Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-29 нд нийтлэгдсэн байна.

Х.Баттулга Лу.Гантөмөрийг Ц.Элбэгдоржтой “хардав” уу?!

5/ 29/ 2023    10 цаг 53 минут

Боловсролын сайдаар ажиллаж байсан АН-ын дарга Лу.Гантөмөр Боловсролын зээлийн сангийн асуудалд нэр холбогдсон. Олон нийтийн сүлжээгээр нэлээд жинтэй балбууллаа. Ядаж байхад яр гэдэг шиг намынх нь зарим фракцын зүгээс хотуу үг шидээд уналаа. Тодруулбал, Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгогдоход, дараа нь даргын суудлаа баталгаажуулахад бодитой дэмжлэг үзүүлж ирсэн Х.Баттулгын фракц нүүр буруулж буйгаа бараг л “албан ёсоор” мэдэгдчихлээ. Х.Баттулгын фракцын гол хүмүүсийн нэг З.Энхболд өнгөрсөн пүрэв гаригт цахим сүлжээнд “...Өөрийнхөө тушаалаар өөрийнхөө охинд зээл олгосон нь үнэн бол АН-ын даргаас өөрөө саналаараа огцорсон нь дээр, Гантөмөр өө. Сонгуулиас жилийн өмнө мэдсэн нь сайн болжээ. 180 мянган гишүүнтэй АН-д дарга болчих хүн зөндөө байгаа. Дараагийн сонгуульд амжилт гаргая гэвэл ёс зүйтэй, нэр цэвэр хүн олох хэрэгтэй” гэсэн “мэдэгдэл” хийв. Энэ нь “...АН-ын дарга Лу.Гантөмөр Солонгост Ц.Элбэгдоржтой уулзаж байгаатай холбоотой” гэх мэдээлэл тарав. Үнэхээр ч маргааш нь “...Солонгост уулзсан” гэгдсэн хоёр эрхэм цахим хуудастаа “...Сөүлд байна” гэсэн мэдээллүүдийг оруулсан байв. Лу.Гантөмөр “...АН-ын дарга Л.Гантөмөр болон ҮБХ-ны гишүүдийн Солонгос дахь айлчлалын онцлог нь УИХ-д хэлэлцэгдэх Сонгуулийн тухай хуулийн хүрээнд Солонгосын СЕХ-ны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж байна. Энэхүү уулзалтын хүрээнд Солонгосын сонгуулийн үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулагддаг, санал тоолох процесс хэрхэн явагддаг, шударга сонгуулийг хэрхэн хийдэг талаар тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос судалж буй юм” гэсэн. Мөн Ц.Элбэгдорж “...Сөүлд өдөр завгүй өнгөрлөө. Европын Холбоо, Испани, Швейцарийн Элчинтэй уулзав. Элэгсэг дотно, ажилч хэрэгч хүмүүс юм. Мөн олон нийт болон парламентын гишүүдтэй ярилцлаа. Хоёр Солонгосын аль нь түрүүлж цаазын ялыг халах юм бол? ...Солонгосын Үндэсний Ассамблейн дарга, Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайд нар нь багтайгаа уулзацгаав. Энэ оронтой ийм сайхан харилцаатай байгаа нь бидний аз юм даа” гэжээ.

Эндээс АН-ын жирийн гишүүд “...Лу.Гантөмөрийн ирээдүй бүрхэг боллоо” гэж таасан. Харин зарим нь “...Х.Баттулга л Лу.Гантөмөрийг Ц.Элбэгдоржтой нийлчихлээ гээд “хардаж” байгаа юм” хэмээн тайлбарлаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 106 (7091)

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.126.89.127Зочин   • 2023, 5 сарын 30. 22 цаг 01 минут

Элбэгдорж гэж хорчин юу ч хийж мэднэ



ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ4 цаг 29 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв4 цаг 50 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв5 цаг 20 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ5 цаг 50 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна6 цаг 26 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна6 цаг 41 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага6 цаг 45 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…6 цаг 59 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно7 цаг 55 минутын өмнөЭнэ өдрийн зурхай8 цагийн өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ8 цаг 2 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна8 цаг 3 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал8 цаг 4 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube