбал, номын санд хадгалагдаж буй Ганжуур судруудын дотор Жалзэ Тэмбан хэмээх ховор бөгөөд чухал түүхэн хэрэг явдалд холбогдох 111 боть, маш сайхан хичээнгүй нарийн үсэгтэй, бичмэл Ганжуур байдаг аж.

Жалзэ-Тэмбам хэмээх нэрийг зарим судлаач Төвөдийн Жалзэ хааны зарлигаар босго давуулж, гадагш гаргахыг хорьсон, хатуу цаазтай нандин эрхмийн ном болохыг заасан үг хэмээн хэлдэг ч зарим судлаач нар урьд гарсан Ганжууруудын алдаа мадгийг нарийвчлан тунгаан засаж, хамгийн мадаггүй, дээд зэргээр шалган шүүж байцааж зөв эхийн гэрч тэмдэг болгосон буюу “байцаан шалгасан гэрч тэмдэг” гэсэн үг гэж нэрлэдэг.

Уг Ганжуурыг тавдугаар Далай лам Лувсанжамц Төвөдийн газраас Өндөр гэгээн Занабазарт 1671 онд бэлэг болгон өргөж байжээ. Тухайн цаг үед Төвөдийн зарим ихэс дээдэс эртний түүхэн цаг үед хамрагдах ховор нандин “Жалзэ Тэмбан Ганжуур”-г өргөсөнд дургүйцэж, буцаан авахаар араас нь цэрэг илгээсэн гэдэг.

Энэ талаар урьдчилан мэдсэн Өндөр гэгээн Занабазар Жалзэ Тэмбан Ганжуураа хавцалд нуугаад ганцаараа хүлээж байж. Төвөдүүдийг ирэхэд “Жалзэ Тэмбан” түргэн өртөөгөөр явсан, одоо Монголын хилийг давсан гэж хэлээд буцааж байжээ.

Энэхүү Ганжуур нь хүнд, шаравтар, гөлгөр төвөд цаасан дээр хятад хар бэхээр маш цэвэр гоёмсгоор бичсэн Ганжуур юм.

Цаасны хэмжээ нь 70.5х25.2 см,

Бичвэрийн хэмжээ нь 59.0х14.5 см,

Нэг хуудсанд байх мөрийн тоо 8 болой.

Мөн хуудас бүрийн дөрөв дэх мөрөнд буюу голын мөрөнд улаан бэхээр хоёр дугуй тэмдэглэгээ тавьсан буй.

Уг нандин Ганжуур Богдын Цагаан ордноос 1925 онд хураагдаж, Судар бичгийн хүрээлэнгээр дамжигдан Үндэсний номын санд иржээ. Нийт 111 боть байхаас 110 нь Төвөд номын сан хөмрөгт, нэг боть нь Үнэт ховор номын музейд хадгалагдаж байна.

Эх сурвалж: Сан хөмрөгч Б.Хүрэлцоож
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ6 цагийн өмнөШадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа6 цаг 30 минутын өмнөСэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ6 цаг 53 минутын өмнөНийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ6 цаг 58 минутын өмнөБоомтуудын 9, 10 дугаар саруудад ажиллах болон түр хаах цагийн ХУВААРЬ7 цаг 56 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно8 цаг 14 минутын өмнөНүүрсний хулгайн хэрэгт шалгагдах явцдаа оргон зайлсан гэх Д.Наранхүүг АТГ-аас саатуулан шалгаж байна8 цаг 32 минутын өмнөМ.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүлжээ8 цаг 46 минутын өмнө Испанийн эрх баригчид Шакираг татварын хэрэгт буруутгаж байна8 цаг 47 минутын өмнөЖҮДО: ОУХМ Б.Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ9 цаг 22 минутын өмнөЖҮДО: А.Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ9 цаг 28 минутын өмнөЗам даваанд халтиргаа гулгаа үүсэж хөдөлгөөнд саад учирч байна9 цаг 44 минутын өмнөМонгол Улсад телевиз үүсэж хөгжсөн түүх9 цаг 48 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна10 цагийн өмнөХар тэнгисийн флотын "нас барсан" командлагч Оросын БХЯ-ны коллегийн  хуралд оролцов 9 сар 27. 8:50Вагнерын Беларусь дахь "аялан тоглолт" өндөрлөж байна9 сар 27. 7:30Экспортыг хориглосон ч ОХУ-д бензин шатахууны биржийн үнэ дахин өсөв9 сар 27. 7:25Цаг агаар: Завханы нутгаар их цас орно9 сар 27. 7:00Хотын дарга Д.Сумъяабазар гурваас уруудсан дүн авч, “Түгжрэл”-ийн сайдтай хамт “таалагддаггүй”, “сонгохгүй” жагсаалтад оров9 сар 27. 6:53Зурхай: Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн9 сар 27. 6:45БНСУ-тай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ9 сар 26. 17:53"Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нарын 52 хувь нь урамшуулал авна"9 сар 26. 17:51ЗАР: Шинэ алтай хотхонд 55.18 мкв 2 өрөө орон сууц худалдана9 сар 26. 17:30Ирэх сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллана9 сар 26. 16:57Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина9 сар 26. 16:10Л.Энх-Амгалан: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл бол төрийн бус байгууллага. Засгийн газартай хэлэлцээрт ордог байгууллага биш9 сар 26. 15:54НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа9 сар 26. 15:35ЗГ: Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцална9 сар 26. 15:32Өчигдөр 106 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ9 сар 26. 14:59Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар бүртгэхээс татгалзаж өгнө үү гэх гомдол ирүүлжээ9 сар 26. 14:27Жүдо: О.Хүслэн хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо9 сар 26. 13:43С.Эрдэнэбат: Цалин хөлсийг ойрын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна9 сар 26. 13:37П.Сайнзориг: Б.Бадарч допинг хэрэглэсэн нь нотлогдож, батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд ярина9 сар 26. 13:28Цоохор ирвэс айлын хотонд орж мал барьжээ9 сар 26. 13:15Жүдо: Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана9 сар 26. 13:06Тархины саатай хүүхдийн ризотоми мэс заслыг нутагшуулахад Японы эмч нартай хамтран ажиллалаа9 сар 26. 12:48ШШГЕГ-ынхан "Цагаан захтнууд"-ын орыг дэвсэж өгөхөө хэзээ болих вэ...9 сар 26. 12:36Т.Мөнхсайхан: Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа9 сар 26. 12:22Жүдо: Б.Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа9 сар 26. 11:56Төмс хураалт 39.8 хувьтай байна9 сар 26. 11:54
 Facebook Twitter Youtube